Туршлага судлах уулзалт болов.

Тус төвийн Манхан өртөөний хамт олны санаачлагаар эхлэн зохион байгуулагдсан “Туршлага судлах уулзалт” 2 дах удаагаа Цэцэг сумын Цэцэг өртөөнд 2019 оны 09-р сарын 27-ны өдөр  зохион байгууллагдлаа. Тус уулзалт сургалтанд төвийн инженер техникчид болон өртөө, харуулуудын нийт 40 гаруй ажиллагсад хамрагдлаа. Уулзалтыг нээж Цэцэг сумын засаг дарга  Мөнхзориг, ИНХТ-ийн дарга Нямдорж, УЦУОШТөвийн дарга Энхзаяа нар үг хэлэв. Сумын засаг дарга Мөнхзориг уг уулзалтыг Цэцэг өртөөний хамт олон зохион байгуулан хийж байгаад талархаад  амжилт хүсэв. Уулзалтын үеэр Хэлтсийн дарга бөгөөд ХАА-н инженер Дэлгэр, ХХХТХ технолоигич инженер Төрмөнх, Цаг уурын инженер Ганбаяр, УМС-н инженер Жаргалсайхан нар хичээл зааж, зонхилон гарч байгаа алдаа дутагдалуудад дээр харилцан ярилцлаа.

Цэцэг өртөөний техникч Хэнмэдэх үзүүлэн ажиглалт хийж бусад өртөө харуулуудын ажиглагч нартай харилцан туршлага солилцлоо.  Энэ удаагийн туршлага судлах уулзалт амжилттай зохион байгуулагдаж дараа жилийн уулзалтыг Чандмань сумын Чандмань өртөө зохион байгууллахаар болов.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

УЦУОШТӨВИЙН 2019 ОНЫ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан