Thursday , November 23 2017

,,ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ” АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛОВ

IMG_0380

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилтан сургаж бэлтгэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй ажиллах үеийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдсон хууль, дүрэм, журам, зааврыг судлах, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа хариуцсан ажилтнуудыг аттистачлах зорилгоор зохион байгуулсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх” ажиллагааны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.

Сургалтад Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн  дарга  17, Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа хариуцсан ажилтан 30, Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй хариуцсан ажилтан болон цаг уурын инженер, техникч 18  нийт 60 хүн хамрагдаж холбогдсон хууль, дүрэм, журам заавар судлах, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тоног, төхөөрөмж,техник хэрэгсэлтэй ажиллах үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг сэдвүүдээр 40 цагийн  хичээл заалгалаа.

            Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулах ажилтнуудаас аттестачлалын шалгалт авч, шалгалтад тэнцсэн ажилтнуудад уг ажиллагааг явуулах “Эрхийн үнэмлэх” олголоо. Уг сургалтанд Дундговь аймгийн УЦУОШгазрын дарга, ЦАЗН экспедицийн дарга Я. Мажаасүрэн, ЦУОТХэлтсийн дарга Ц. Мөнх-Од, ЦАЗН үйлчилгээ, ХХАА хариуцсан инженер Д. Цэнд-Аюуш нар хамрагдаж “Эрхийн үнэмлэх”-ээ гардан авсан байна.

About Dundgovi Us tsag uur

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>