Tuesday , September 17 2019
Онцлох мэдээ

Хэнтий аймгийн УЦУОШТ-ийн удирдах ажилтны зөвлөгөөн -2019

Хэнтий аймгийн УЦУОШТ-ийн даргын зөвлөлийн гишүүд , цаг уурын 8 өртөөний дарга нар оролцсон удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 4 сарын 22-24 ны өдрүүдэд Чингис хотод амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөгөөн нь салбарын үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах зорилготой юм.
Зөвлөгөөнд төрийн албаны хууль, албан бичиг хэрэг хөтлөлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар сургалт хийж, Биндэр, Өмнөдэлгэр өртөөний үйл ажиллагааны тайланг сонсож хэлэлцлээ.
Мөн тус зөвлөгөөнөөр цаг уурын өртөөний дотоод журам, ажил дүгнэх болон шагналын журам зэргийг хэлэлцэн баталж, өртөөний дарга нар 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.
Энэхүү арга хэмжээ нь 2 дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-ын дарга С.Энтүвшин, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхчимэг нар оролцож төвийн үйл ажиллагаатай танилцан салбарын баримталж буй бодлого цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж хамт олонтой уулзан санал бодлоо солилцлоо.

Тухай Khentiitsaguur

Дахин шалгана уу!

БОАЖЯамны сайд УЦУОШТөвд ажиллав

БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбат Хэнтий аймгийн БОАЖЯ-ны харьяа байгууллагуудад ажиллаа. Сайд Н.Цэрэнбат УЦУОШТ-ийн ажилтай танилцаж, БОАЖЯ-ны ...

Leave a Reply