Thursday , December 14 2017
Онцлох мэдээ

2015 оны хагас жилийн тайлан

ХОВД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ
2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.07. 06                                                                                                 Ховд хот


Тус УЦУОШАлба 2015 оны эхний хагас жилд Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Цаг уурын хэлтэс, Ус орчны шинжилгээний хэлтэс, Захиргаа аж ахуйн тасаг, гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Орон нутагт Цаг уурын өртөө 9, ХАА-н цаг уурын харуул 7, ус судлалын харуул 11, Цацрагийн түвшний ажиглалтын цэг, УМСалбар, Цаг уурын салбар, ХАА-н цаг уур, Ус судлалын салбар, Мөстөл судлалын салбар, Холбоо сүлжээ, Байгаль орчны шинжилгээний лаборатори, Архив мэдээллийн дэд сан, Цаг агаарт зориудаар нөлөөлөх бүсийн төв, явуулын экспедиц, Захиргаа аж ахуйн тасаг зэрэг 30 гаруй салбар нэгжид үндсэн 97 ажиллагсадтайгаар оны эхэнд 966.561.9 сая төгрөгний санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Үүнд:УЦУОШАлба нь 2015 онд дараах зорилтыг дэвшүүлж ажиллалаа
1. Шинжилгээний хөтөлбөрт ажлын чанарыг сайжруулах Ус судлал, Цаг уур, ХАА-н шинжилгээний ажлын чанарыг сайжруулах.
2. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах.
3. Мэдээлэл үйлчилгэний ажлын чанарыг сайжруулах, үйлчилгээний хүрээг өргөтгөх ажлын хүрээнд хөдөөгийн харъяа цаг уурын өртөөдийг автомат станцаар болон PC-гээр хангаж мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийх
4. Хөрөнгө оруулалттай холбоотой ажлыг үр дүнтэй зохион байгуулах
5. Шинжилгээ мэдээлэл үйлчилгээний хөтөлбөрт ажлыг бүрэн хийх
6. Аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр, Аймаг орон нутгаас гарсан тогтоол шийдвэр бодлогыг биелүүлж ажиллах.
7. Орон нутгийн автомат станцтай салбаруудыг интернетэд холбох. Улмаар 15 минут тутамд цаг уурын мэдээллийг интернэтийн орчинд цацах.
Тус Алба нь 2015 онд Удирдлага зохион байгуулалтын 15, Санхүү, аж ахуйн холбогдолтой 4 бүлэг, 14 заалт, Хүний нөөц боловсон хүчний талаар 7 төрлийн,Ажилчдын нийгмийн асуудлаар 7, Албаны бүтээн байгуулалтын талаар 10 төрлийн, Шинжилгээ мэдээлэл үйлчилгээний 10 багц 65 төрлийн Нийт 6 төрлийн 115 ажил үйлчилгээ, бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг Аймгийн удирдлага болон ЦУОШГазрын даргаар батлуулан ажилдаа мөрдлөг болгон ажиллалаа.

Нэг : Зорилт, Үндэсний хөтөлбөр,Удирдлага зохион байгуулалтын ажлын хүрээнд:

Хоёр: Санхүү, аж ахуйн хүрээнд
Гурав: Хүний нөөц боловсон хүчний хүрээнд
Дөрөв: Ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд
Тав: Тусгай захилгат бүтээгдхүүний талаар
Зургаа: Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд
Дүгнэлт

Нэг: ЗОРИЛТ, ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР УДИРДЛАГА, ЗОХИОНБАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Монгол улсын засгийн газрын холбогдох хөтөлбөрүүдийг хяналтанд авч ажилласан. Үүнд: Байгалийн гамшгийн аюулыг бууруулах болон мал сүргийг ган зудаас хамгаалах үндэсний хөтөлбөр:
Энэ онд 7 хоног, сар, хоног, хагас хоногийн урьдчилсан мэдээ, ХАА-н цаг уурын 10 хоног, сарын тойм, хүйтний болон дулааны улирлын тойм, мал өвөлжилт, хаваржилтын цаг агаарын нөхцлийн тойм, зуншлагын тойм мэдээгээр аймгийн Засаг дарга, ЗДТГ, ХБХэлтэс, ОБГазар, БОГазар г.м нийт 11 аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилсэн. Дээрх мэдээ мэдээллийг интернет, факс, төрийн сангийн сүлжээг ашиглан дамжуулж ирсэн ба энэ ажил манай албаны хувьд хэвшил болсон.
1 Аймгийн бүх сумдын багуудын бэлчээрийн ургацын байдлын судалгааг хийж УЦУХ-ийн ХААЦУС-т дамжуулан боловсруулалт хийлгүүлэн үйлчилсэн.
2 УЦУХ-с ирүүлсэн бэлчээрийн даац багтаамжийн мэдээ, зураглалаар аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын ХБХэлтэс, ОБХэлтэс, ХААГазарт болон шаардлагатай бусад газруудад үйлчилсэн.
4 Аймгийн онцгой байдлын албадуудын шуурхай зөвлөлгөөнд цагийн байдал хохиролын талаарх мэдээллийг тухай бүр хийж хамтран ажилласан.
5 Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийг тухай бүр ард иргэд аж ахуйн нэгжид тухай бүр мэдээлж байсан.
6 Өөрийн аймагт зохион байгуулагдсан хэд хэдэн зөвлөлгөөн, сургалт семинарт оролцож Уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөөллийг бууруулах дасан зохицох сэдвээр мэдээлэл хийсэн.
2.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд:
Ховд аймгийн уур амьсгалын өрчлөлтийн судалгааны ажил хийгдэж үргэлжилж байна 2014 оны хувьд шинжилгээний ажлын анхан шатны материалын нягтлах шалгах, үнэн бодит, тасралтгүй мэдээллийн сан бий болгох зорилгоор зарим тасарсан мэдээллийг нөхөх ажил хийгдэж байна. Уг анхан шатны материал үнэн зөв бий болсноор Ховд аймгийн уур амьсгалын зарим нэг үзүүлэлтийг тодорхойлох, улмаар цаашид Ховд аймгийн уур амьсгалын тодорхойлолт гаргах үндсэн суурь болох юм.
Цаг уурын салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд анхан шатны мэдээ мэдээллийг үнэн бодит байдалд нийцүүлэх, орчин үеийн техник техник технологийг нэвтрүүлэх зориогоор цаг уурын автомат станц 5 нарны цацрагийн 1 автомат станцуудыг хөрөнгө оруулалтаар авсан 2014 онд үүнээс 3 автомат станц суурилуулж ажилд оруулсан ба үлдсэн 3 автомат станцыг 2015 онд суурилуулж цаг уурын сүлжээнд холбоход бэлэн болоод байна. Дээрхи автомат станцыг ажилд оруулснаар Ховд аймгийн хэмжээнд 9 автомат станцтай болох юм. Мөн нийт 6 автомат станцыг эхний улииралд интернэтийн сүлжээнд холбосноор 15 минут тутамд интернэтийн мэдээллээ түгээж ажиллаж байна.
3. Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд:
Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд цаг агаарт зориудаар нөлөөлөлж өндөр уулын мөнх цас мөсийг хамгаалах зорилгоор Цаг агаарт зориудаар нөлөөлөх RYG-1загварын газрын генераторыг Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн нутаг болох Худаг булаг гэдэг газар RYG-1 загварын газрын генераторыг 2014 оны 04-р сараас 10 -р сар хүртэл 5 удаа 24 ширхэг түлш шатаасан, Мөнххайрхан 4 сарын 17 нд 6 ширхэг түлш шатааж цаг агаарт зориудаар нөлөөлсөн. Энэ жил шинээр Чандмань сумын Жаргалант хайрханд Газрын генератор байрлуулж амжилттай ажиллуулж байна.Мөн гадаргын усны 10 харуул 1 нуурт ус судлалын харуулын хөтөлбөрт ажиглалтуудыг бүрэн хийж байна.
4. Монгол улсын Засгийн газрын 2000 оны 190 дугаар тогтоолын хүрээнд:
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ус, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирлын тухай шуурхай мэдээллийг ус, цаг уурын өртөө, харуулаас “АЮУЛ” мэдээгээр хүлээн авч УЦУХ-д хугацаанд нь дамжуулсан.
Цаг агаарын хагас болон хоногийн урьдчилсан мэдээ, сарын урьдчилсан мэдээ, 7 хоногийн болон улирлын төлөв, тойм, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг oрон нутгийн удирдлагуудад бичгээр болон mail хаягаар, ард иргэдэд станц, харуулуудын техникч нараар дамжуулан бүх сумдын удирдлага, багуудад цаг хугацаанд шуурхай хүргэж ажиллаа.
Дээрх мэдээ мэдээллийг өдөр бүр 14-17 цагийн хооронд www.icc.mn/aimag/khovd/ Web сайтад байршуулж байснаас гадна 7 хоногийн төлөв, тойм, анхаарулга, сэрэмжлүүлэг мэдээг аймгийн онцгой байдлын хэлтэст тухай бүр бичгээр болон mаil хаягаар хүргүүлж байв.
Бэлчээрийн ургац, даац багтаамжийг тодорхойлох ажлын хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар тухайн сумын ХАА-н мэргэжилтэн, Ус цаг уурын өртөөний техникч, харуулын ажиглагч, МААҮТасаг, Ногоон алт хөтөлбөрийн ажилтан нарын бүрэлдхүүнтэй ХАА-н явуул судалгааны ажиглалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Дунд Ус сумуудын ажиглалтанд технологийн хэлтсийн дарга, ХАА-н инженерүүд өөрсдөө очиж хийсэн. Мөн зогсоол цэгүүдийг газарзүйн байрлал баталгаажуулах бүрэн тэмдэгжүүлэх, хөрсний чанарын дээж авах ажлаар 8 сумын 43 зогсоол цэг буюу Ховд аймгийн нутгаар 3000 гаруй км газар явж, ажилласан нь анхан шатны үнэн зөв мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Дээрхи сумдын хөрсний шинжилгээг БОШЛ-н инженер, хурын шимийн инженерүүдтэй хамтран хийж зогсоол цэгийн баталгаажуулалт хийсэн. Хөрсний мониторингийн судалгааг бүх сумдаар хийсэн.
4. Монгол Улсын Засгийн газрын Цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх ажлыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд:
Mонгол улсын Засгийн газрын 2007 оны 96-р тогтоолоор батлагдсан “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ховд аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжиж зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэх, аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор Ховд аймгийн УЦУОША-ны дэргэдэх “Ховд-Бороо” экспедиц нь ажлаа жил, улирлаар төлөвлөн албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна.
Ховд-Бороо экспедиц нь 2014 оны 04 сарын 01-нээс цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлж 04 дүгээр сарын 17-нд, 05 дугаар сарын 11, 14, 15-нд, 06 дугаар сарын 27-ны өдрүүдийн газар, орчин, 850, 700, 500, 300мбар гадаргын өндрийн зураг, Рединг, Вашингтоны төвүүдийн тоон прогнозын үр дүнгүүд, ММ5, Япон, Орос, КМА-гийн даралтын орон, салхи, тунадасны прогноз зургууд, FY-2D, Солонгосын хиймэл дагуулын үүлний зургуудыг ашиглан дүн шинжилгээ хийж үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрийн зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэв. Нийт 12 удаа цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд гарч ажилласан.

