Friday , June 5 2020

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020-02-10-нд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ УЦУОШТөвийн дарга Я.Мажаасүрэнтэй 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Тус гэрээ нь шударга, илт тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, Монгол улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ: “Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж ажиллах, ажлын сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.

About Dundgovi Us tsag uur

Check Also

IMG_20191014_085839

УЛАМЖЛАЛТ АРГААР ТЭНГЭР ШИНЖСЭН ТУХАЙ

Жил бүрийн намрын дунд сарын 15-нд Уулан дээр гарч уламжлалт аргаар өвөл, хаврын байдлыг урьдчилан ...