ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЛАА

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоол, аймгийн засаг даргын А/404 тоот захирамжийн хүрээнд тус төв нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг баруун бүсийн салбартай хамтарч ажиллалаа. Дэлхийн байгаль хамгаалах сан нь 7 сумын Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтанд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, шатахууны  зардал зэрэг нийт 4.126.000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд Зэрэг, Чандмань, Манхан, Мөст, Мөнххайрхан, Дарви, Жаргалант сумдад  УЦУОШТөвийн инженер техникчид болон тухайн сумдын Эко клубын багш сурагчдад тогтоосон цэгүүдэд бэлчээрийн даацыг тодорхойлдог  арга зүйг газар дээр нь зааж сурган, тухайн сум орон нутагт ургаж буй ургамлын зүйл таниулах ажлаар бэлчээрийн төлөв байдлын  ажиглалтыг хамтран  гүйцэтгэж ажиласан.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Аймгийн “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА” болов.

Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв нь 2019 оны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлаараа улсадаа тэргүүлж, ...