Манхан өртөөний хамт олон “Нөхөрсөг уулзалт” зохион байгууллаа

        Ховд УЦУОШТөвийн харъяа Манхан цаг уурн өртөөний хамт олон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  “Нөхөрсөг уулзалт”-ыг зохион байгуулав. Уг уулзалтанд 9 өртөө, Ус судлалын харуул, ХАА-н цаг уурын төлөөл болон төвийн ажиллагсад, сум орон нутгийн удирдлагууд нийт 60 гаруй хүн оролцлоо.                                                                                          Манхан өртөөний хамт олон энэ уулзалтын хүрээнд барилгын гадна дотно шохой, эмульсээ сэргээн засварласан, ажиглалтын талбайн бүх цахилгааны кабелыг зориулалтын хамгаалалтанд хийсэн, талбайн дотор замын модон хашлагаа шинэчилэн нарийн хайргаар дүүргэж янзалсан.   ХАА-н хашаалсан талбайн торыг сумын орон нутгийн хөгжлийн сангаас шийдүүлж шинэчлэсэн, хашаалаагүй талбайн тэг гортигыг шинэчлэн хийсэн, Ус судлалын харуулын ажиглалтын талбайг тохижуулсан зэрэг нилээд дорвитой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байлаа. Уулзалтын үеэр үзүүлэн ажиглалтуудыг хийж холбогдох инженерүүд газар дээр нь заавар зөвлөмжийг өгч ажиллав. Үүнд: өртөөний техникч Уранчимэг цаг уурын ажиглалтаар үзүүлэн ажиглалт хийж инженер Ганбаяр заавар зөвлөмжийг өгч өртөө харуулууд харилцан туршлага солилцов. ХАА-н үзүүлэн ажиглалтыг техникч Тунгалаг, Бямбажав нар хийж ХАА-н инженер бөгөөд хэлтсийн дарга Дэлгэр заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Мөн ХАА-н ажиглалтанд ашиглагдаж байгаа өөрсдийн хийсэн багажуудыг дэлгэн үзүүлэв.  Ус судлалын харуулын үзүүлэн ажиглалтыг усны харуулуудын саналаар  Долооннуур-Мөнххайрхан харуулын ажиглагч Сонинболд хийж өнгөрөлт хэмжиж инженер Бахатбол заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

       Манхан өртөө нь сүүлийн жилүүдэд шинжилгээний ажлаараа тогтмол нэг хоёрдугаар байранд шалгарч ажилласан бөгөөд энэхүү уулзалтаараа тэргүүний өртөө хэрхэн ажилладаг, ажиллах орчин, багаж тоног төхөөрөмж ямар байх зэргийг харуулахыг оролдлоо гэж өртөөний дарга Янжмаа цохон хэлэв. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүсэлтээ төвийн дарга болон сум орон нутгийн удирдлагууддаа тавьсан бөгөөд  дэмжин ажилласанд талархаж байгаагаа Манхан өртөөний хамт олон талархал илэрхийлэв.

Ажлаа танилцуулсаны дараагаар нийт оролцогсодоо 6 багт хуваан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Тухай erdenesuren gantsetseg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *