Monday , October 21 2019
Онцлох мэдээ

Хэнтий аймгийн Ус Цаг Уур шинэ машинтай боллоо

БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбаруудад “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээлгэн өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын авто машины парк шинэчлэлийн хүрээнд хийж буй энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖ-н сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ “Би Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ ус цаг уурчидтай уулзах үеэрээ хэлж байсан. Өнөөдөр энэ салбарын мэргэжлийн онцлогт тохирсон эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчдын нөр их хөдөлмөрт ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Автомашин хүлээн авах үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ сүүлийн 12 жил манай салбарт автомашины шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр БОАЖЯ-наас бидэнд 23 ширхэг цоо шинэ автомашин хүлээлгэн өгч байгаад салбарын хамт олон бид баяртай байна гэдгээ илэрхийллээ.

Тухай Хэвлэл мэдээлэл

Дахин шалгана уу!

БОАЖЯамны сайд УЦУОШТөвд ажиллав

БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбат Хэнтий аймгийн БОАЖЯ-ны харьяа байгууллагуудад ажиллаа. Сайд Н.Цэрэнбат УЦУОШТ-ийн ажилтай танилцаж, БОАЖЯ-ны ...