Friday , November 16 2018
Онцлох мэдээ

УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДЭРГЭДЭХ БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИССЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ус, цаг уур орчны шинжилгээний албаны /цаашид байгууллагын гэх/ үйл ажиллагааны явцад үүссэн баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгох болон шилжүүлэхэд бэлтгэх ажлыг зохион байгуулах, Баримт бичиг нягтлан шалгах комисс (цаашид ББНШК гэх)-ын үйл ажиллагаанд үүссэн харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. ББНШК нь үйл ажиллагаандаа Архивын тухай хууль, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, Баримт бичгийн стандарт болон холбогдох бусад заавар, журам, эрх зүйн актыг удирдлага болгон ажиллана.

Хоёр. ББНШК-ын ажлын зохион байгуулалт

2.1. Байгууллагын дэргэдэх ББНШК нь УЦУОША-ны даргын тушаалаар томилогдсон Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2. ББНШК-ын ажлыг Архив, мэдээллийн дэд сангийн зохицуулагч хариуцан ажиллаж, тайлагнана.

2.3. ББНШК-ын хурлыг шаардлагатай үед 80-аас дээш хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хуралдуулж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.4. Байгууллагын дэргэдэх ББНШК нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хуралдаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. ББНШК-ын хурлын тэмдэглэлд оны эхнээс дугаар өгч, комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

2.5. Баримтын үнэ цэнийг байгууллагын зохион байгуулалтын нэгжийн ажилтан Архивын (эрхлэгч)-ын аргазүйн туслалцаатай нягтлан шалгана./5-25 /

2.6. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах явцад байнга хадгалах хэрэг, түр хадгалах хэргийг тус тусад нь ангилан төрөлжүүлэхийн зэрэгцээ хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулсан байдал, хэргийн хадгалах хугацааг зөв тогтоосон эсэхийг шалгана.

2.7. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн тоон тайлан, баримтын нэгдсэн мэдээг хэлэлцэн гаргаж, төрийн архивт хугацаанд нь ирүүлэх

Гурав. ББНШК-ын Зорилт, чиг үүрэг

3.1. Байгууллагын дэргэдэх ББНШК-ын үндсэн зорилт нь:

3.1.1. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, хөтлөгдөж дууссан хэргийг архивт шилжүүлэхэд бэлтгэх явцад баримтын үнэ цэнийг нягтлан шалгах ажпыг зохион байгуулах

3.1.2. Байнгын хадгалалт (төрийн архив)-д баримт сонгох болон шилжүүлэхэд бэлтгэх ажпыг зохион байгуулах

3.2. Байгууллагын дэргэдэх ББНШК нь дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

3.2.1. Байнга, түр хадгалах болон устгах хэргийг ялгах, сонгох ажлыг жил бүр зохион байгуулах

3.2.2. Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт, байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн данс, бүртгэл, болон боловсон хүчний хувийн хэргийн бүртгэл, түүнчлэн устгах хэргийн акт зэргийг хянан хэлэлцэх, төрийн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах аргазүйн комисс (цаашид ББНШАЗК гэх)-ын хурлаар хэлэлцүүлэх

3.2.3. Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалтаар тогтоосон зарим нэр төрлийн баримтын хадгалах хугацаанд өөрчлөлт оруулах, түүнчлэн жагсаалтад ороогүй баримтын хадгалах хугацааны талаар санал боловсруулж ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэх

3.2.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх аргазүйн баримт бичиг боловсруулахад оролцох, хэлэлцэх

3.2.5. Сэлбэн засах, сэргээн шинэтгэх, хамгаалалтын ба ашиглалтын хувь үйлдэх шаардлагатай баримтын жагсаалтыг хянан үзэж батлах.

3.2.6. Архивын сан хөмрөг, баримтын хадгалалт, хамгалалтанд ноцтой нөлөө үүссэн асуудал, гамшигт өртөхөөс урьдчилан сэргийлэх болон гамшигт өртсөн тохиолдолд яаралтай аврах арга хэмжээг боловсруулж, хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлэх.

3.2.7. Гамшгийн улмаас архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд “Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулж хянан батлах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

3.2.8. Шаардлагатай гэж үзвэл ББНШК-ын хурлын хэлэлцэх асуудалд тайлбар авах зорилгоор мэргэжлийн ажилтныг хуралд оролцуулах.

3.2.9. ББНШК-ын хурлаар хэлэлцэгдсэн, шаардлага хангаагүй данс, бүртгэлд тодорхой хугацаатай шаардлага тавих, хариуцсан ажилтанд үүрэг өгөх.

3.2.10. Ажиглалт, шинжилгээний тоон мэдээллийг салбаруудаас татан авах, нөхөн бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн санд оруулах, мэдээний жагсаалтыг хэлэлцэх

3.2.11. Мэдээллийн санг өргөжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэн санал оруулах

3.2.12. Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын төвийн сан хөмрөгт авах ус, цаг уур, орчны ажиглалтын болон бусад архивын цаасан болон цахим баримтуудын жагсаалтыг хэлэлцэх

 

Дөрөв.  ББНШК-ын эрх

            4.1. Шаардлагатай тохиолдолд мэдээ баримт, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, данс бүртгэл, устгах баримтыг газар дээр нь үзэж шалгах.

4.2. Архив, мэдээллийн нэгдсэн санд хүлээн авсан буюу тушаах мэдээ баримтын нэр төрөл, бүрдүүлэлтийг хянан үзэх үед шаардлага хангаагүй баримтыг тухайн салбарт нь буцаах шийдвэрийг гаргах.

4.3. Баримт бичиг нягтлан шалгах явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох ажилтнуудад шаардлага тавих.

4.4. Албан хаагчдад мэдээлэл өгөх, семинар, ярилцлаг зохион байгуулах, сургалтанд хамруулах

4.5. Хууль, тогтоомж, заавар журам зөрчсөн албан хаагчдыг комиссын хурлаар хэлэлцэж, шаардлага тавих, шаардлагатай бол холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх.

Тав. Хүлээлгэх хариуцлага

5.1. Дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, баримт бичиг нягтлан шалгах ажилд ор нэр төдий хандсан комиссын гишүүнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Зургаа. Бусад

6.1. Байгууллагын дэргэдэх ББНШК нь ББНШАЗК-ын хурлаас арга зүйн зөвлөгөө авч тогтмол харилцаатай ажиллана.

6.2. Шаардлагатай тохиолдолд энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж  болно.

Тухай Khentiitsaguur

Дахин шалгана уу!

Аймгуудын УЦУОШТөвийн дүрэм

УЦУОШТөвийн дүрэмтэй танилцана уу. – Tuviin durem

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *