Мэдээ хүлээн авалтыг дүгнэх журам

 

Нэг: Журмын зорилго

Улсын сүлжээний өртөө харуулуудаас мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв шуурхай хүлээн авч дамжуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр: Дүгнэх журам

  1. Улсын сүлжээний өртөө харуулууд болон усны харуулууд мэдээ тасалсан тохиолдол бүрт -20 оноо

Олон улсын солилцоонд мэдээллээ гаргадаг Булган, Ховд өртөөд 03 минутанд багтаж мэдээгээ өгөх ба төвд 05 гэхэд дамжсан байна.

  1. 04-10 минут хоцорсон тохиолдол бүрт -3 оноо
  2. 11-15 минут хоцорсон тохиолдол бүрт -5 оноо
  3. 16-30 минут хоцорсон тохиолдол бүрт -10 оноо
  4. 31-50 минут хоцорсон тохиолдол бүрт -15 оноо
  5. 51 минутаас хойш бол тасарснаар тооцно.

Дотоодын солилцоонд мэдээллээ гаргадаг Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Манхан, Дунд-Ус, Цэцэг өртөөд 08 минутанд багтаж мэдээгээ өгөх бөгөөд төвд 10 минут гэхэд дамжсан байна.

  1. 09-13 минут хоцорсон тохиолдол бүрт -3 оноо
  2. 14-18 минут хоцорсон тохиолдол бүрт -5 оноо
  3. 19-30 минут хоцорсон тохиолдол бүрт -10 оноо
  4. 31-50 минут хоцорсон тохиолдол бүрт -15 оноо
  5. 51 минутаас хойш бол тасарснаар тооцно.

Харуулууд 3 хугацааны мэдээгээ 25 минутанд багтааж өгөх бөгөөд төвд 30 минут гэхэд дамжсан байна.

  1. 26-30 минут хоцорсон тохиолдол бүрт -5 оноо
  2. 31-40 минут хоцорсон тохиолдол бүрт -10 оноо
  3. 41-50 минут хоцорсон тохиолдол бүрт -15 оноо
  4. 51 минутаас хойш бол тасарснаар тооцно.

Ус судлалын харуулуудын мэдээ төвд 40 минутанд багтаж дамжсан байна.

  1. 41-45 минут хоцорсон тохиолдол бүрт -5 оноо
  2. 46-50 минут хоцорсон тохиолдол бүрт -10 оноо
  3. 51 минутаас хойш бол тасарснаар тооцно.

Дээрх журмыг мөрдөхдөө сүлжээ тасарсныг тооцохгүй болно.

Сүлжээ тасарсан үед сүлжээ орж ирсэн тохиолдолд мэдээгээ заавал нөхөж өгнө. Мэдээг 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ дүгнэхэд ашиглана.

 

Журам боловсруулсан :

MҮХ-Н ДАРГА                    Б.БАЯРМАА

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР                    Э. ГАНЦЭЦЭГ

Тухай erdenesuren gantsetseg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *