Thursday , December 14 2017
Онцлох мэдээ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус алба нь “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Хөгжимт драммын театрын өмнө талбайд зохион байгуулав. Тус Албаны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгууллагын нийт ажилчин албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулж явууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийг 150 гаруй ард иргэд, сурагчид үзэж сонирхлоо. Ард иргэд өвөлжилтийн байдлын талаар их сонирхон асууж байлаа. Нийт ард иргэд, аж ахуйн нэгжид сарын мэдээ, хүйтний улирлын төлөв, 2015 – 2016 өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийн мэдээг бичвэрээр хэвлэн 100 ширхэгийг тараан үйлчиллээ.
“Нээлттэй хаалганы өдөр”- өөр тус албаны цаг агаарын нарийвчилсан мэдээ, хоногийн урьдчилсан мэдээ, долоо хоногийн төлөв мэдээ, 10 хоногийн мэдээ, анхааруулга мэдээ, 5 хоногийн урьдчилсан мэдээ бичвэрээр, сарын мэдээ, хүйтний улирлын төлөв, 2015 – 2016 өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжиийн мэдээ, Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх “Ховд-Бороо” экспедицийн үйл ажиллагаанд ашигладаг JFJ-1A газар-агаар ангиллын пуужин, пуужин харвах суурь, чиглүүлэх хоолой, холболтын утас, удирдах пульт, 12 вольтын аккумлятор, фото зургийн аппарат, диктофон, JPS, сансрын холбооны “Иридиум” гар утас, 724 ХD маркийн цаг уурын хөдөлгөөнт явуулын радарын автомашины тоног төхөөрөмж, Байгаль орчин шинжилгээний лабориторийн SO2, CO, NO2, агаар, хөрс, ус, тоосжилт хэмждэг тоног төхөөрөмж, Цамбагарав, Мөнххайрхан, Сутай зэрэг мөнх цаст ууланд хэмжилт хийдэг Мөсний уурын өрөм, Усны түвшин, өнгөрөлт хэмждэг зэрэг тус албанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн ард иргэд олон нийтэд танилцуулж ажиллалаа. Ард иргэд ямар нэгэн санал хүсэлт тавиагүй болно.

IMG_4776IMG_4775Аймгийн засаг дарга Цэвээнравдан “нээлттэй хаалганы өдөрт оролцов.

IMG_4824IMG_4820Хэвлэл мэдээллийнхэн оролцов.

IMG_4806IMG_4848Ард иргэд, оюутан сурагчид байгууллагын үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцав.

 

Тухай erdenesuren gantsetseg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>