Tuesday , December 12 2017

Түүхэн замнал

            Дундговь аймагт цаг уурын шинжилгээ судалгааны ажил хийгдэж эхлэхээс өмнө 1943 оны 6 дугаар сарын 20-оос гүний усний хэмжилт хийгдэж байжээ. 1944 оны хоёр дугаар сарын 18-нд Дундговь аймгийн Мандалговь хотод Ус цаг уурын шинжилгээний станцыг байгуулж Оросын мэргэжилтэн Георгий Анисимович, Мария Иларионона, Рождения, Ермохина Галина Митрофанова зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
Энэ нь одоогийн Буяннэмэхийн хөшөөний суурин дээр, ажиглалтын талбайнь Музейн суурин дээр, Буяннэмэхийн хөшөөний зүүн талын цэцэрлэгийн зүүн үзүүрт 12 метрийн гүнзгий худаг, түүнээс өглөө орой ажиглалтын цагаар усны түвшин, температурын хэмжилт авдаг байсан.

untitledДундговь аймгийн анхны Мандалговь цаг уурын станцын шинжилгээний талбай. /1960 оноос хойшхи зураг/

1944-1955 онуудад Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж 1955 оноос үндэсний мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж, үндэсний мэргэжилтнүүдээр хангагдаж цаг уур, уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, усны шинжилгээний ажлыг голлон гүйцэтгэж байлаа. Шинжилгээ судалгааны хүрээ өргөжиж уур амьсгалын горимын ажиглалтыг хоногт 8 хугацаанд шилжүүлж улмаар 1961-1979 онд сумдад цаг уурын станц, хөдөө аж ахуйн цаг уурын харуулуудыг төлөвлөгөөтэйгөөр байгуулав.

1960-аад оны эхээр одоогийн Мандалговь станцыг Нисэх буудлын баруун талд шилжүүлж шинжилгээний талбайг төхөөрөмжилж контор нь нисэх буудлын нэг өрөөнд байрлаж байгаад нарны цацраг судлал, ус зүйн харуул нь шинжилгээний ажилын хөтөлбөрт нэмэн орж цаг уурын шинжилгээний ажлын цар хүрээ нэмэгдсэн учир1965 онд шинэ конторын барилга ашиглалтанд орж Аймгийн ус цаг уурын товчоо шинээр байгуулагдсан.

untitled2 untitled3
Нарны цацраг судлал, Цацрагийн түвшний ажиглалт хийж байгаа байдал

untitled4

1965-1986 онд Ус цаг уурын товчоо Нисэх онгоцны буудлын баруун хэсэгт энэ байшинд төвлөрч байв.

Шинжилгээний ажлын хүрээ өргөжсөөр 1986 онд одоогийн төв конторын барилгыг аймгийн төвд шинээр ашиглалтанд оруулж нийт нутгийг цаг агаарын төрөл бүрийн мэдээгээр хангах зорилготой Урьдчилан мэдээлэх товчоог мөн онд байгуулж байгаль орчны төлөв байдалд хяналт шинжилгээг тогтмол хийх Байгаль орчны бохирдлыг хянах харуулыг 1987 онд байгуулж ашиглалтанд оруулав.

untitled51986 онд баригдсан төв конторын барилга

Цаашид өргөжин 1987 онд Ус цаг уурын газар, 1988 онд Байгаль орчныг хамгаалах газар, 1991 онд Байгаль орчны хяналтын газар, 1992 оноос УЦУОШТөв, 2009 онд УЦУОШАлба болон өргөжсөн.

           1967 онд Сайхан-Овоо, 1984 онд Гурвансайхан, 2002 онд Мандалговь, 2011 онд Цагаандэлгэр, 2013 онд Эрдэнэдалай, Говь-Угтаал өртөөний конторын барилга шинээр барьж ашиглалтанд оруулсан, 2011 онд Мандалговь өртөө, 2012 онд Сайхан-Овоо өртөө, 2013 онд Гурвансайхан өртөөдийн конторын барилга их засварт орсон.

1.Сайхан-Овоо өртөө

untitled6

2. Гурвансайхан өртөө

untitled7

3. Цагаандэлгэр өртөө

untitled8

4.  Эрдэнэдалай өртөө

untitled9

5. Говь-Угтаал өртөө

untitled10

6. Мандалговь өртөө

untitled11

УЦУОШТөвийн дэргэд 2008 оны 04-р сараас Хурын шим төвийн харьяа “Цаг агаарт зориудаар нөлөөлөх”  Мандал бороо-1, Мандал бороо-2 экспедицүүд ажиллаж байна.

