Дээд газраас зохион байгуулсан сургалтанд:

  • Төвийн дарга А.Энхзаяа, зэвсгийн инженер Д.Мөнх-Эрдэнэ нар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны сургалтанд явж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны эрх авсан.
  • МҮХ-ийн дарга бөгөөд салбарын ахлах инженер М.Баярмаа, инженер Б.Норовсүрэн нислэгийн үйлчилгээний синоптик инженерүүдийн давтан сургалтанд хамрагдаж нислэгт үйлчлэх эрх авсны дээр цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагааны сургалтанд.
  • Ус судлалын инженер З.Бахатбол, Мөстөл судлалын инженер Т.Хаш-Эрдэнэ нар орон нутгийн ус, мөстөл судлалын инженерүүдийн сургалтанд.
  • БОШЛ-ийн техникч Б.Сэлэнгэ орон нутгийн техникч нарын сургалтанд.
  • Нягтлан бодогч Б.Батчимэг мэргэшсэн нягтлан бодогчийн давтан сургалтанд
  • Систем сүлжээний инженер Э. Ганцэцэг “Систем сүлжээний инженерүүдийг мэргэшүүлэх” сургалтанд тус тус хамрагдсан.

Орон нутгаас зохиогдсон сургалт семинарт:

  • Ховд аймгийн Жаргалант сумын тамгын газраас зохион байгуулсан “Инженерүүдээ сонсоё ” уулзалт хэлэлцүүлэлт төвийн 10 инженер оролцож, үзэл бодлоо илэрхийллээ.
  • “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд 5 хүн оролцсон.
  • Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 дугаар сарын 8-ны өдөр тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалах” уулзалт хэлэлцүүлэгт төвийн дарга, эмэгтэй 5 аэилтан оролцов.
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөгт төвийн дарга, нягтлан бодогч, нярав оролцсон.

 

Тухай erdenesuren gantsetseg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *