“ОРЧНЫ БОХИРДЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭН, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛОХ, ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

                Тус газар нь Мерси кор олон улсын байгууллага болон хөшөөтийн уурхайн МО-ЭН-КО компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр “ОРЧНЫ БОХИРДЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭН, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛОХ, ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ”  сэдэвт сургалтыг 2018 оны 04-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Мерси кор олон улсын байгууллагын төслийн менежер, Баруун бүсийн төслийн зохицуулагч, МО-ЭН-КО-ийн төлөөлөл, Сургагч багш УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-ийн технологич инженер Т.Төрбат, Ховд аймгийн УЦУОШГ-ын албан хаагчид, 16 сумдын  Цаг уурын  өртөөний дарга, техникч,  ХААЦУ-ын харуулын ажиглагч  нийт 72 хүн оролцов.

                Сургалтын нээлтийн арга хэмжээнд Мерси кор олон улсын байгууллагын төслийн менежер Б.Энхтуяа, баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, УЦУОШГ-ын дарга А.Энхзаяа нар үг хэлэв.

                Сургалтанд УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-ийн технологич инженер Т.Төрбат, ХХХТХ-сан ерөнхий инженер Д.Төрмөнх, Цаг уурын технологич инженер Ж.Ганбаяр, Систем сүлжээний ерөнхий технологич инженер Э.Ганцэцэг,  МДС-ын ерөнхий зохицуулагч Ч.Цэрэнханд, УМС-ын инженер Ж.Батцэцэг, Ус судлалын ахлах техникч П.Отгонцэцэг, БОШЛ-ийн техникч Б.Сэлэнгэ нар батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл заав.

       Сургалт эхлэхээс өмнө сургалтанд оролцогч 54 ажилтан албан хаагчаас тестээр шалгалт авахад дундаж оноо 68.2%-тай дүгнэгдсэн бөгөөд сургалт явагдаж дууссаны дараа сургалтанд оролцогч 54 ажилтан албан хаагчаас тестээр шалгалт авахад дундаж оноо 88.2%-тай дүгнэгдэв. УЦУОШГ-ын нийт албан хаагчид  сургалтаар заагдсан сэдвүүдээр тодорхой мэдлэг олж авсан нь дээрх сорилын дүнгээс харагдлаа.

      Мерси кор олон улсын байгууллагын төслийн менежер Б.Энхтуяа  Ховд аймгийн УЦУОШГ-ын нийт ажиллагсдын нэгдсэн сургалтанд сууж тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл  авч цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тухай erdenesuren gantsetseg

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн