“ЗУНШЛАГЫН БАЙДАЛД ТААТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ АЖИЛД ОРОН НУТГИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ”СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ.

Тус төв нь Мерси кор олон улсын байгууллагатай хамтран “ЗУНШЛАГЫН БАЙДАЛД ТААТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ АЖИЛД ОРОН НУТГИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” сэдэвт   сургалтыг  2019 оны 04-р сарын 22-нд амжилттай зохион байгууллаа. Мерси кор олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулагдсан тус сургалтанд Мерси кор олон улсын байгууллагын Баруун бүсийн төслийн зохицуулагч Б.Батсүх, сургагч багш УЦУОСМХүрээлэнгийн УАӨНСХэлтэсийн инженер Я.Сайн-Амгалан,  УЦУОШТ-ийн инженер техникийн ажиллагсад, 16 сумдын өртөөдийн дарга техникч, ХАА-н  харуул ажиглагчид, ус судлалын харуулын ажиглагчид нийт 70 гаруй хүн оролцов. Сургалтын нээлтийн арга хэмжээнд Мерси кор олон улсын байгууллагын Баруун бүсийн төслийн зохицуулагч Б.Батсүх, УЦУОСМХүрээлэнгийн УАӨНСХэлтэсийн инженер Я.Сайн-Амгалан,  УЦУОШТ-ийн дарга А.Энхзаяа нар үг хэлэв. Сургагч багш  Я.Сайн-Амгалан УЦУОСМХ-ийн УАӨНСХэлтэсийн үйл ажиллагааны талаар цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрт ажил, программын шинэчлэлтийг танилцуулж, борооны төрлийн үүлийг танин мэдэх цаашид зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх талаар хичээл орлоо. Мөн УЦУОШТ-ийн ХХХТХ-сан ерөнхий инженер Д.Төрмөнх, ТХ-ийн дарга бөгөөд ХААЦУ-ын технологич инженер Ц.Дэлгэр, Систем сүлжээний ерөнхий технологич инженер Э.Ганцэцэг, АМДС-ын ерөнхий зохицуулагч Ч.Цэрэнханд, МҮХ-ийн дарга бөгөөд УМС-ын ахлах инженер М.Баярмаа, Ус судлалын технологич инженер З.Бахатбол, БОШЛ-ийн эрхлэгч С.Жавзанпагма нар батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл заав. Сургалт хэлэхээс өмнө сургалтанд оролцогч 35 ажилтан албан хаагчаас тестээр шалгалт авахад дундаж оноо 57.5%-тай дүгнэгдэв. Сургалт явагдаж дууссаны дараа сургалтанд оролцогч харьяа салбарын өртөөний дарга, техникч, ХААЦУ-ын харуулын техникч 35 ажилтан албан хаагчаас тестээр шалгалт авахад дундаж оноо 85.2%-тай дүгнэгдсэн. УЦУОШТ-ийн нийт албан хаагчид  сургалтаар заагдсан сэдвүүдээр тодорхой мэдлэг олж авсан нь дээрх сорилын дүнгээс харагдлаа.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ.

2019 оны 06-р сарын 13-ны 15 цагт Ховд-Бороо-2 экспедици Алтай суманд, 18 цаг 50 минутанд ...

Leave a Reply