Tuesday , August 11 2020

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨВ

Дундговь аймгийн нутаг дэвсгэр зуншлага муу, гантай байгаа учир гангийн нөлөөг газар дээр нь бууруулах зорилгоор цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх Дундговь аймгийн “Мандал бороо-1”, “Мандал бороо-2” экспедицүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллуулахаар Хэнтий аймгийн “Хэрлэн бороо-2”, Говь-Сүмбэр аймгийн “Сүмбэр бороо-1” зэрэг цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх экспедицүүдийг  2020 оны 7 дугаар сарын 8-наас 10-ныг хүртэлх хугацаанд тухайн нутагт ажиллуулах талаар МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГазрын дарга С. Энхтүвшингийн үүрэг болгосны дагуу дээрх экспедицүүд тухайн өдрүүдэд амжилттай ажиллав. Энэ удаагийн хур тунадас нэмэгдүүлэх үйл  ажиллагаанд фронтын гаралтай процесс орж ирээгүй, конвекцийн гаралтай үүлэнд зориудаар нөлөөлж, Дундговь аймгийн “Мандал бороо-1” экспедиц Адаацаг сумын Өвөр-Урт, Сүм зэрэг багуудийн нутагт, “Мандал бороо-2” экспедиц нь Хулд сумын Бүлээн баг, Адаацаг сумын Хашаат баг, Эрдэнэдалай сумын Рашаант зэрэг багуудийн нутагт, Говь-Сүмбэр аймгийн “Сүмбэр бороо-1” экспедиц нь Дэлгэрцогт сумын Цахиурт багийн нутагт, Хэнтий аймгийн “Хэрлэн бороо-2” экспедиц нь Өндөршил сумын Цог, Гурвансайхан сумын Элгэн зэрэг багуудийн газар нутагт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ажиллав.

 

About Dundgovi Us tsag uur

Check Also

main1589613862

ДЭЛГЭРХАНГАЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ ШИНЭ АЖИГЛАГЧТАЙ БОЛОВ

2020.04.20 Дэлгэрхангай цаг уурын харуулын ажиглагч И. Цагаанчулуун тэтгэвэрт гарч харуулын ажиглагчаар Мөнхтуяаг дагалдуулан сургаж, ...