Thursday , November 23 2017

2017-10-05-нд Дундговь аймгийн Их-Угтаал, Бага Залаа, Баян Хараат гэсэн гурван уулан дээр гарч энэ өвөл, ирэх хавар цаг ямар байхыг шинжсэн.

Манай ард түмэн цаг агаарыг урьдчилан мэдээлэхдээ шинжлэх ухааны болоод уламжлалт аргыг хослон хэрэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ намрын дунд сарын шинийн 15-нд буюу 2017-10-05-нд Дундговь аймгийн Их-Угтаал, Бага Залаа, Баян Хараат гэсэн гурван уулан дээр гарч энэ өвөл, ирэх хавар цаг ямар байхыг шинжсэн туршлагатай малчдын яриаг та бүхэнд хүргэж байна.

СГЗ Сэтгүүлч, цаг уурч Шагдарсүрэн: Урьд шөнө Их-Угтаал, Бага Залаа, Баян Хараат гэсэн гурван уулан дээр гарсан. Одоо дүнгээ нэгтгэн ярилцах гэж байна. Энэ жил их өргөн бүрэлдэхүүнтэй байна. Говь-Сүмэр, Дундговь, Төв аймгийн залгаа сумдын засаг дарга нар, малчдын төлөөлөл, Дундговь аймгийн УЦУОШГазраас ирсэн байгаа харагдана.

Хэнтий аймгийн Дархан сумын малчин Баасанжав: Урьд шөнө Хараат уулан дээр гарлаа. Энэ өвөл, энэ жил ерөнхийдөө гайгүй боловч жоохон адармаатай байна. Цас багатай хүйтэн жил болох байх. Зун их халж байсан газраараа өвөл хүйтэрч магадгүй л гэж харж байна даа.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин Баяр: Урьд шөнө Хараат уулан дээр гарлаа. Байдаг л нэг өвөл болно. Зудын хэмжээнд хүрэхгүй. Цасны хувьд ноднингийн өвлөөс арай ахиу цастай байх. Гэхдээ энэ жил өвс сайн байгаа гурав, дөрвөн хуруу цас ороход Баянжаргалангийн нутаг бол айлтгүй. Цас ордог юм бол урд талдаа арай ч ахиу тусах болов уу. Хавар, намар салхи ихтэй байсан тэр янзаараа өвөл цас багатай байх бүлов уу. 10-р сарын 20-доос өмнө ямар нэгэн хур тунадас, ялангуяа цас их орвол ирэх хавартаа их хэрэгтэй байна. Орж магадгүй ч байх гэж бодож байна. Од гарагийн хувьд ноднин уржинангаас эхэлж 2 од баруун дээр байрлаад байгаа. Шар од, улаан од 2. Өнөөдөр 05:30-ын үед гарч ирж байналээ. Энэ одны байдлаас харахад харьцангуй тайван жил болох байхаа.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын малчин Дашдорж: Урьд шөнө Бага Залаа дээр гарлаа. Энэ өвөл сайхан өвөл болноо. Цас их орохгүй. Одоо 10-р сарын эхэн юм уу дунд үед цоохон цас ороод цаашдаа цас багатай байх болов уу. Хавартаа жоохон ширүүн. Салхи шуурга багатай. Хүйтэн байж магадгүй.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Таванжин: Гайгүй жил болноо. Өвлийн эхэн сард жоохон цас орох болов уу. Өвлийн цас ер нь эхэн сардаа л байх байх. Цасныхаа энгээр жоохон хүйтрэлттэй байна. Манай энд оготно ихтэй. Цас орохгүй байхад өөрсдөө ч тэвдэж өвөлжихөөр байгаа шүү дээ. 10 сард чийг хийж чадвал хавартаа л хэрэг болох юм даа. Энэ хаврын гол найдлага бол энэ 10 сарыг л харах байна. Өнгөрсөн хавар чийг ихтэй байсан болохоор л гайгүй байсан. Одоо угтвар чийг хийчихвэл хавар айлтгүй дээ.

Малчин Булган: Их-Угтаал уулан дээр гарлаа. Зуд болно гэж хэлэхгүй. Сайхан өвөл болох байх. Хүйтэн нь арай илүү байх болов уу. Ер нь тун гайгүй өвөл болноо.

Малчин Пунцаг: Хараат уулан дээр гарлаа. Ноднин өвлийнх шиг цас эрэхгүй. Цасархуу байна. Харин хүйтэн гэдэг дээр би 2 ойлголттой байдаг. Их халвал өвөлдөө хүйтэрдэг гэж ярьдаг энэ бас үнэний ортой. Нөгөө талаас Озоны цоорхой гээд дэлхий даяар айхтар юм яриад байна. Энэ утгаараа ойлговол энэ өвөл айхтар хүйтрэхгүй байх. Гэхдээ ноднин өвлийнх шиг малчин хүн бакалтай, хөвөнтэй дээлтэй давхихгүй байх. Үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд малдаа явах боловуу гэж бодож байна. Хавар жоохон зүтгэх байх. Зуншлагын хувьд манай нутаг сайхан зуншлагатай байнаа гэж дүнгэж байна даа.

About Dundgovi Us tsag uur

Check Also

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

www.legalinfo.mn/law/details/367 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>