Wednesday , July 24 2019

Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч нарын сургалт Улаанбаатар хотод боллоо.

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа орон нутгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч нарт зориулсан мэргэшүүлэх сургалт 2018 оны 4 дүгээр сарын 16-19-нд ЦУОШГазар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалт семинарыг хөтөлбөрийн дагуу ЦУОШГ-ын дэд дарга Б.Баттулга нээж, ОШХ-ийн дарга Ж.Батбаяр Орчны хяналт шинжилгээний стратегийн зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар, ус, агаар, хөрс, цацрагийн мэргэжилтнүүд Монгол орны ус, агаар, хөрсний чанарын мэдээлэл хийж, хяналт шинжилгээ хийх, мэдээ, мэдээлэл боловсруулах, бохирдлын эх үүсвэр, агаарын эх үүсвэрийн тооллого явуулах талаар, БОХЗТЛ-ийн инженерүүд  лабораторийн дотоод, гадаад чанарын хяналт, үр дүн ус, агаар, хөрсний чанарын хяналт шинжилгээний сорьц авах, тээвэрлэлт, хадгалалт, шинжилгээ, үр дүнг тооцоолох талаар тус тус хичээл заалаа.

Эх сурвалжийг http://namem.gov.mn/view/1902 -ээс авав.

About Dundgovi Us tsag uur

Check Also

IMG_6525

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Мандал” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын “Нээлттэй хаалганы өдөр” орон даяар 2018 оны 03 дугаар сарын ...

Leave a Reply