Friday , December 13 2019

Монгол орны бэлчээрийн форум II

2018 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод “Монгол орны бэлчээрийн форум II” -ыг ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран зохион байгуулсан. Форумд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай  Габриелла Спирли, МБАНХ-ны  Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга  А.Батбаяр, УЦУОСМХ-гийн захирал Г.Сарантуяа, Дэлхийн нүүдэлч малчдын холбооны дэд ерөнхийлөгч асан, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн малчдын холбооны тэргүүн, профессор малчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын шилдэг Манлайлагч I, II одонт малчин С.Мааманхүү, ШХА-ийн НАМЭМ төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр нар зочид оролцсон. Мөн ХХААХҮЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ зэрэг төрийн байгууллага, МБАНХ, МННХ, МАШҮХ, МГЗБХ, БСТ, Хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид нийгэмлэг, Байгаль-Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэг, Дэ Нэйчи Консерванси байгууллага, Лондонгийн амьтан судлалын нйигэмлэг, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Жасыль холбоо, Оюуны Оньс, Даацтай хөгжлийн ирээдүй, Хангай нутгийн бэлчээр, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон.

Түүнчлэн ХААИС, МУБИС, ШУА-ын ЕБаСБХүрээлэн, МААЭШХ зэрэг сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ШХА, Мерси Кор, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага, ШХА-ын НАМЭМ, НҮБХХ-ийн БИОФИН, “Монгол орны зүүн бүсийн тогтвортой ноолуурын өртгийн сүлжээ”, ХАА хөгжлийн олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” зэрэг төслийн төлөөлөл, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШТ-ийн дарга, мэргэжилтэн, сумын ЗДТГ-ын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөлийн төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 330 гаруй хүн оролцсон.

Энэ удаагийн форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх,  хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгуулсан(зураг 11). 11 дүгээр сарын 1-2-нд УЦУОШСМХ ХААЦУСХэлтэс дээр 2 өдөр ХААЦУ-ын инженерүүдийн сургалт болсон(зураг 12).

About Dundgovi Us tsag uur

Check Also

36063733_1456175141153931_1945490081938669568_o

Мандалговь цаг уурын өртөө Улсын тэргүүний өртөөгөөр шалгарлаа.

21 аймгийн 135 цаг уурын өртөөнөөс шалгарч “Улсын тэргүүний цаг уурын өртөөгөөр Мандалговь Цаг уурын ...

Leave a Reply