5. Дээд газрын тушаал шийдвэрийн биелэлт:
1. Дээд газраас ирсэн тогтоол, тушаал шийдвэрийн биелэлт:
МУ-ын засгийн газрын тогтоол – 3 ирсэн. Энэ нь ”Журам шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” – ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Үндэсний онцгой комиссын тушаал –1 ирсэн. “Ус цаг, агаарын ауюлтай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээний тухай” – ажилчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж ажилчид төлөвлөгөөндөө тусган ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.
МУ-ын засгийн газрын хуралдааны тэмдэглэл -1 ирсэн. “Шилэн дансны тухай”
МУ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын тушаал – 2 ирсэн Үүнд:
– “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах тухай”- тушаалын дагуу албаны даргын 2015 оны 04.20-ны өдрийн А/27 дугаартай тушаал гарч жижүүр гарган ажиллаж байна.
ЦУОШГазрын даргын тушаал-10 ирсэн. Үүнд:
– “Балансаас балансад шилжүүлэх тухай”, .
– “Салбарын удирдах албан хаагчдын сургалт зөвлөгөөн зохион байгуулах тухай”- Удирдах ажилтаны зөвлөгөөнд 2015.02.27-03.03-ны өдрүүдэд албаны дарга Д.Төрмөнх оролцов..
– “УЦУОШАлбадын дүрэм бүтэц зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч батлах тухай”
– “Аймаг нийслэлийн албадын удирдах албан тушаалтны цалин хөлсийг шинэчлэн тогтоож батлах тухай”-энэ тушаалын дагуу албаны даргын цалинг олгож байна.
– “Экспедиц ажиллуулах болон нэмэгдэл хөлс олгох тухай” Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн ажиллуулав.
– “Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тухай”
– “Судлаачдын баг байгуулах тухай”.
– “Сургалт зохион байгуулах тухай” – Синоптик инженерийн сургалт УБ хотод 2015.06.22-26-нд болж тус албаны синоптик инженер Ж.Батцэцэг сургалтанд хамрагдав.
– “Заавар батлах тухай” – Зааврыг 2015.07.01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж байна.
– “Сургалт зохион байгуулах тухай” – Сургалтанд цаг уурын хэлтсийн дарга Р.Цагаанцоож 2015.06.15-19-нд хамрагдав.
Тус албанд 2015 оны хагас жилд нийт ЗГТогтоол 3, БОНХСайдын тушаал 2, , МУ-ын засгийн газрын хуралдааны тэмдэглэл -1, ЦУОШГазрын даргын тушаал 10, Аймгийн засаг даргын албан даалгавар 2, Захирамж 3, Аймгийн ИТХурлын тогтоол 2 болон бусад холбогдох газраас 91 бичиг тоот ирсэн ба хугацаатай 45 бичигт цаг хугацаанд нь хариуг өгч ажилласан ба албаны даргын тушаал А-31, Б-6 нийт 37 ширхэг тушаал гарсан байна. Өргөдөл 11 ирсэнийг цаг хугацаанд нь хариуг нь өгч ажилласан. Байгууллагаас 170 албан тоот явсан байна.
6.Аймаг орон нутаг, ЦУОШГ-аас хугацаа зааж хүргүүлсэн үүрэг даалгавар, мэдээ тайлангийн талаар:
Сүлжээгээр цахилгаан албан тоот, зааварчилгаа 68 ирснээс хариутай 25 байсныг бүртгэн авч хэвлэн албаны даргад танилцуулан холбогдох инженер, техникчдэд хүргэж хариуг нь цаг тухай бүрд нь дамжуулж ажиллалаа.
Тус албанд 2013 онд нийт ЗГТогтоол 1,Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 1, Сайдын тушаал 4,ЦУОШГазрын даргын тушаал 11, Аймгийн засаг даргын албан даалгавар 3, Захирамж 3, Аймгийн ИТХурлын тогтоол 2 болон бусад холбогдох газраас 118 бичиг тоот ирсэн ба хугацаатай 48 бичигт цаг хугацаанд нь хариуг өгч ажилласан ба албаны даргын тушаал А-44, Б-28 нийт 72 ширхэг тушаал гарсан байна.Өргөдөл 55 ирсэнийг цаг хугацаанд нь хариуг нь өгч ажилласан. Байгууллагаас 223 албан тоот явсан байна. БУСАД АЖИЛ:
1. Ховд аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд тухай бүр оролцож мэдээлэл авч ажилчдадаа мэдээлэл хийсэн.
2. Аймгийн засаг даргын тамгын газрын хяналт үнэлгээ хийгдсэн.
3. Нийт ажилчдад хөдөлмөрийн гэрээ хийж ажилласан.
4. 2 сард байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит олгосон.
5. Шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлыг сайжруулах зорилгооор 5 өртөө, Хурын шимийн явуулын экспедицид интернэтийн асуудал шийдвэрлэж өгснөөр нийт 6 өртөө цаг уурын мэдээг 15 минут тутам дэлхий нийтийн сүлжээнд гаргаж байна.
6. Ховд аймгийн Онцгой комиссын хуралд тухай бүр оролцож цаг агаарын тухай мэдээлэл хийж, цаг үеийн байдалтай холбогдох мэдээллийг ажилчдад хийж шаардлагатай мэдээ мэдээлэл гаргаж өгч ажиллаа.
7. ЦУОШГазрын удирдах ажилтны семинарт оролцож 2014 оны үр дүнгийн гэрээг 80.6 хувьтай дүгнүүлж , 2015 онд хамтран ажиллах гэрээ хийж ажиллаа. Улсад Ховд өртөө тэргүүний өртөөгөөр, Нисэхийн цаг уур 1 байр, АМДСан 1 байр, БОШЛаборатори 2, УМС 2, байр эзэлсэн амжилттай ажилласан.
8. 3 р сарын 23 нд “Дэлхийн цаг уурын өдөр”- ийг тохилдуулан Улсын хэмжээнд видео хурал хийж санал бодлоо илэрхийлж зарим асуудалд тодорхой шийдэлд хүрсэн. Мөн хамт олны дунд “миний мэргэжил цаг уурч” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж эхний 3 байр эзлүүлэн шагналаа дээрхи арга хэмжээ нь ажилчдын мэргэжил ажлаараа бахархах сэтгэл төрүүлсэн арга хэмжээ байлаа.
9. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр хүсэлт тавьсаны дагуу Говь-Алтай аймгаас төмөр завь, мөн радарын харьцуулсан шалгалт хамтран хийж радарын хэвийн ажиллагааг хангасан болно.
10. Мөн аймгийн байгаль хамгаалагчдын нэгдсэн семинар дээр цаг уурын талаар, агаарын бохирдлын тооллого хийх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажилласан.
11. Аймгийн байгаль орчны байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөөнд тусганы дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.
12. Ховд аймгийн Ховд телевизээр 2014 оны тайлант шууд нэвтрүүлэг, мөн байгаль орчны салбарын удирлагууд оролцсон нэвтрүүлгүүдэд оролцож ард иргэдэд мэдээлэл өгч асуултанд хариулж ажиллаа.
13. Цаг үеийн байдал, үер усны талаар тухай бүр орон нутгийн телевиз, радиод мэдээ мэдээлэл анхааруулга өгч ажиллаж байсан.
14. 2015 оны 4 р сараас аймгийн цэцэрлэгжүүлэлт зүлэгжүүлэлтийн аймгийн засаг даргын захирамж гарсаны дагуу 52 уулзвараас дээших саадуудад зүлэгжүүлэх үүрэг өгөгдсөний дагуу Иргэний нисэх, 2 р дулааны станц, 6 цэцэрлэг, 6 сургууль, нийгмийн даатгал, Зэвсэгт хүчний 123р ангиудтай хамтран ажиллах салбар гэрээ хийж бордоо, зүлэгний үр, усалгаа хөрс бэлдэх ажлуудыг хийлгэж зүлэгний үр тарьж УЦУОША нь харицсан саадандаа 150 ширхэг цэцэгний үрслэгээ суулгаж ажилласан боловч шинэ хөрс, мөн байнгын усалгаа дутсанаас цэцэг ургалт муу зүлэг 80 хувьтай ургаж байна.
15. 2015 оны 4 сарын 1 нээс Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил албан ёсоор эхэлсэн. Дуут, Мөнххайрханы газрын генератор 3 сараас, Чандмань суманд 5 сараас газрын генератор ажиллуулж байна.
16. Байгууллагын ажилчдын нэгдсэн семинар 5 сарын 09-11 ний хооронд хийж, багц мэссэжээр сэрэмжлүүлэг мэдээг хэрхэн тараах, өнгөрсөн жилийн алдаа дутагдал засах арга зам, ирэх жилийн зорилго зорилт ярилцаж санал бодлоо солилцож амжилттай зохион байгуулагдлаа.
17. Мөнгөлөг шагшуурга Мөсны баярт зохион байгуулахад мөсний судалгааны ажил хийж мөс олон жилийн дунджаас нимгэн цөмрөх аюултай тул мөсний баяр хойшлуулах санал гаргаж зохион байгуулах хороонд танилцуулсанаар баярын үйл ажиллагаа цуцлагдсан.
18. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу мод тарих өдрөөр байгууллагаараа нийт 60 ширхэг мод тарьж ургуулах зардлыг шийдвэрлэж хот тохижилтын дансанд мөнгийг нь хийсэн.
19. Их монгол улс байгуулагдсаны 809, Ховд хот үүсэн байгуулагдсаны 330 жилийн ойн наадмын үйл ажиллагаанд байгууллагаараа жагсаж оролцлоо.
20. 2015 онд УЦУОША-ны төв орон нутгийн салбарт ажиллаж байгаа 7 хүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Сар шинийн баяраар өндөр настан 18 хүнд хүндэтгэл үзүүлсэн.
21. Аймгийн удирдлагуудад байгууллагынхаа 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавьж хийх ажлаа танилцуулж цаашид үйл ажиллагаа явуулахад орон нутгаас дэмжлэг хүссэний үндсэн дээр Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд дэмжлэг, Пуужин хадгалах байр барих зориулалтаар 30 сая төгрөгийн санхүүжилтийг иргэдийн хурлаар оруулж шийдвэрлүүлж ажиллаж байна.
Хоёр:Санхүүгийн үйл ажиллагааны талаар
2.1.Хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээг дэмжих талаар:
2.2.Төсөв хөрөнгийн зарцуулалт
УЦУОШАлба нь оны эхэнд батлагдсан төсвөөс 2015 оны эхний хагас жилийн байдлаар 4839288,9 сая төг- ийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс:
2.2.1.Цалин хөлс болон нэмэгдэл урамшилд 386490,8 сая төгрөг
2.2.2.Нийгмийн даатгалын шимтгэлд 42398.0 төгрөг
2.2.3.Бараа үйлчилгээний бусад зардалд
27403.0 төгрөг
Татаас ба урсгал шилжүүлэг 4551.4
Эхний хагас жилд:
Дэвтэр хүснэгт – 1851.5 мянгантөг
Тоног төхөөрөмж – 6086.9 мянган төг
Нийт 7938.4 мянган төг төвлөрсөн хангамжаас хүлээж авлаа.
2003 оны байгаль орчны сайдын 29-р тушаалын дагуу илүү цаг, баяр ёслол, шөнийн нэмэгдлийг олгосон.

5. Дээд газрын тушаал шийдвэрийн биелэлт:

2. Дээд газраас ирсэн тогтоол, тушаал шийдвэрийн биелэлт:
МУ-ын засгийн газрын тогтоол – 3 ирсэн. Энэ нь ”Журам шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” – ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Үндэсний онцгой комиссын тушаал –1 ирсэн. “Ус цаг, агаарын ауюлтай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээний тухай” – ажилчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж ажилчид төлөвлөгөөндөө тусган ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.
МУ-ын засгийн газрын хуралдааны тэмдэглэл -1 ирсэн. “Шилэн дансны тухай”
МУ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын тушаал – 2 ирсэн Үүнд:
– “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах тухай”- тушаалын дагуу албаны даргын 2015 оны 04.20-ны өдрийн А/27 дугаартай тушаал гарч жижүүр гарган ажиллаж байна.
ЦУОШГазрын даргын тушаал-10 ирсэн. Үүнд:
– “Балансаас балансад шилжүүлэх тухай”, .
– “Салбарын удирдах албан хаагчдын сургалт зөвлөгөөн зохион байгуулах тухай”- Удирдах ажилтаны зөвлөгөөнд 2015.02.27-03.03-ны өдрүүдэд албаны дарга Д.Төрмөнх оролцов.
– “УЦУОШАлбадын дүрэм бүтэц зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч батлах тухай”
– “Аймаг нийслэлийн албадын удирдах албан тушаалтны цалин хөлсийг шинэчлэн тогтоож батлах тухай”-энэ тушаалын дагуу албаны даргын цалинг олгож байна.
– “Экспедиц ажиллуулах болон нэмэгдэл хөлс олгох тухай” Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн ажиллуулав.
– “Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тухай”
– “ Судлаачдын баг байгуулах тухай”.
– “Сургалт зохион байгуулах тухай” – Синоптик инженерийн сургалт УБ хотод 2015.06.22-26-нд болж тус албаны синоптик инженер Ж.Батцэцэг сургалтанд хамрагдав.
– “Заавар батлах тухай” – Зааврыг 2015.07.01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж байна.
– “Сургалт зохион байгуулах тухай” – Сургалтанд цаг уурын хэлтсийн дарга Р.Цагаанцоож 2015.06.15-19-нд хамрагдав.
Тус албанд 2015 оны хагас жилд нийт ЗГТогтоол 3, БОНХСайдын тушаал 2, , МУ-ын засгийн газрын хуралдааны тэмдэглэл -1, ЦУОШГазрын даргын тушаал 10, Аймгийн засаг даргын албан даалгавар 2, Захирамж 3, Аймгийн ИТХурлын тогтоол 2 болон бусад холбогдох газраас 91 бичиг тоот ирсэн ба хугацаатай 45 бичигт цаг хугацаанд нь хариуг өгч ажилласан ба албаны даргын тушаал А-31, Б-6 нийт 37 ширхэг тушаал гарсан байна. Өргөдөл 11 ирсэнийг цаг хугацаанд нь хариуг нь өгч ажилласан. Байгууллагаас 170 албан тоот явсан байна.
2.3.Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар:
Тус Алба нь байгууллагынхаа дотоод журмыг нийт ажиллагсадын хурлаар хэлэлцүүлэн батлаж мөрдөн ажиллаж байна.
Тус алба нь байгууллагынхаа дотоод журмыг нийт ажиллагсадын хурлаар хэлэлцүүлэн батлаж, Ажилчдын ажлын тайланг хэлэлцэж байгууллагын аварга, тэргүүний нийт 35 ажиллагсадад ур чадварын болон шагналт цалин олгосон, сүлжээ, өртөөний техникч нарт шөнийн нэмэгдэл, нийт ажилчдад хоолны мөнгө, унааны мөнгийг төвийн ажиллагсадад тус тус төсөвт тусгагдсаны дагуу олгож байна.
Ажилчдын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 7 хоног бүрийн 5 дахь өдөр спортын арга хэмжээ зохион байгуулж ажилчид идэвхитэй оролцож байна. Мөн хөдөлмөр хамгаалалын зориулан орооны цув, нүдний шилээр өртөө харуул болон хурын шимын инженерүүдэд олголоо. Мөн ажилчдын эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулахаар аймгийн эрүүл мэндийн газартай харилцан тохиролцож 9 сараас хамруулахаар ажиллаж байна.
Гурав: Хүний нөөцийн хөгжил, Боловсон хүчний хангалт:
2015 онд тус УЦУОШАлба нь дараахь бүрэлдхүүнтэйгээр ажил үйлчилгээг явуулж ирлээ Үүнд: Албаны дарга, Технологи Мэдээлэл үйлчилгээний хэлтэс, (2015.03.15 наас Цаг уурын хэлтэс), Орчны шинжилгээний хэлтэс,(2015.03.15 наас Ус орчны хэлтэс) захиргаа аж ахуйн тасаг , хэлтсийн дарга 2, салбар хариуцсан технологич инженер 9, Өртөөний дарга 9, Төвдөө техникч 13, Өртөөний ээлжийн техникч 36, Ус судлал 11, Мөстөл судлал 2, ХАА-н цаг уурын харуулын ажиглагч 18, захиргаа аж ахуй 7, үндсэн 97 ажилтантай УЦУОХШ-ний ажлыг гүйцэтгэж ирлээ. Эхний хагас жилд Зэрэг өртөөний техникч Эрдэнэчулуун тэтэгэвэрт гарч оронд нь нөөцөд бүртгэлтэй байсан Цаг уурын инженер мэргэжилтэй Чандмань өртөөнд техникчээс өртөөний дарга хүртэл ажиллаж байсан нөөц боловсон хүчин С.Энхмааг томилож ажиллуулж байна.
Нийт ажиллагсадын 49.5 хувь (48)нь дээд боловсролтой, хувь нь тусгай дунд, 33 хувь (32) мэргэжлийн курсээр бэлтгэгдсэн мэргэжлийн үнэмлэхтэй.
УЦУОШАлбаны харъяа салбаруудад МУИС-н цаг уур, ус судлалын анги төгссөн 10, Дархан дахь ХААИС-н цаг уурын анги төгссөн уурын 15, Холбогдох мэргэжлийн инженер 3, Техникум, коллеж төгссөн техникч 5, курсаар бэлтгэгдсэн техникч, мэргэжлийн ажиглагч 49 бусад 15 хүн ажиллаж байна. Тус албанд ажиллаж байгаа хүм үүс нь тухайн байгууллагад 1-35 жил ажиллаж байна.
Одоогийн байдлаар төв орон нутгийн ус цаг уурын салбарууд мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан гэж үздэг.
УЦУОШАлбанд ажиллаж байгаа хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл:
21-35 насны 32 хүн 33%
36-45 насны 34 хүн 35%
46-аас дээш 31 хүн 32% байна.
2014 онд мэргэжлийн боловсон хүчний хангалтаас шалтгаалсан зөрчил гараагүй үйл ажиллагаа хэвийн явагдлаа.
3.1.Боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах талаар:
ЦУОШГазар, холбогдох дээд газраас ирсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Технологич инженер, АМДСЗоицуулагч, ХАА цаг уурын инженер, Синоптик инженер, БОШЛабораторын инженер, Сүлжээний инженер, сургалтууд зохион байгуулагдаж холбогдох инженер техникчид бүрэн оролцсон болно.
Албаны харъяа салбаруудын ажилтнуудын нэгдсэн сургалт семинар 04 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Онцгой байдлын албатай хамтран зохион байгуулж өртөө харуулуудын техникчдэд ажилд гарч буй алдаа дутагдал, ололт амжилтын талаар, Алба, хэлтсийн дарга инженер техникчид “Өртөө харуулуудын шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлыг шинэ шатанд гаргая, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулан холбогдох инженерүүд мэргэжлийн заавар зөвлөмж өгч зарим сайн ажиллаж байгаа өртөөдийг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж хангалтгүй ажилласанд нь сануулга өгч ажилласан.
3.2.Байгууллагын дотоод ажил бичиг хэргийн хөтлөлт:
УЦУОШАлбаны даргын дэргэдэх зөвлөлийг нийт ажиллагсадын хурлаар хэлэлцүүлэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баталж шинжилгээний ажлын талаар болон хүний нөөц, байгууллагын дотоод асуудлыг шийдвэрлэн хамт олондоо тайлагнан ажлаа явуулж байна.
Албаны даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шинжилгээний ажлын явцад гарсан ололт, зөрчил дутагдал, цалин хөлс болон мөнгөн урамшууллыг шинэчлэн тогтоох, албаны болон харьяа салбарт ажиллах боловсон хүчнийг томилох зэрэг тухай бүр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирлээ.
УЦУОШАлбаны инженер, техникч, ажиглагч нийт 100 хүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан ба гэрээний биелэлт болон 2013 оны ажлыг хэлэлцэж салбар, хүн тус бүрт үнэлэлт өгч байр эзлүүлэн 2015 оны хөдөлмөрийн гэрээг байгуулах чиглэл зааварчилга өгч зохих бэлтгэлийг хангасан болно.
УЦУОХШинжилгээний ажлын технологийн сахилгын дүрмийн дагуу өглөө бүр ажлаа хүлээлцэж, холбогдох инженер техникчдэд ирсэн цахилгааныг танилцуулан хариуг өгч ажилладаг.
Шинжилгээний ажилтай холбогдолтой ирж байгаа цахилгаан, албан тоот, мэдээ мэдээллийг салбар хариуцсан инженер, ерөнхий технологич нарт хамруулан танилцуулж ажилласнаар ажлын уялдаа холбоо сайжирч асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдлоо өгч байна.
Дөрөв: Шинжилгээний хөтөлбөрт ажлын хүрээнд:
4.1.ЦАГ УУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:
Зохион байгуулалтын ажлын талаар:
Оны эхнээс ажлаа улирал, жилээр нь төлөвлөж байгууллагын даргаар батлуулан ажилдаа мөрдлөг болгон ажиллаж ирлээ.
1. Харъяа салбарууд болох 9 станц, 7 харуулын сар бүрийн шинжилгээний ажлын материалд техник болон шүүмж шалгалтыг хийж сар бүрийн 10, 20-нд мэдээллийн дэд сан, УЦУХүрээлэнгийн ЦУСекторт хүргүүлж зааварчлуулж үнэлэлт дүгнэлт авч ажиллаж ирлээ.
2. Сар бүрийн хариу зааварчлагыг 2 харилцах дэвтэрээр ээлжлэн хүргүүлж байсан ба тухай бүр бичиж салбаруудад хүргүүлж хариу зааварчилж ажилласан.
3. Харилцах дэвтэрээс ойлгохгүй зүйл гарсан тохиолдолд утсаар холбогдон зааварчилж, танилцсан гарын үсэг зуруулж ажиллаа.
4. Оны эхнээс сар бүр мэдээний тулгалтыг хийж хэвшсэн.
5. Байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлж үнэлэлт дүгнэлт авч ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.

4.2.ХААЦУ-ЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:

 1.Зохион байгуулалтын ажлын талаар:

Тус салбар нь оны эхэнд албаны дарга, технологийн хэлтсийн дарга нартай 2015 онд хийх ажлын зорилго чиглэлээ тодорхойлж, жилийн ажлын төлөвлөгөөгөө 4 үзүүлэлтээр ажлаа боловсруулан, хэлтсийн даргаар хянуулан, байгууллагын даргаар баталгаажуулан ажилласан.
ХААЦУ-ын салбар нь эхний хагас жилд төлөвлөн ажилласнаас төлөвлөгөөнд тусгагдсан ажил 100%-ийн биелэлттэй ажилласан байна.
Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж баталгаажуулж мөрдөн ажиллаж байгаа.
Эхний хагас жилд салбарын хурлыг 1 удаа хийж хуралд хэлэлцсэн асуудал нь хувь хүний болон салбарт хөтлөгдөх бичиг баримтуудаа гаргаж баталгаажуулах, ХАА-н цаг уурын шинжилгээний ажлын чанар сайжруулах талаар цаашид хийж гүйцэтгэх ажлаа хэлэлцэн санал бодлоо солилцон, шийдвэрлүүлвэл зохих асуудлаа тухай бүр нь холбогдох хүмүүст тавьж шийдүүлж ажиллаж байлаа.
Оны эхэнд салбарт хөтлөгдөх агродундаж мэдээний, салбаруудын хариу зааварчилгааны дэвтэр, сарын тойм мэдээний, техникчийн алдааны дэвтэр, заавар зөвлөмж авсан, өгсөн судалгааны, тайлангийн ирцийн дэвтэр зэргийг оны эхэнд гаргаж, үнэн зөв хөтлөж байгаад хяналт тавин ажиллаж байна.
Өвлийн цасны явуул судалгааны ажил хийхтэй холбогдон унаа шатахууныхаа талаар сумын засаг дарга нартайгаа ярьж шийдүүлэх талаар хөдөөний нийт салбаруудын дарга, ажиглагч нартай ярьж энэ ажлыг цаг хугацаандаа хийсэн.
Байгууллагаа сурталчилах зорилгоор Ховд телевизээр бичлэгт салбарынхаа зорилго хийж байгаа ажлынхаа чиг үүргийн талаар товч мэдээлэл хийсэн. Мөн дэлхийн цаг уурчдын өдрийг угтаж нийт ажиллагсадын дунд “Миний мэргэжил-цаг уурч” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, гар бөмбөгийн тэмцээн, баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.
Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан 03 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар ус нуурын хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэнгүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ХАА-н цаг уур, цаг агаарт зориудаар нөлөөлөх, Байгаль орчны судалгааны ажлуудаар албаныхаа дарга инженерүүдтэй хамт хичээл заасан.
Гамшигаас хамгаалах цацраг химийн албаны бие бүрэлдэхүүн 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд онцгой байдлын команд штабын сургалтанд шалтгаантай байсан хүний оронд албаны бие бүрэлдэхүүнд орж ажилласан.
Мянгад сумын орлон ажиглагчид 4 сарын 13-нд ХААЦУ-ын хашаалаагүй талбайд хийгдэх ажиглалтуудыг, төлөөлөх ургамлыг ургаж эхэлхэд таних, үе шатуудын ажиглалт, хатаамал хийх, дэвтэр хөтлөх, агро мэдээнд коодолж өгөх зэргийг газар дээр нь очиж зааж зааварчилгаа өгсөн.
Зэрэгт 4 сарын дундуур ХАА-н хашаалсан талбайг шинээр хийсэн эсэхийг шалгах зорилгоор 1 өдөр ажиллаад ирсэн.
Манай байгууллага нээлттэй хаалганы өдөрлөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд их сургуулийн 1 р байрны өмнөх талбайд зохион байгуулж, албаны нийт хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Өдөрлөгөөр цаг уурын шинэ техник технологийн дэвшлийг харуулсан, усны ажиглалтуудын зурган мэдээ, 2014-2015 оны өвөлжилт хаваржилтын бэлчээрийн даацын зураглал, бэлчээрийн ургамлын хатаамал, БОШЛаб-ын шинжилгээний, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны багаж тоног төхөөрөмж, техник хэрэгслийн талаар танилцуулж, 1 хоногийн мэдээ, 5 хоногийн мэдээ, 7 хоногийн төлөв, сарын мэдээ, дулааны улирлын төлөв зэрэг мэдээ мэдээллээр ард иргэдэд үйлчилж ажилласан.
ХАА-н секторын инженерүүдээс эхний хагас жилд 5 удаа зааварчилгаа зөвлөмж авч ажилсан байна. Хөдөөний салбаруудад утсаар болон хариу зааварчилгаа бичиж зааварчилгаа өгч ажилласан.
Цаг уурын нийт ажиллагсадын сургалтыг 5 дугаар сарын 09 -10-ны хооронд хийж тус сургалтанд ХААЦУ-ын чиглэлээр гарч байгаа алдаа дутагдал, эргэлзээтэй хийгдэж байгаа ажиглалтуудын талаар болон бэлчээрийн төлөв байдлын ажиглалт хийхэд гол анхаарх зүйл, шугамнуудын зураг авалт зэргийг технологийн дагуу хийх талаар хичээл заасан.
2. Шинжилгээний ажлын талаар:
2015 оны эхний хагас жилд ХАА-н цаг уурын ажлыг батлагдсан хөтөлбөрийн дагуу ажиглалт судалгааны ажлыг цаг уурын 9 станц, ХАА-н Цаг уурын 7 харуулд бэлчээрийн, Байтаг өртөөнд таримал ургамлын үзэгдэл зүйн ажиглалт, бэлчээрийн хөнөөлт хортон, мэрэгчдийн ажиглалт, бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, Ховд өртөө бэлчээрийн талбайн хөрсний чийгшлийн, өвлийн цасны явуул судалгааны ажиглалт, ХХ-2б – 83ш, ХХ мэрэгчдийн голомтын зураглал – 16ш, ХД-1, 1а – 32ш, ХД-7б – 32ш, ХД-7а – 2ш, ХД-2 – 1, ХД-5 – 2ш нийт 168 дэвтэрт шүүлж шалшалт хийж тайланг сүлжээгээр болон шуудангаар хүргэж ажиллааа.
Нийт салбаруудын эхний хагас жилийн ажлыг өвлийн цасны явуул судалгааны тайлангийн ирц, тус ажиглалт судалгааг хийсэн ажлын чанар 4,5-р сарын ХААЦУ-ын бэлчээрийн болон таримал ургамлын, хортон мэрэгчдийн тайлан, арав хоногийн агродундаж мэдээний чанар зэрэг үзүүлэлтээр дүгнэж гаргасан. Ажиглалтын чанар дүн 99,6%, Шүүмж шалгалтын дүн 99,9% байна.
Агродундаж мэдээг 2015 оны эхний хагас жилд 18 удаа хүлээн авч техникчтэйгээ хамт мэдээний үнэн зөвд хяналт тавьж, цаг хугацаанд нь төвд сүлжээгээр дамжуулан ажилласан.
Шинжилгээний ажилд шаардлагатай бүх төрлийн дэвтэр хүснэгт болох агродундаж мэдээний, салбаруудын хариу зааварчилгааны дэвтэр, техникчийн алдааны дэвтэр, заавар зөвлөмж авсан, өгсөн судалгааны дэвтэр, бүртгэлийн дэвтэр зэргийг оны эхэнд гарган үнэн зөв хөтлөж ажиллаж байна.
2013 оны шүүмж шалгалтын дүн нь урд оноос 0.3%-иар ахисан үзүүлэлттээ тус ажлыг хийсэн байна.
3.Мэдээлэл үйлчилгээний ажлаар талаар:
Арав хоног сарын мэдээгээр тойм бичиж аймгийн засаг даргын тамгын газар, ИТХурал, Улаан загалмай, Онцгой байдлын газар, ХХААЖДҮ-н газар, Жаргалант сум, Хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс зэрэг албан байгууллагуудад хэвэлмэл байдлаар тойм мэдээгээ тогтмол дамжуулан үйлчилж ажиллаа. Өөрийн вэб сайтад 10 хоног, сарын мэдээ, хиймэл дагуулаас авсан цасны зургийг өөрийн аймгаар таслан авч тогтмол байршуулан ажиллаж байлаа. 2015 оны ХАА-н жилийн тойм, мал өвөлжилтийн цасны тойм, хаваржилтын тойм мэдээг бичиж ард иргэд, болон холбогдох сум, байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд өөрийн вэб сайтад тогтмол байрлуулж ажилласан.

4.3.УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ САЛБАРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:

1.Зохион байгуулалтын талаар:
Урьдчилан мэдээлэх товчоо нь 2015 онд хийж гүйцэтгэх ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа төлөвлөн батлуулж ажиллаа.
Хөтөлбөрт ажлыг бүрэн биелүүлж ажиллахын тулд УМСектор, НУЦТ-өөс өгсөн заавар зөвлөмжтэй тухай бүр танилцаж аймаг орон нутгийн удирдлага, малчид ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай мэдээ мэдээлэлээр үйлчилснээс гадна, ИНЕГ-тай хийсэн ерөнхий гэрээний дагуу аймгийн нутаг дэвгэрт нисэж буй дотоод гадаадын агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зорилгоор нислэгт холбогдолтой мэдээ мэдээллүүдийг цаг хугацаанд шуурхай дамжуулан ажиллаа.
УМСалбар нь 2015 оны I дүгээр улиралд 4 төрлийн асуудлаар нийт 42, II улиралд 4 төрлийн 27 ажил төлөвлөж ажилласан байна. Биелэлт 96.3 хувьтай байна.
Салбарын инженер техникчид байгууллага олон нийтийн ажилд тухай бүр оролцож байлаа.
Мөн Ховд станц , Холбоо мэдээлэл технологийн салбарын техникчдийн өдөр тутмын ажилд хяналт тавьж амралт баяр ёслолын өдрүүдэд ээлжийг хүлээлцүүлж тэмдэглэл хөтлөн ээлжийн хугацаанд гарсан зөрчил дутагдлыг хамтран засаж залруулах арга хэмжээ авч ажиллаж байлаа.
Орон нутгийн телевиз, Ховдын толь, Ховдын мэдээ сонинд Хүйтний болон улирлын төлөв, сарын урьдчилсан мэдээ, үүнээс гадна ОБГазартай хамтран цаг агаарын анхааруулга, Сэрэмжлүүлэг УСМэдээг аймгийн удирдлага, ард иргэд, мөн сумдын техникч, ажиглагч нараар дамжуулан хөдөө орон нутагт хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн ОБГазартай хамтран ажиллаж байна.
Үүнээс гадна Ховд Олон улсын Нисэх буудалтай нислэгийг цаг агаарын мэдээгээр үйлчлэх, мэдээг хэрэглэх талаар хамтран ажиллах гэрээ хийж, 2015 оны 6 дугаар сард эхний хагас жилд хэрхэн ажилласан талаарх гэрээг дүгнэлээ.
2. Мэдээлэл үйлчилгээний ажлын талаар:
Тус товчоо нь 2015 оны эхний хагас жилийн байдлаар бүх сумдаар болон хот орчмоор 5 хоногийн урьдчилсан мэдээ-364 удаа зохиож сумдаар 5 хоногийн урьдчилсан мэдээний таарц 81,3 хувьтай, хот орчмоор 5 хоногийн урьдчилсан мэдээний таарц 93,0 хувь , хагас хоногийн урьдчилсан мэдээ бүх нутгаар 182 удаа зохиож таарц 99,5 хувь, хот орчмоор мөн 182 удаа зохиож таарц 95,3 хувьтай, хоногийн болон хагас хоногийн урьдчилсан мэдээ дамжуулалт 99.8%-тай байна.
Байгаль цаг агаарын аюултай 2 төрлийн үзэгдлээр хоногийн сэрэмжлүүлэг мэдээ 3 удаа тус тус зохиож цаг агаарын гамшигт үзэгдэл илрүүлсэн байдал 100 хувь, таарц-87,5 хувь, онч 100 хувьтай зохиож үйлчилсэн. Мөн тухайн мэдээлүүдийг аймгийн удирдлага, сум, баг, аймгийн онцгой байдлын хэлтэст цаг хугацаанд бүрэн хүргүүллээ.
Станц, харуулаас нийт 112 аюул, агаар мэдээ хүлээн авч хянан төвд дамжуулсан.
Мөн анхааруулга зөвлөмж мэдээгээр 18 удаа, 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв, тойм мэдээ 24 удаа, сарын урьдчилсан мэдээ 6 удаа, дулааны улирлын төлөв мэдээ 1 удаа зохиож улс ардын аж ахуйн байгууллагуудад үйлчилж байна.
Цаг агаарын хагас болон хоногийн урьдчилсан мэдээ, сарын урьдчилсан мэдээ, 7 хоногийн болон улирлын төлөв, тойм, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг oрон нутгийн удирдлагуудад бичгээр болон mаil хаягаар, ард иргэдэд станц, харуулуудын техникч нараар дамжуулан бүх сумдын удирдлага, багуудад цаг хугацаанд шуурхай хүргэж байлаа.
Дээрх мэдээ мэдээллийг өдөр бүр 14-17 цагийн хооронд www.icc.mn/aimag/khovd/ Web сайтад байршуулж байснаас гадна 7 хоногийн төлөв, тойм, анхаарулга, сэрэмжлүүлэг мэдээг аймгийн онцгой байдлын хэлтэст тухай бүр бичгээр болон майлээр хүргүүлж байв.

3. Аймаг орон нутагт Мэдээлэл үйлчилгээний ажил
хир явагдаж байгаа талаар:
Аймаг орон нутаг болон аж ахуйн нэгж байгууллагуудад хагас болон 1 хоногийн урьдчилсан мэдээ, тойм, 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв, тойм мэдээ, 5 хоног, сарын урьдчилсан мэдээ, нөхцөл бүрдсэн үед анхааруулга болон Сэрэмжлүүлэг мэдээ, Дулааны улирлын төлөв, шаардлагтай үед тухайн үед болсон цаг агаарын аюултай үзэгдлийн талаар түүвэр судалгаа хийж үйлчилж байна.
Дээрхи мэдээ мэдээллийг аймгийн удирдлагуудад бичгээр болон мейл хаягаар, орон нутгийн малчид ард иргэдэд сумдын станц, харуулуудын техникч, ажиглагч нараар дамжуулан аймгийн төрийн сангийн сүлжээ, үүнээс гадна плаш болон бусад дамжуулж хүргэх бүхий л суваг сүлжээ ашиглан цаг хугацаанд хүргүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.

 4.Нисэхийн цаг уурын үйлчилгээний ажлын талаар
Эхний хагас жилд орон нутгийн агаарын шугамд нислэг үйлдсэн үндсэн нислэг 168, бэлтгэл буудлын 689, нислэгийн чиглэлийн урьдчилсан /Ни-5/ мэдээ -152, буудал орчмын бодит мэдээ 1512, буудал орчмын урьдчилсан мэдээ 617, районы урьдчилсан мэдээ 251, аэродромын урьдчилсан мэдээ-208, суултын урьдчилсан мэдээ-4, зурвасын гадаргын байдлын мэдээ 2 удаа тус тус зохион дамжуулж нислэгийн цаг агаарын мэдээний хангалт хийж үйлчиллээ. Мөн нисэх багаас борт мэдээ 6 авч урьдчилсан мэдээнд ашигласан байна.
Нисэх онгоцны буудлын дарга, нислэгийн удирдагчийн хүсэлтээр 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-14 удаа, 7 хоногийн төлөв мэдээгээр 18 удаагийн мэдээгээр үйлчилж, цаг агаар муудан буудлын минимумаас цаг агаарын үзэгдэл доош орсон үед олшруулсан ажиглалт 50 удаагийн мэдээгээр шуурхай үйлчилж, шаардлагатай үед утсаар аман зөвлөлгөө өгч ажиллав.
НЦУТ-ийн холбогдох инженерүүдээс утсаар болон электрон шуудангаар 8 удаа заавар зөвлөлгөө авч ажиллав. Өдөр бүрийн нислэгийн мэдээний хангалт, дамжуулалтанд тухайн өдрийн ээлжийн синоптик инженерүүд хяналт тавьж ажилласан бөгөөд 7 хоногийн 2, 4 дахь өдрүүдэд TAF, METAR мэдээний алдааг шалгаж сүлжээгээр явуулж байна. НЦУТ-өөс өгөгдсөн үүрэг даалгаврын хариуг тухай бүр өгч байсан болно.
2015 оны эхний хагас жилийн байдлаар цаг агаарын саатлаас 3 удаагийн онгоц 1-2 хоногоор саатаж мэдээний таарц 85,7-100 хувийн таарцтайгаар нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажилласан байна. Үүнээс гадна Буудал орчмын урьдчилсан мэдээг “Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах журам” I дэвтэрийн Нэмэлт 10-ын дагуу сар бүр дүгнэн НЦУТ-д хүргүүлж байна.
Нислэгийн цаг агаарын хангалтын үйлчилгээг 2014 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад Мэдээ зохиолтын чанар 0,2 хувиар, TAF-буудал орчмын урьдчилсан мэдээний таарц +1.51 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

4.4.ХОЛБОО СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН ТАЛААР:

Энэ 2015 онд цаг уурын 9 өртөө, ХАА-н цаг уурын 7 харуул ус судлалын байнгын мэдээлэлтэй 7 харуулаас мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч дамжуулж ажиллалаа.
Төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу 8 хугацааны синоптикийн мэдээ 26280 хүлээн авч дамжуулахаас 26276 мэдээ дамжиж мэдээ дамжуулалт 99,98%-тай байна. 07-р сарын 10-ны 02, 05 цагт Чандмань сүлжээ унаж, 08-р сарын 06-ны 02, 05 цагт Цэцэг өртөөний техникч Эрдэнэбилэгийн буруугаас тус тус 2 мэдээ тасарсан нь мэдээ дамжуулалтын дүнд сөрөгөөр нөлөөллөө.
ХАА-н цаг уурын харуулын 7665 мэдээ хүлээн авч дамжуулахаас 7665 мэдээ хүлээн авч дамжуулан 100% хувьтай байна.
Энэ жилд тусгай горимын мэдээ ажиглагдаагүй болно.
Усны мэдээлэлтэй харуулын 1359 мэдээ дамжихаас 1357 мэдээ дамжиж 99,8%-тай байна. 05-р сарын 10-нд Мөнххайрхан Долоон-нуурын ажиглагч Сонинболд түвшин буруу өгснөөс, 05-р сарын 28-нд техникч Отгонцэцэг өдрөө буруу бичсэнээс тус тус тасарсан. 04-р сарын 1-с эхлэн Манхан-Төгрөг, Мөнххайрхан-Долоон-нуур, 04-р сарын 21-нээс Дөргөн-Чоно-Харайх усны харуулуудын мэдээлэл нэмэгдсэн. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийж ажилласаны дүнд хагас жилээс хойш усны мэдээн дээр доголдол гаргаагүй ажилласан.
Шилэн кабелийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Сүлжээ ашиглалт 1-4, 6-11 сард 100%, 5-н сард 99,7%-тай дундаж 99,9%-тай ажилласан.
Тус салбар нь 2014 онд мэдээ дамжуулалтыг 0.04%, сүлжээ ашиглалтыг 0,5%-иар ахиулан ажилласан.

4.7. МЭДЭЭЛЛИЙН ДЭД САН, АРХИВ ЗҮЙН АЖЛЫН ТАЛААР:

1. Зохион байгуулалтын талаар
Архив, мэдээллийн дэд сангийн салбар нь 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хийж албаны даргаар батлуулан АМХ-т хүргүүлсэн. АМДС-н салбарын ажлын I,II улирлын төлөвлөгөөг гарган албаны даргаар батлуулан ажиллалаа. УЦУОША-ны харьяа салбар нэгжүүдээс 2014 оны удирдлагын болон шинжилгээний баримтуудыг архив, мэдээллийн дэд санд хүлээж авах график, нөхөн бүрдүүлэлтийн төлөвлөгөө гарган УЦУОША-ны даргаар батлуулсан.  Хадгаламжийн сангийн өрөөнд хийгдэх цэвэрлэгээ үйлчилгээний график гарган албаны даргаар батлуулан ажиллаж байна.
АМХ-с ирсэн 2014 оны хариу зааварчилгааг холбогдох хүмүүст танилцуулан, ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна. Ирсэн, явсан бичгийн бүртгэл, цаг уурын горимын мэдээний, мэдээний нөхөн бүрдүүлэлт, автомат станцын мэдээний бүртгэл зэрэг бүртгэлийг тогтмол хөтлөж ирлээ.  АМХ болон ЦУОШГ-с зохион байгуулсан АМДС-н зохицуулагчдын сургалтанд 2015 оны 02-р улиралд хамрагдаж архив, болон мэдээллийн дэд сангийн талаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлж сертификат авсан.
АМДСангийн салбараас Үндэсний Архивын газрын 2007 оны 03-р тушаалын 2-р хавсралтын дагуу шаардлагатай мэдээ мэдээллээр үйлчилж ирлээ. Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтэст температур, тунадас, салхи, чийгшлийн мэдээгээр үйлчилсэн ба бусад хувь хүн албан байгууллагад үйлчилж 44,000 төгрөгний орлого оруулсан байна. /Монгол Алтай-50 төсөл, иргэн Баатар, Төмөрөө/ 2015 оны 06 сард буюу сүүлийн үед хур бороо элбэг байгаатай уялдуулан тунадасны түүврийг (синоптик инженертэй хамтран) цаг тухайд гарган өгч ажиллалаа. Автомат станцтай өртөөнүүдийн 2015 оны эхний хагас жилийн дүн гаргаж, хобогдох хүмүүст танилцуулан Цаг уурын хэлтсийн даргад өгсөн. Архивын улсын үзлэг угтаж хадгаламжийн сангийн өрөөний дохиолол болон бусад баримт бичгүүдийг эмхлэн цэгцлэх ажил хийж гүйцэтгэлээ. УЦУОША-с архивын баримт хийх 40 ш хавтасаар хангасан.
2. Мэдээллийн дэд сангийн талаар
Ховд аймгийн УЦУОША-ны харьяа 6 өртөөний автомат станцын мэдээг цаг хугацаанд нь дамжуулсан. /Ховд.Байтаг-AWS310.Манхан,Мөст,Чандмань-AWS-330, Зэрэг-CAMS-620/. Ховд өртөөний AWS310R нарны автомат станцын мэдээг 2015 онд авч цахим сан үүсгэж байна.  Зэрэг станцын CAMS-620 төрлийн автомат станцын excel-ийн xls өргөтгөлтэй файлыг save as хийж csv(comma delimited) өргөтгөлтэй болгон засан ТАМСХ-т дамжуулсан автомат станцын мэдээг хүснэгтээр үзүүлэв. /448 мв/
Цаг уурын горимын мэдээг цаг уурын салбараас сар бүр хүлээн авч АМХ-т дамжуулж, цахим сан үүсгэж байна. /18,7 мв/
3. Архивын ажлын талаар
Ховд, Байтаг, Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Манхан, Чандмань, Цэцэг, Дунд ус станцуудын 2014 оны термограф, гигрограф, барограф, плювиографын лентүүдийг скайнердаж бүртгэлийг АМХ-т хүргүүлсэн.  Байтаг, Мөст, Мөнххайрхан, Чандмань, Дунд-Ус өртөөний өөрөө бичигч багажууд ажлаагүй тул 2014 оны термограф, барографын лент скайнердаагүй./2,01 GB/
Архивын баримтын нэгдсэн тооллого, ЦД-7-н хэсэгчилсэн тооллого хийн дүнг нэгтгэн актын хамт АМХ-т хүргүүлсэн. Тооллогоор: Манхан, Мөнххайрхан, Мөст, Чандмань, Цэцэг, Дунд-Ус, Алтай, Дуут, Дөргөн, Мянгад, Үенч, Эрдэнэбүрэн, Баянзүрх, Буянт харуулуудын ЦД-7 дэвтрийг нэг бүрчлэн тоолж, бүртгэлийг дамжууллаа. Нийт 15 харуулын 63817 хуудас бүхий 292 хадгаламжийн нэгж тоологдсон байна.  Архивын эрэл хайлтын ADRSS программд 1985-2014 оны бүх баримтуудаа шивсэн.
Үүнд:
– Цаг уур, уур амьсгалын баримтын хөмрөгийн 323062 хуудас бүхий 1801 ш хадгаламжийн нэгж
– Нарны цацрагийн баримтын хөмрөгийн 35160 хуудас бүхий 77 хадгаламжийн нэгж
– ХАА баримтын хөмрөгийн 9425 хуудас бүхий 171 ш хадгаламжийн нэгж
– Ус судлалын баримтын хөмрөгийн 107262 хуудас бүхий 539 ш хадгаламжийн нэгж
– Байгаль орчны баримтын хөмрөгийн 1639 хуудас бүхий 47ш хадгаламжийн нэгж нийт 2635 хадгаламжийн нэгж, 476548 хуудастай бүртгэлийг шивж дуусган файлыг АМХ-т дамжуулсан.
ЦУОШГ-ын даргын 2007 оны 127 тоот тушаалаар Байгаль Орчин Ус Цаг Уурын Мэдээллийн Баримтын Төв /БОУЦУМБТ/-ийн архивт хадгалагдаж байгаа шинжилгээний баримтуудыг 15 хөмрөг болгон баталсаны дагуу УЦУОША-ны баримтуудыг 5 хөмрөг болгон хөмрөгийн хэрэг үүсгэн нөхөн бүрдүүлэлт хийж байна. Архивын улсын үзлэгтэй холбогдуулан архивын данс бүртгэл, байнга хадгалагдах бүртгэл зэрэг баримтуудын хавтсыг сольж, байршлын заагуур зэргийг шинэчлэн хийлээ.ББНШК-ын хурлаар өөрөө бичигч лентүүдийн хадгалалтын талаар ярилцаж, чийг нэвтэрдэггүй цаасаар хавтаслахаар шийдвэрлэлээ.

4.8. ЦАЗН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Mонгол улсын Засгийн газрын 2007 оны 96-р тогтоолоор батлагдсан “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ховд аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжиж зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэх, аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор Ховд аймгийн УЦУОША-ны дэргэдэх “Ховд-Бороо” экспедиц нь ажлаа жил, улирлаар төлөвлөн албаны даргаар батлуулан мөрдөж ажиллаж байна.
Үйл ажиллагаагаа явуулахын өмнө экспедиц ажиллуулах бэлтгэл хангах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны заавар журам, ажил үүргийн хуваарь, экспедицийн бие бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулах ажил тогтмолжсон. Тус экспедицийн бие бүрэлдэхүүнд Баруун бүсийн экспедицийн дарга Д.Төрмөнх, Зэвсгийн инженер Б.Отгонтөмөр, Радарын инженер П.Мягмардорж, Радарын техникийн инженер Т.Хаш-Эрдэнэ, жолооч Д.Алтанбаатар нар ажилласан бөгөөд JFJ-1A газар-агаар ангиллын пуужин, пуужин харвах суурь, чиглүүлэх хоолой, холболтын утас, удирдах пульт, 12 вольтын аккумлятор, SONY маркийн фото зургийн аппарат, диктофон, JPS, сансрын холбооны “Иридиум” гар утас, 724 ХD маркийн цаг уурын хөдөлгөөнт явуулын радар, радарын автомат станц хэвийн ажиллаж байна.
Ховд аймгийн Засаг Даргын 2009 оны 53 дугаар Захирамжийн дагуу JFJ-1A пуужинг Ус цаг уур орчны шинжилгээний албаны байранд хадгалж байгаа бөгөөд “Газар-агаар” ангиллын JFJ-1A пуужингийн хадгалалт, зарцуулалт, ашиглалтын талаарх мэдээллийг жилийн эцсийн байдлаар гаргаж Аймгийн засаг даргын Тамгын газарт танилцуулж байгаа болно.
Цаг агаарт зориудаар нөлөөлөхийн өмнө ИНЕГазартай байгуулсан гэрээний дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны диспетчерт байрласан газрын нэр, солбилцол, далайн түвшнээс дээшхи өндрийг өгч харвалт хийх зөвшөөрөл авч, харвалт дууссаны дараа эргэн мэдэгдэж зөвшөөрлөө хаалгаж хэвшсэн. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн тухай товч тайланг кодоор, пуужин харвасан актыг тухай бүр үйлдэж ЦУОШГ-ын Хурын шим төвд сүлжээгээр хүргүүлж ажилласан болно.
Ховд-Бороо экспедиц нь 2015 оны 04 сарын 01-нээс цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлж 04 дүгээр сарын 03-нд, 05 дугаар сарын 10, 12, 13, 16, 18, 19, 27, 30, 31-нд, 06 дугаар сарын 01, 02, 04, 08, 18-ны өдрүүдийн газар, орчин, 850, 700, 500, 300мбар гадаргын өндрийн зураг, Рединг, Вашингтоны төвүүдийн тоон прогнозын үр дүнгүүд, ММ5, Япон, Орос, КМА-гийн даралтын орон, салхи, тунадасны прогноз зургууд, FY-2D, Солонгосын хиймэл дагуулын үүлний зургуудыг ашиглан дүн шинжилгээ хийж үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрийн зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлэв.

2.5. 2015 оны 04-р сарын 03-нд цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд үйлчилсэн радарын мэдээлэл

2015.04.02 ны оройн 21 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумаас баруун хойд зүгрүү хөдөлж 25-30 км т байрлах Ховд сумын Баянбулаг багийн Морьтын хөтөл гэдэг газар ойролцоогоор орон нутгийн цагаар оройны 22 цаг 30 минутанд хүрч цаг уурын хөдөлгөөнт радараа байрлуулж үзэхэд харвалт хийх боломжийн үүл илрээгүй тул бие бүрэлдэхүүн ярилцаад амрахаар болов. Маргааш өглөө ажиллуулж үзэхэд бидний байрлалаас зүүн зүгт 30 км ийн зайд 30 35 дицибиллын услагтай үүл илрүүлж экспедицийн бие бүрэлдэхүүнд танилцуулахад байрлалаа өөрчлөхөөр зөвшилцөөд Буянт сумын Онгоцны улаан гэдэг газар буюу зүүн уртрагийн 091030’42.0, хойд өргөрөгийн 48012’58.2 байрлан радараа ажиллуулж үзэхэд биднээс 3 6 км ийн зайд 30-35 дицибиллын услагтай үүл илрүүж экспедицийн бие бүрэлдэхүүнд танилцуулахад бэлтгэл ажлаа хангаад нөлөөлөх шийдвэр гаргалаа.

2.6. Эдийн засгийн үр ашгийн тооцоо
2015 оны 04 дүээг сарын 03-ны өдөр 12 цаг 10 минутанд As үүлэнд 15 гр реагентийг цацаж үйлчилсний үр дүнд Мянгад, Дөргөн, Ховд, Жаргалант, Мөнххайрхан, Дарви, Чандмань, Манхан сумдын нутгаар 0.2 – 7.0 мм орсон. Манхан, Чандмань сумын нутагт 100% буюу 9347,05 сая км2 талбайд 4,6мм хур тунадас зориудаар нэмэгдүүлж 859,9 сая төгрөгийн 42.996.400 м3 хурыг усыг зориудаар нөлөөлж оруулсан байна.

2015 оны 05-р сарын 12-нд цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицэд үйлчилсэн радарын мэдээлэл:

Ховд аймгийн Жаргалант сумаас хойд зүгт 20-25 км орчимд байрлах Согоот гэдэг газар ойролцоогоор орон нутгийн цагаар оройны 19 цаг 30 минутанд хүрч зүүн уртрагийн 091035’10.1, хойд өргөрөгийн 48011’11.9 байрлан радараа ажиллуулж үзэхэд биднээс 5 10 км ийн зайд 30-38 дицибиллын услагтай үүл илрүүлж түүний шилжилт хөдөлгөөн, зузааныг зүсэж үзэхэд харвалт хийх боломжийн процесс гэж дүгнээд экспедицийн бие бүрэлдэхүүнд танилцуулахад нөлөөлөх шийдвэр гаргалаа.

Дүгнэлт:
1. ЦАЗН “ Ховд бороо” экспедиц 2015 оны эхний хагас жилд Ховд аймгийн Булга, Алтай, Үенч, Жаргалант, Чандмань, Манхан, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Мөст, Ховд сумын нутагт давхардсан тоогоор нийт 55 удаа хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж 53ш пуужин харваж, 159гр регеант зарцуулан өөрийн аймгийн ихэнхи сумд хамруулан хур тунадас нэмэгдүүлэн ажиллаа.
2. 2015 оны 06 сарын 04-нд Ховд, Говь-Алтай аймгийн ЦАЗН экспедицүүд хамтран харилцан мэдээллээ солилцож ажилласан нь маш үр дүнтэй ажил боллоо. Ялангуяа хөдөлгөөнт Радарын мэдээллийг ашиглах нь зэргэлдээ аймгуудын хувьд боломжтой болох нь харагдлаа.
3. “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр” – ийн хүрээнд RYG-1 загварын Газрын генераторыг Ховд аймгийн Чандмань сумын Жаргалан багийн Ууширын ам гэдэг газар 2015 оны 05 дугаар сарын 15-нд байрлуулж ажиллагаанд оруулан ажиллаа.
4.9.Багажийн Хяналт шалгалт, баталгаажуулалтын ажлын талаар:
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын болон шалгалт тохируулгын график, төлөвлөгөөг 9 үзүүлэлттэй гарган БОХЗТЛ-ийн даргаар батлуулан мөрдөн ажилласан бөгөөд 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
УЦУОША-наас 2015 онд ус, цаг уурын салбарын шинжилгээний ажлыг сайжруулах ажлын хүрээнд өртөө, харуулуудын ажилд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, үзлэг үйлчилгээг тогтмолжуулах шаардлага хангасан хэмжих хэрэгслээр ажиглалт хэмжилтийг үнэн зөв хийлгүүлэхэд ажлаа чиглүүлж ажиллав. Эхний 6 сард 9 сумуудад шалган туслах ажил хийж багаж төхөөрмжийн шалгалт үйлчилгээ, технологийн шалгалтыг эрхийн хэмжээнд хийж гүйцэтгэн ажилдаа хариулагагүй хандсан зарим хүмүүсиийг албаны даргад танилцуулан зохих арга хэмжээг авч ажилласан ба акт зааварчилгааг бичиж хугацаатай үүрэг өгч ажиллаа.

