“ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СЕМИНАР БОЛЖ БАЙНА

ЦУОШГазраас “Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны хяналт шинжилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах” семинарыг 2019 оны 03-р сарын 18-21 өдрүүдэд зохион байгуулж байна. Тус семинарт 21 аймгийн УЦУОШТөвийн дарга нар болон БОШЛабораторийн эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй нийт 50 гаруй ажиллагсад оролцож, Мөнгөн ус түүний хэрэглээ, хор аюул, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенци, мөнгөн усны тооллого, харилцааг зохицуулах эрх зүйн орчны үнэлгээ, Цөлжилт, шар шороон шуургыг бууруулах зорилгоор жишиг ойжуулалтын талбай байгуулах, Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтын бүртгэл /PRTR/ гэж юу вэ, PRTR-н ашиг тус болон үйл ажиллагааны танилцуулга, Байгаль орчны тухай хууль, зохицуулалт, мэдээлэл цуглуулах систем, МУ-н БО-ны бохирдол, бохирдуулах бодисын ялгарал, үндэсний PRTR-д орсон химийн бодисын жагсаалт, МУ-н тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, холбогдох дүрэм журам хөтөлбөр, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль холбогдох дүрэм журам хөтөлбөр, Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай шинэчилсэн хууль, MNS 17025 2018 лабораторийн итгэмжлэл, Ус, агаарын чанарын хяналт шинжилгээний үр дүн, Ус, агаарын чанарын индекс зэрэг томоохон сэдвүүдийн дор чуулж байна.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.

Дэлхийн усны өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдөр, Олон улсын ойн өдрийг угтан Ховд аймгийн Байгаль ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *