“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

               БОАЖЯ-ны сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаар тушаалаар байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлого чиглэл болон салбар байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Байгаль орчны салбар байгууллагууд хамтран нэгдсэн ажлын төлөвлөгөө боловсруулж 03 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж ажиллав. Нэгдсэн ажлын төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Орон нутгийн Ховд ТВ-ээр байгууллагын үйл ажиллагаа, шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын талаар болон уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицох талаар шторк мэдээллийг 3 дугаар сарын 15-аас 20-ны өдрүүдэд явуулж, ард иргэдэд мэдээлэл хүргүүлж ажиллав.
  2. Аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 7-н сургуулийн 6-7 ангийн сурагчдын дунд “Амьд байгаль” сэдэвт гар зургийн уралдаан, 8-9 ангийн сурагчдын дунд АХА тэмцээн, 10-11 ангийн сурагчдын дунд “Цөлжилт бидний нүдээр” сэдэвт “Эссэ” бичлэгийн уралдаан зарлаж сургууль тус бүр дээр 3 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд зохион байгуулж ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын инженер, техникчдээс М.Баярмаа, Д.Төрмөнх, Ч.Цэрэнханд, Ж.Ганбаяр, Э.Ганцэцэг, З.Бахатбол, Ж.Батцэцэг, П.Мягмардорж, Ж.Жаргалзаяа, Я. Батгэрэл, О.Шинэ-од, Б.Даваабал, Э.Оюунтунгалаг, Ц.Энхбат нар оролцож уралдаан, тэмцээнийг зохион байгуулах, эхний байруудыг шалгаруулах ажлыг БО-ны салбар байгууллагуудын ажлын хэсэгтэй хамтран хийж гүйцэтгэлээ.Аймгийн төвийн ЕБ-ын 7 сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн болон Эссэ бичлэгийн уралдаан, асуулт хариултын АХА тэмцээнүүдэд эхний 3 байр эзэлсэн нийт 63 сурагчдын шагнал гардуулах үйл ажиллагаа 3 дугаар сарын 21-нд Ард Аюушийн талбай дээр болсон “Нээлттэй хаалганы  өдөр”-ийн арга хэмжээний үер явагдлаа.

SAM_010312

3.Иргэдэд ус, цаг агаарын мэдээллийг хүргэх НЭГ ЦЭГИЙН үйлчилгээг 03 дугаар сарын 17-ны өдөр Баруун бүсийн төв захын дээд талд ажиллуулж, ард иргэдэд ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын үйлчилгээ, мэдээлэл хангамж, багаж тоног төхөөрөмж, техник, технологийн шинэчлэлийг танилцуулах, байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, цаг агаарын урьдчилсан мэдээ болох дулааны улирлын урьдчилсан төлөв, 3 дугаар сарын болон 5 хоногийн урдьчилсан мэдээг боршур байдлаар тараах, узелиэр байгуу

ллагын үйл ажиллагааны танилцуулга, улирал, сар, 5 хоногийн урьдчилсан мэдээ, мөсний болон хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэг мэдээг зарлан явуулах байдлаар ажиллав.

  1. IMG_1793IMG_1835IMG_1795IMG_17914.“Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа хүчин зүйлс” сэдвээр Ховд, Эрдэнэбүрэн сумдад 3 дугаар сарын 19-нд сургалт, уулзалт  зохион байгуулж  УЦУОШГ-аас хэлтсийн дарга Ц.Дэлгэр, инженер Ж.Ганбаяр, Б.Отгонтөмөр, Э.Ганцэцэг, Б.Норовсүрэн, Т.Хашэрдэнэ, П.Мягмардорж,  П.Цацралтуяа, О.Шинэ-од нарын бүрэлдэхүүн ажилалаа.

IMG_1870IMG_1878IMG_1941IMG_1976

IMG_1999IMG_1996IMG_2012IMG_2014

5. БО-ны чиглэлийн байгууллагууд 03 дугаар сарын 21-нд Ард Аюушийн талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн ард иргэд, хөдөлмөрчдөд байгууллагуудын үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор ард иргэдэд дулааны улирлын урьдчилсан төлөв, 3 дугаар сарын болон 7 хоногийн урьдчилсан мэдээг боршур байдлаар тарааж, цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчилж ажилласан. Тус нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээг нээж аймгийн орлогч дарга Ш.Батсүх үг хэлэхдээ “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа БО-ны чиглэлийн бүх байгууллагуудтай хамтран ажиллаж аймагтаа ихийг хийж байгаа ба цаашид та бүгдийн санаачилсан олон сайхан ажилд хамтарч, дэмжиж ажиллахаа” илэрхийлэв.

536

6.Баруун бүсийн төв зах, Ховд, Эрдэнэбүрэн сумдад болон Ард Аюушийн талбайд хийсэн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд ирсэн ард иргэдээс цаг агаарын мэдээ мэдээллийн чанар, хүртээмж, үйлчлэх хүрээ, сэтгэл ханамжийн талаар санал, асуулга тарааж санал авлаа.Санал асуулгад нийт 137 хүн хамрагдсанаас 45.98 хувь нь цаг агаарын мэдээ нь “маш сайн” , 47.4 хувь “сайн”, 5.1 хувь нь “дунд”, 1.4 хувь нь “муу” гэсэн  үнэлгээ өгсөн байна. Мөн нийт оролцсон иргэдийн 70.1 хувь нь цаг агаарын мэдээг телевизээр, 10.9 хувь нь радиогоор, 10.9 хувь нь Facebook-ээр, 1.4 хувь нь сонин хэвлэлээр, 3.6 хувь нь бусад мэдээллийн хэрэгслээр авдаг гэсэн байна.

9

Тухай erdenesuren gantsetseg

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн