Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хэсэг хуралдлаа.

Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хэсэг 2 сарын 14-ний өдөр хуралдлаа. Хурлаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийг 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах ажлуудын талаар санал солилцов.
“Агаар, орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийг энэ оноос эхлэн 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр ИТХ-аар батлуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаанд 32 ажил хийхээр төлөвлөжээ.
Энэхүү дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийг багасган, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах замаар Ховд хотын агаар, орчны бохирдлыг 40%-иар бууруулах боломжтойг холбогдох мэргэжилтнүүд, ажлын хэсгийнхэн хэлж байна.

Тухай erdenesuren gantsetseg

Дахин шалгана уу!

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ.

2019 оны 06-р сарын 13-ны 15 цагт Ховд-Бороо-2 экспедици Алтай суманд, 18 цаг 50 минутанд ...

Leave a Reply