УЦУОША-НЫ УС, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС
2015 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

1. Зохион байгуулалтын талаар.
УЦУОША-ны ус, орчны шинжилгээний хэлтсийн салбаруудын ажил эхний хагас жилд хэвийн явагдаж ирлээ
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлэн УЦУОША-ны даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.
Ус, Орчны шинжилгээний хэлтсийн салбарууд 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг албаны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт гаргуулан ажлынхаа алдаа дутагдал, ололт амжилтыг тухай бүр нь тодорхойлуулан цаашид ажиллах нэгдсэн чиглэлтэй болсон.
Тус хэлтсийн салбар нэгжийн инженер техникийн ажилтнууд байгууллагын удирдлагатай тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг жил, улирлаар, хөдөлмөрийн гэрээний хавсралтыг шинэчлэн хийж баталгаажуулан биелүүлж ажиллаж байна.
Аймаг орон нутгийн удирдлага болон УААА-н байгууллагуудад үер усны урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг мэдээг тухай бүр хүргэж ажиллалаа. Усны урьдчилсан болон бодит мэдээ, БОШЛ-ын агаарын бохирдлын мэдээг www.tsag-agaar.mn/khovd aimag цахим хуудсанд байршуулах ажил тогтмолжсон.
Албаны харъяа салбаруудын өртөөний дарга, харуулын техникч нарт УСС-ын технологич инженер З.Бахатбол ус судлалын харуулуудын ажилд гарч буй алдаа дутагдал, ололт амжилтын талаар, БОШЛ-ийн эрхлэгч С.Жавзанпагма усны химийн сорьц авах, агаарын бохирдлын тооллогонд гарсан алдаа дутагдал цаашид хэрхэн хийх талаар, техникч Б.Сэлэнгэ байгууллагын Хамтын сангийн талаар, хэлтсийн дарга М.Баярмаа, БОШЛ-ийн эрхлэгч С.Жавзанпагма нар БОГ-ын нэгдсэн сургалт семинарт Агаарын бохирдлын тооллого хэрхэн хийх, өмнөх жилүүдэд гарсан алдааны талаархичээл зааж зааварчилгаа өгч ажилласан. Мөн БОШЛ-ийн үйл ажиллагааны талаар байгаль орчны чиглэлийн байгууллагуудын ажилтнуудад мэдээлэл хийсэн.
Хэлтсийн дарга М.Баярмаа нь 2015 оны 03 сарын 31-нээс 04 сарын 02-ны хооронд ЦУОШГ-т УЦУОША-дын Ус орчны шинжилгээний хэлтсийн дарга нарын сургалтанд, УУС-ын инженер З.Бахатбол, Радарын техникийн инженер Т.Хаш-Эрдэнэ нар Ус судлалын инженерүүдийн сургалтанд хамрагдаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн. Ховд Их Сургуулийн Химийн ангийн 8 оюутнуудад БОШЛ-н ажлын талаар, агаарын бохирдолтын талаар заавар зааварчилгаа өгч мэдээ мэдээлэл өгөх харилцан ярилцах хэлбэрээр хамтран ажилласан.
Хэлтсийн хурлыг тухай бүр нь зохион байгуулж цаг үеийн болон шинжилгээний ажлын талаар цаашид хийж гүйцэтгэх ажлаа хэлэлцэн санал бодлоо солилцон, шийдвэрлүүлвэл зохих асуудлаа тухай бүр нь холбогдох хүмүүст тавьж заавар зөвлөмж, зааварчилгаа авч зааварчилгааны дагуу ажиллаж ирлээ.
Монгол улсын авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан эрх бүхий албан тушаалтнуудын “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалт семинарт албаны ня-бо болон ЦУХ-ийн дарга Р.Цагаанцоожийн хамт хамрагдлаа.
ЦУОШГ-н УОШХ-ийн ахлах мэргэжилтэн С.Энхмаагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу лабораторид шаардлагатай байгаа багаж тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж албан тоотын хамт хүргүүлсэн.
Тус албаны нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахад оролцож орон нутгийн удирдлага болон ард иргэдэд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн.
Ус судлалын инженер З.Бахатбол 4 сарын 16-17-нд Чонохайрайх ус судлалын харуулд, 5 сарын 25-27-нд Чонохарайх, Дөргөн-Хар ус харуулд, 6 сарын 9-нд Мянгад ус судлалын харуулд, 04 сарын 28-нд Төгрөг-Манхан харуулд шалган зааварлалт хийж нивлердлэг хийн шонгийн засвар гаргасан. Мөн энэ үеэр усанд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилласан.
Байгууллага орон нутгаас зохион байгуулагдсан байгууллага орчны болон бүх нийтийн цэвэрлэгээ, цэцэг зүлэг тарих зэрэг олон нийтийн ажилд хэлтсийн инженер техникчид цаг тухайд нь чанартай сайн оролцож байлаа. Мөн долоо хоног бүрийн Даваа гарагийн нийт ажилчдын хурал, Баасан гарагийн спортын арга хэмжээнд тухай бүр хамрагдаж байлаа.
Аймгийн ХБХ-ийн мэргэжилтэн Х.Баасанхүү болон ИТХуралд агаарын бохирдолтын талаар мэдээлэл өгсөн. Мөн БОШЛ-ийн эрхлэгч С.Жавзанпагма орон нутгийн Жаргалант, ЭКО телевизээр агаарын бохирдол болон БОШЛабораторийн үйл ажиллагааны талаар ард иргэдэд мэдээлэл хийсэн.
Хэлтсийн салбар нэгжүүд шинжилгээний ажлын 2014 оны хүснэгтүүдийг дугаарлан үдэж архив,мэдээллийн сангийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.
Хэлтсийн салбар нэгжид дотоод хяналт шалгалт хийх хуваарь гарган албаны даргаар батлуулан ажилласан ба хуваарийн дагуу БОШЛ, УСС-т дотоод шалгалт хийсэн. Мөстөл судлалын өртөөнд хуваарийн дагуу 6 сард шалгалт хийх байсан боловч инженер ээлжийн амралттай байсан тул хийгдээгүй. Усны дээж авахад хяналт тавих үүднээс Буянт дээд, доод цэгийн дээжинд 1 удаа, Дөргөн-чонохарайхын дээжинд 1 удаа тус тус явсан.
Мөн хэлтсийн инженер техникчидтэйгээ ярилцан мэргэжлийн хичээл заах хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийн дагуу ус судлалын өртөөний ахлах техникч П.Отгонцэцэг Холбоо сүлжээний операторуудад ус судлалын харуулын тогтмол мэдээний кодын талаар хичээл заасан.

4.5. Ус судлалын салбараас
Салбар харуулуудын мэдээ, тайланг УХШ-1 хүснэгтээр нэгтгэн төвд хугацаанд нь хүргүүлсэн. Мөн 2014 оны урсацыг бодож, 2015 оны 4-р сарын 08-нд төвд хугацаанд нь сүлжээгээр болон холбоогоор хүргүүлж ажилласан.
Хөдөөгийн харъяа салбаруудаас ирсэн тайлан материалд техник болон шүүмж шалгалт хийж, харилцах дэвтэр хөтлөн, сар бүрийн 25-нд харъяа салбаруудад хүргүүлж ажиллаж байна. Шаардлагатай үед заавар, зөвлөмжийг утсаар өгч ажилласан. Мөн УХ-2А, УХШ-1 хүснэгтэнд шивж, хөндлөн огтлолын зураглал хийж, сар бүрийн 25-нд Ус судлалын секторт сүлжээгээр дамжуулж байсан.
Ууршуулалтын ГГИ-3000 багажийн цоорхой хэсгийг хар лакаар лакдаж, тогтоож, цаг уурын ажиглалтын талбайд суулган, шинжилгээний ажилд бэлэн болгосон.
2015 оны 06-р сарын 04 нд Буянт-Ховд харуулын хэв гульдрилын гажилтын хэмжилтийг техникч Я.Батгэрэлийн хамт хийж гүйцэтгэсэн. Мөн 05-р сарын 27-нд Буянт-Ховд харуулд шонгийн болон хөндлөн зүсэлтийн нивлердлэг хийж, шалгалтын өнгөрөлт хэмжих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
“Реки-Режим” программд Долооннуур Мөнххайрхан харуулын 2014 оны уд-1, уд-2 дэвтрийг шивж, урсацын боловсруулалт хийсэн.
2015 оны 05 р сарын 12,13 нд Чоно Харайх Дөргөн, Хар Ус Дөргөн харуулуудад ШТА хийж, техникч Я.Батгэрэлийн хамт техникч Н.Батсүхэд вертушкээр өнгөрөлт хэмжүүлж сургах, хэмжсэн усны өнгөрөлтийг боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Шинжилгээний хөтөлбөрт ажлын талаар:
Шинжилгээний хөтөлбөрт ажил хэвийн явагдаж ирсэн. Харъяа 11 салбараас усны түвшин булингарын ажиглалтын мэдээ, өнгөрөлтийг хүлээн авч шүүмж шалгалт хийж тогтоосон хугацаанд төвд хүргүүлсэн. Салбаруудын дүнг авч үзвэл: 2015 оны хагас жилийн дүнг 2014 оны хагас жилийн дүнтэй харьцуулж харахад Буянт-Ховд 0.66 хувиар ахисан, Ховд-Мянгад 0,44 хувиар буурсан, Булган-Байтаг 0,03 хувиар буурсан, Дундцэнхэр-Мөнххайрхан 0,47 хувиар буурсан, Бодонч-Алтай 0,14 хувиар буурсан, Үенч-Үенч 0,17 хувиар ахисан, Хар-Ус-Дөргөн 0,51 хувиар буурсан, Долооннуур-Мөнххайрхан 0,62 хувиар ахисан, Төгрөг Манхан 0,1хувиар ахисан, Чоно Харайх Дөргөн 0,29 хувиар ахисан тус тус үзүүлэлттэй байна. Харин Улаан амны гол Эрдэнэбүрэн харуул 06 р сард ажиглалтаа хийж эхэлсэн тул хагас жилийн дүнд оруулаагүй болно.
Ховд өртөөний энэ оны хагас жилийн дүнг 2014 оны хагас жилийн дүнтэй харьцуулахад 0,03 хувиар ахисан үзүүлэлтэй байна. Мөн төвийн дүн 05 р сарын байдлаар дундажлахад 99,4%-тай байна.
Салбаруудаас

1. Буянт-Ховд 99,84%
2. Төгрөг Манхан 99,82%
3. Чоно Харайх Дөргөн 99,79%-тай
бусад салбаруудаа тэргүүлэн ажиллаж байна.
Өнгөрөлт хэмжилт:Хэмжвэл зохих 153 өнгөрөлт хэмжихээс хэмжсэн нь 153 болж, 100%-тай байна.
Хими болон биологийн сорьц: Усны химийн сорьцын хувьд 16 сорьц ирэхээс 16 ирсэн байна. Биологийн сорьцны хувьд 04-р сараас сорьц авч эхлэх бэлтгэл ажлаа хангаж, биологийн сорьцны сав,стандарт хаяг,формалины уусмал зэргийг харуулуудад тарааж өгсөн.
Багаж тоног төхөөрөмжийн талаар: Бүх харуулуудад УД-1, УД-2 дэвтэр зэргийг бэлтгэж хүргүүлсэн. ШТА хийх бүрдээ харуулын вертушик, туйван, термометр зэрэг багажуудыг шалгаж байсан.
3.Мэдээлэл үйлчилгээний ажлын талаар:
www.tsag-agaar.mn вэб сайтад усны өдөр тутмын мэдээгээр олон жилийн дундаж түвшин, үерийн түвшинтэй харьцуулсан график байгуулан өдөр бүр үйлчилж ажиллаж байна. Буянт, Ховд, Булган, Дундцэнхэр, Долооннуур, Төгрөг, Бодонч, Үенч голууд үерийн түвшин болон үерийн аюултай түвшнээс давсан тухай бүрт үерийн сэрэмжлүүлэг мэдээг 10 удаа зохиож, өөрийн веб сайтад байршуулах болон ОБГ т мэдэгдэж, Аймаг, орон нутагт үерийн мэдээ, мэдээллээр үйлчилж байсан. Мөн 2,5,6 р саруудад тогтмол мэдээ зөв дамжсан эсэхэд хяналт тавин ажилласан.

4. Шалган туслах ажлын талаар:
Буянт,Чоно-Харайх, Улаан ам, Төгрөг-Манхан,Ховд Мянгад, Хар Ус Дөргөн ус судлалын харуулуудад шалган туслах ажил хийж, дотоод ажилтай танилцаж, багаж тоног төхөөрөмжийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээг газар дээр нь шалгах, шалгалтын өнгөрөлт хэмжих, нивлердлэг хийх зэрэг ажлуудыг хийсэн болно. ШТА хийх үеэр усанд ажиллах аюулгүй ажиллагааны талаар зааварчлага өгч, ажиллаж байсан.

4.6.БОШЛАБ-ЫН АЖЛЫН ТАЛААР:

1. Байгал орчны шинжилгээний лабораториас
БОШЛабораторид хөтлөгдөх гадаргын усны бүртгэл, ирсэн, явсан бичиг бүртгэх дэвтэр, бохир усны шинжилгээний дэвтэр, цацрагийн мэдээ, BOKHIM мэдээний дэвтэр нэрмэл усны тооцооны дэвтэр зэргийг гаргаж тухай бүр нь үнэн зөв хөтлөх ажил тус салбарт хэвшил болсон. Лабораторид ажиллаж байгаа техникчид нь шинжилгээ хийх бүрдээ хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны заавар дүрэмтэй танилцан зааварчилгааны дагуу аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. БОХЗТЛабораториос ирүүлсэн зааварчилгаа зөвлөмж аргачлалын дагуу техникч нартайгаа хамтран чанарын хяналтын дээжинд /нитрит, нитрат, фосфор, сульфат, аммони зэрэг/ 5 үзүүлэлт тодорхойлж 6 сард шинжилгээ хийж дүнг боловсруулан БОХЗТЛ-д хүргүүлж үнэлэлт дүгнэлт гаргуулан ажилласан. Бодис урвалжийн жиших муруйг эхний хагас жилд 8 удаа тогтоож, шалгах ажлыг тухай бүр нь хийж БОХЗТЛабораторийн инженерүүдэд шалгуулж зааварчилгаа авч ажилдаа хэрэгжүүлж ажилласан.
Дотоод хяналтын дээжийг Буянт- дээд, Буянт-доод цэгээс зэрэгцээ 5 -р сард авч шинжилгээ хийж өөрийн лабораторийн урвалж уусмалын чанар, шинжилгээний ажлын ур чадварыг шалгах зорилгоор авч хийсэн.
Усны шинжилгээний ажил: Хөтөлбөрийн дагуу гадаргын ус, агаар, хөрс, цацрагийн шинжилгээ, цэвэрлэх байгууламжийн усны шинжилгээг хөтөлбөрийн дагуу тасралтгүй хийж гүйцэтгэж ажилласан.
Ховд аймгийн нутагт урсаж буй 8 гол /Буянт-дээд, доод, Ховд-Мянгад, Булган-Байтаг, Мөнххайрхан-Долоон нуур, Мөнххайрхан-Дундцэнхэр, Үенч-Үенч, Дөргөн-Чонохарайх дээд, доод, Төгрөг-Манхан/ 1 нуурын /Дөргөн Хар ус/ уснаас дээж авч нийт 14 дээжинд химийн задлан шинжилгээг гол ион, биогены элементүүдээр нийт 252 үзүүлэлтээр шинжилгээ хийж бохирдлын хэмжээг тодорхойлдог. Шинжилгээний дүнгээс харахад голуудын усны бохирдол хүлцэх агууламжаас давж бохирдсон үзүүлэлт ажиглагдаагүй байна.
Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс сар бүр усны сорьц авч шинжилгээг хөтөлбөрийн дагуу тасралтгүй хийж гүйцэтгэн тайланг шалган БОХЗТЛ-т хүргүүлэн ажиллалаа. Бохир усны цэвэршилтийн дүнгээс харахад цэвэрлэгээний чанар нь 1-6 саруудад 25-38% цэвэрлэгдэн гарч байна. Цэвэрлэх байгууламж нь цэвэрлэгээндээ картын системийн арга ашигладаг учир хүйтний улиралд цэвэршилтийн хувь бага гардаг. Усны шинжилгээний дүнгээр сар бүр тойм бичиж ЦУОШГ-ын УОШХ-т хүргүүлдэг ба мөн цахим сайтад байршуулж ажиллаж байна.  Агаарын шинжилгээний ажил: Жаргалант суманд суурин цэгээс агаарын дээжийг агаар дахь хүхэрлэг хийн болон азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосны сорьцыг тус бүр 322 удаа авахаас нийт 1288 удаа авч шинжилгээ хийж дүнг боловсруулан агаарын чанарын индексээр үнэлэн иргэдэд мэдээлж үйлчилсэн. Өдөр бүрийн шинжилгээний дүнг боловсруулан дэвтэр, хүснэгт 12 ширхэгийг төв лабораторид сар бүрийн эхний долоо хоногт хүргүүлж инженерүүдэд шалгуулан ажил төрлийн зааварчилгаа авч ажилдаа тусгаж ажилласан. Азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ эхний хагас жилд стандарт хэмжээнээс давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна.
Тоосны шинжилгээний талаар: Агаарын чанарын харуул агаар дахь нийт тоосны агууламжийг Dust Trak-8520 маркийн багажаар хөтөлбөрийн дагуу ажиглалт хийж дүнг боловсруулан БОХЗТЛабораторит явуулж байна. Эхний хагас жилд стандарт хэмжээнээс нийт 89 удаа давсан үзүүлэлт ажиглагдсан, тоосжилтын дунджийн дундаж агууламж 0.154мг/м3 , хамгийн их агууламж 1,938мг\м3 байна.  Нүүрстөрөгчийн дутуу исэл, /СО/ : Нүүрстөрөгчийн дутуу ислийг ЕС 9830 багажаар ажиглалтыг хийж гүйцэтгэсэн ба нүүрстөрөгчийн дутуу ислийн хамгийн их агууламж 4.50 мг\м3 хүрсэн байна. Ажиглалтын хугацаанд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй.
Цацрагийн түвшний ажиглалт: Цацрагийн шинжилгээг агаар хөрс, ургамал дээр нийт 784 удаа ажиглалт хийсэн хөтөлбөрийн биелэлт 100%-тай гүйцэтгэлээ. Цацрагийн ажиглалтаас харахад эхний хагас жилд хамгийн их тун агаарт 0,16 мкзв/цаг, хөрсөнд 0,15 мкзв/цаг, ургамалд 0,16 мкзв/цаг тунгийн бохирдолтой гарсан байгаа нь байгалийн фоноос давсан бохирдол гараагүй.
Нэрмэл ус нэрж шинжилгээний урвалж уусмал бэлтгэх, шинжилгээ хийх, багаж тоног төхөөрөмжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд ашигласнаас гадна станц харуулуудыг нэрмэл усаар хангаж эхний хагас жилд 34,0 литр нэрмэл ус хүргүүлж ажиллажээ.
Мэдээлэл үйлчилгээний ажлын талаар:
Агаарт агуулагдаж байгаа хүхэрлэг хий болон азотын давхар ислийн агууламжинд өдөр бүр шинжилгээ хийж дүн мэдээг боловсруулан энэ онд нийт 1288 удаагийн мэдээг BOHIM кодоор цаг хугацаанд нь дамжуулж тайланг АЧД-1 дэвтэр АЧХ-1, АЧХ-2, АЧХ-3 АЧХ4-2, АЧХ-5 хүснэгтээр гарган сар бүрийн 1-10-ны хооронд БОХЗТЛабораторид хүргүүлэн ажиллаж ирлээ.
Цацрагийн мэдээг сард 3 удаа мэдээ дамжуулж цацрагийн мэдээг RADIN кодоор нийт 42 удаа зохиож дамжуулсан. Цацрагийн тайланг сар бүр зохиож боловсруулан ИХХ-1 хүснэгтээр гаргаж БОХЗТЛабораторит хүргүүлсэн.
Байгаль орчны бохирдлын мэдээг 10 хоног бүр тогтмол гаргаж ХАА-н 10 хоногийн тойм мэдээтэй хамт орон нутагт хүргүүлэн үйлчилж ажилласан ба шаардлагатай мэдээ мэдээллийг тухай бүр нь холбогдох байгууллага, хувь хүмүүс, ард иргэдэд гарган өгч шуурхай үйлчилгээг ханган ажиллаж ирлээ.
Мөн icc.mn/aimag/Khovd/ вэб хуудсанд агаарын бохирдлын мэдээг индексээр үнэлж, усны тойм мэдээг өдөр бүр, сараар гарган тасралтгүй байршуулж ажилласан.
Тухайн салбарт эхний хагас жилд инженер, техникч нарын буруугаас тасарсан болон хугацаа хоцорсон мэдээ, тайлан байхгүй.
БОШЛаборатори нь эхний хагас жилд өмнөх оны ажлын амжилтаа бататган I байранд орлоо.
Тав:Дүгнэлт
1. Ховд аймгийн УЦУОШАлбаны үйл ажиллагаа үр дүнгийн гэрээний дагуу ажил хэвийн явагдаж байна.
2. 2015 оны төлөвлөсөн ажил 96.3 хувьтай биелсэн цаашид төлөвлөсөн ажлууд оны эцэс гэхэд биелэх боломжтой.
3. Хөдөө аж ахуйн цаг уур, цаг уурын шинжилгээний ажил урьд оноос 2-5 хувь ахисан.
4. Аймаг орон нутгаас зохион байгуулагдсан үйл ажиллагаанд хамт олноороо идэвхитэй оролцож байгууллага хамт олноо сурталчилсан.
5. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг энэ жил амжилттай зохион байгуулж зуншлагын байдалд таатай нөлөө үзүүлж ажилласан.
Зургаа: Цаашид тавих зорилт
1. Өртөөдийг автомат станцаар бүрэн тоноглох хэвийн ажиллагааг хангаж ажиллах.
2. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, газрын генераторын нэмэгдүүлж алтайн нуруу дагасан сүлжэээ бий болгож ажиллах.
3. Хамт олны бүтээлч үйл ажиллагааг дэмжиж ажиллах, шинжилгээний ажил сайжруулах аян зохион байгуулах.
4. 2016 онд Ховд аймгийн УЦУОШАлба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг угтан эдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийх.
5. Орон нутгийн семинарыг автомат станцын чиглэлээр зохион байгуулж ажилчдыг дадлагажуулах сургах.
6. Аймаг орон нутагт Ажлаа сурталчлах нээлттэй хаалганы өдрийг илүү хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах.
7. Мөстөл судлалын өртөөг тохижуулах судалгааны ажлын хүрээг нэмэгдүүлэх
8. Орон нутагтай хамтарч зарим өртөөдийн засварын ажлыг хийх.
9. Аймгийн орон нутгийн төсвөөр Пуужин хадгалах байртай болох.
10. Орон нутгийн төсөл хөтбөрийн байгууллагуудтай хамтран ХААЦУ-ын явуул судалгаа, цасны хээрийн хэмжилт, БОШЛаб-ын хөрсний дээжийн судалгаануудад явах

Тайлан бичсэн

УЦУОШАлбаны дарга Д. Төрмөнх

 

Тухай erdenesuren gantsetseg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>