              1990-ээд оны дунд үеэс технологийн шинэчлэлийг эрчимтэй хийж холбооны сувгийн автоматжуулсан сүлжээнд оруулж, уур амьсгал, хаа-н цаг уур, синоптикийн мэдээг автоматжуулсан боловсруулалтанд шилжүүлж дотоод сүлжээнд орчин үеийн өндөр хүчин чадалтай 11 компьютер ажиллах болов.

untitled12

Улаанбаатар, Новосибирск, Бээжин зэрэг бүсийн төвөөс цаг агаарын зураг хүлээн авах антенийг 1986 онд суурилуулав.

untitled13

Зураг хүлээн авах инейп аппарат

Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар VSAT системийг ажилдоруулснаар 2004 оны IY улирлаас байнгын ажиллагаанд шилжин, 2006 онд интернетэд, 2008 оны 10-р сараас telecom prenceд, 2013 оноос шилэн кабельд холбогдон ажиллаж байна.

                 Дэлхийн банк, Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Гурвансайханд 2003 онд, Мандалговьд 2005 онд сүүлийн үеийн MAWS-301, 2007 онд Эрдэнэдалайд QL-50, 2009 онд Сайхан-Овоод CAMS-620, 2012 онд Цагаандэлгэрд AWS-330 цаг уурын автомат станцыг иж бүрнээр нь төхөөрөмжилж суурилуулав. 2014 онд Говь-Угтаал өртөөг цаг уурын автомат станцаар төхөөрөмжилхөөр төлөвлөөд байгаа төдийгүй цаг уурын автомат станцын мэлээллийг 15 минут тутамд интернет сүлжээ ашиглан төвд дамьжуулж байна. Мандалговь өртөөнд хөрсний гүний чийг хэмжих автомат багаж суурьлуулсан.

                               untitled89 untitled99

2012 онд Цагаандэлгэр сумын Цаг уурын шинжилгээний  өртөөнд Цаг уурын AWS-330 автомат станцыг суурилуулсан байдал

Агаарын чанарын хянах харуул нь 2012 онд БОШЛаборатори болон өргөжисөн. untitled14untitled15

БОШЛабораторийн өрөөг тохижуулсан байдал

Тус алба нь 1994 онд Байгаль орчны Яам, Улсын иргэний хамгаалалтын газар, ХАА Хүнсний ҮЭ-ийн Холбоо, Монголын радиогийн нийгэм эдийн засгийн зөвлөлөөс зарласан “Хаврын тэнгэр хартай ” уралдаанд шалгарч “Баярын бичиг”-ээр,  2000 онд аймгийн “Тэргүүний хамт олон”-оор, шалгарч гэрчилгээ мөнгөн шагналаар шагнагдсан, 2005 онд  Женева дэхь Дэлхийн цаг уурын байгууллагаас Мандалговь станцыг газрын гадарга орчмын сүлжээнд өндөр чанартай мэдээ дамжуулсныг үнэлж  Талархалын гэрчилгээгээр шагнагдсан. Мөн онд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага” (2005/98) гэрчилгээ авлаа.

2008 онд ЦУОШГазраас Зохион байгуулсан  Дэлхийн цаг уурын өдөр, Монголын усны болон цаг уурын өдрийг тохиолдуулан зарласан “Хаврын тэнгэрийг хэн сайн урьдчилан мэдээлэх вэ” сэдэвт болзолт уралдаанд албаны Мэдээлэл үйлчилгээний хэлтэс тэргүүн байр эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар, 2009 онд “Байгууллага орчноо тохижуулах” бүтээн байгуулалтын ажилд Тэргүүн байр эзэлж Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар, 2011 онд “Бүтээлч санаачлагатай сайн” үнэлгээтэй ажиллаж хамт олноороо  Засаг даргын “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнагдсан .

1979,1980 онд Баянжаргалан цаг уурын шинжилгээний харуул, 2011 онд Өлзийт цаг уурын шинжилгээний харуулууд “Улсын тэргүүний харуул”, 2008, 2010 онуудад Агаарын чанарын хянах харуул “Улсын тэргүүний харуул”-аар тус тус шалгарч байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>