Monday , October 21 2019

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 23 ШИРХЭГ ЦОО ШИНЭХЭН АВТОМАШИН ХҮЛЭЭН АВЛАА

БОАЖЯ-наас Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт “Mitsubishi L200” загварын 23 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын авто машины парк шинэчлэлийн хүрээнд хийж буй энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин,  яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн УЦОШТ-ийн дарга, жолооч нар шинэхэн автомашины түлхүүрээ гардан авлаа.

БОАЖ-н сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ “Би Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэдгээ ус цаг уурчидтай уулзах үеэрээ хэлж байсан. Өнөөдөр энэ салбарын мэргэжлийн онцлогт тохирсон эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчдын нөр их хөдөлмөрт ихээхэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Автомашин хүлээн авах үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ сүүлийн 12 жил манай салбарт автомашины шинэчлэл хийгдээгүй байсан. Өнөөдөр БОАЖЯ-наас бидэнд 23 ширхэг цоо шинэ автомашин хүлээлгэн өгч байгаад салбарын хамт олон бид баяртай байна гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж нь: http://namem.gov.mn/view/2462?fbclid=IwAR1UnJY6Tqn6YhvKPaE2ekG8o6TDR7a58nrdWfmQGIvReTlNVsQgLYbcW-A

About Dundgovi Us tsag uur

Check Also

main1560840832

Улаан Загалмайн байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээ

Улаан Загалмайн байгууллагын түүхт 80 жил “Бусдын сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж ажилладаг танд ...