Tuesday , October 17 2017

Даргын мэндчилгээ

main1483670334Эрхэм зорилго

  Ус цаг уур, байгаль орчны мэдээллээр нийгмийн  хэрэгцээг хангах, байгалийн гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэхэд оршино.

 МЭНДЧИЛГЭЭ

 Манай байгууллагын вэб хуудсаар зочилж байгаа та бүхэнд Ус цаг уур орчны шинжилгээний газрын хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 Ус цаг уур орчны мэдээлэл үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг хөдөө аж ахуйн салбар, эрчим хүч, уул уурхай болон эдийн засгийн бүхий л салбар, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлж гаргахын төлөө бид хичээн ажилладаг билээ.

 Ус цаг уур орчны шинжилгээний газар нь боловсон хүчин болон материаллаг баазаар бэхжиж, салбарын мэргэшсэн багийн бүрэлдэхүүнтэй, орчин үеийн техник технологид шилжиж хяналт шинжилгээ судалгааны ажлын чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд ус цаг уур орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний өртөө харуулыг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж тоног төхөөрөмжөөр хангагдан цаг уурын автомат станц 8 суманд, Мандалговь өртөөнд нарны цацраг судлал, хөрсний чийгийн автомат станцаар ажиглалт хэмжилтийг хийн ажилладаг.

 Бид ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа ус, цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

 Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг авч хамтран ажиллахыг хүсье.

ДУНДГОВЬ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Я.МАЖААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>