Friday , November 16 2018
Онцлох мэдээ

Даргын мэндчилгээ

Манай албаны цахим хуудсаар зочилж буй та бүхэнд Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.Ус, цаг уур, орчны мэдээ мэдээллээр үндэсний болоод дэлхийн цаг уурын байгууллагыг хангаж, орон нутгийнхаа төр захиргааны байгууллага, ард иргэдэд үйлчлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн мэргэжилтэн, албан хаагчиддаа талархал илэрхийлье. Манай хамт олон байгаль цаг агаарын болзошгүй аюул, гамшиг, орчны ноцтой бохирдолоос урьдчилан сэрэмжлүүлэх ажилд идэвхи чармайлт гарган ажиллаж байна.Бид ус, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар таарцыг дээшлүүлэхэд орчин цагийн дэвшилтэд шинэ техник технологиийг өргөн ашиглаж байгаа бөгөөд цаг уурын бүх өртөө харуулаа бүрэн автоматжуулаад байна. Манай байгууллага гаргаж буй мэдээгээ мэдээллийн олон хэрэгслэлээр хэрэглэгч та бүхэнд хурдан шуурхай хүргэж, цаашид мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагийн нэгэн суваг нь энэхүү цахим хуудас билээ. Эрхэм таныг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ манай цахим хуудаснаас авч санал хүсэлтээ солилцон хамтран ажиллахыг урьж байна.

Хэнтий аймгийн УЦУОШТөвийн дарга Лувсангомбын ЧУЛУУН