Thursday , April 25 2019

Уулан дээр гарч тэнгэр шинжсэн нь:

Тэнгэр шинжих зан заншилаар намрын дунд сарын шинийн 15нд уулан дээр гарч ажиглалт хийж хонодог билээ. Энэ жилийн хувьд  шинийн 15 нд Их Угтаал. Бага залаа,  Хараат, Хонгорын уулан дээр гарцгаалаа.   Д.Таванжин. А.Лхагва. С.Пунцагдорж. Ш.Эрдэнэбулган. өндөршилийн Ц.Баяр. говьсүмбэрийн н.Баярмагнай тэргүүтэй хүмүүс эхний 15нд гарлаа сүүлийн 15нд цаг уурч Д.Шагдарсүрэн. цаг уур орчны шинжилгээний албаны дарга асан н.Чулуун. цагаандэлгэрийн н.Дашдорж болон малчид. төв аймгийн ИТХ-ын НБДарга Э.Доржсүрэн. төв баянцагаан сумын засаг дарга н.Ганбат болон малчдаас бүрдсэн хүмүүс бага залаагын уулан дээр гарч ажиглалт хийж хонолоо. Хүмүүсийн дүгнэлтээр энэ жилийг сайхан өвөл хавар болно одны тохиол ихтэй шинийн сар бүрийн эхээр тэнгэр эвгүйрч байх байх ихэнх хүмүүс цас багатай өвөл болох төлөвтэй гэсэн харин Д.Таванжин жаахан цас унах байх гэсэн дүгнэлттэй байна. малчид отор нүүдэл хийхээргүй нутагтаа өвөлжихөөр байна зудын үүд гэх зүйл харагдахгүй байна. Өнтэй өвөл болохын шинж байх. хавар эрт цаг тавина гэсэн дүгнэлтүүд нь Дундговь аймгийн цаг уур орчны шинжилгээний албаны дарга н.Мажаасүрэнгийн өгч буй мэдээлэлтэй дөхүү байна гэсэн ерөнхий мэдээллийг иргэддээ хүргэж байна. Эх сургалжийг Амгаа Мөнх-Амгалан D -ээс авав. 

About Dundgovi Us tsag uur

Check Also

36802268_1471696652935113_8358488966311182336_n

Дэлгэрхангай суманд 2см-6см голчтой мөндөр орж, ихээхэн хэмжээний хохирол учрууллаа.

2018 оны 07-р сарын 7-нд  Дэлгэрхангай суманд 2см-6см голчтой мөндөр 7 минут үргэлжлэн орж, ихээхэн хэмжээний ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>