Monday , November 18 2019

УЛАМЖЛАЛТ АРГААР ТЭНГЭР ШИНЖСЭН ТУХАЙ

Жил бүрийн намрын дунд сарын 15-нд Уулан дээр гарч уламжлалт аргаар өвөл, хаврын байдлыг урьдчилан шинждэг уламжлалтай билээ. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Эрдэнэдалай, Говьсүмэр аймгийн Баянтал, Сүмбэр, Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл зэрэг сумдаас малчид, ард иргэд, удирдлагууд, МУСГЗ цаг уурч Д.Шагдарсүрэн болон Дундговь аймгийн УЦУОШТөвийн төлөөлөл ирж Говь-Угтаал сумын Залаа, Хараат зэрэг уулан дээр гарч тэнгэр шинжлээ. Тэнгэр шинжээчдийн дүгнэлтээр энэ өвөл салхи ихтэй, хүйтэн өвөл болно. Гэхдээ зудын хэмжээнд хүрэхгүй. Хавартаа хаврагатай байна гэж үзсэн. Энэ үеэр УЦУОШТөвөөс 2019-2020 оны хүйтний улирлын төлөв 70 ширхэгийг бэлтгэж тараалаа.

IMG_20191014_085839

About Dundgovi Us tsag uur

Check Also

main1562201575

Бүтээн байгуулалтын ажил-2

Баяр наадмын бэлтгэлээ хангаж хашааныхаа өнгийг сэргээж бүсгүйчүүдээрээ будлаа.