Tuesday , October 24 2017

ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2017 ОНЫ 4 САРЫН 18-НЫ ӨДӨР ТОХИОЛДСОН ХҮЧТЭЙ САЛХИНЫ ҮҮССЭН НӨХЦӨЛ, УРЬДЧИЛАН МЭДЭЭЛСЭН БАЙДАЛ

17991284_1206090992836252_2865551786786837076_o      17917283_1206090869502931_977004682882717754_o

Хавар, намрын улиралд Өндрийн фронтын бүс эрчимшиж манай нутаг дээр өргөргийн дагуу байрлахад хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурах тохиолдол цөөнгүй ажиглагддаг.

 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах газрын болон  өндрийн зурган дээр Дундговь аймагт дээрх хүчтэй салхи, шуурга шуурах аэросиноптикийн тохироо бүрдсэн учир Цаг уурын орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэс болон Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл гаргаж, Дундговь аймгийн нутгаар 18-нд салхи баруун өмнөөс 16-18 м/сек, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэн шороон шуурга шуурна гэсэн Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх урьдчилсан мэдээллийг радио, телевизээр зарлан мэдээлсний гадна Дундговь аймагт байрлаж буй Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбороор малчид, ард иргэдэд зарлан мэдээлж, үүрэн телефоноор 1370 иргэнд мэдээллийг дамжуулсан байна.

Дундговь аймагт ажиглагдсан хүчтэй салхи, шороон шуурга нь цаг уурын хэллэгээр “Нөөлөг салхи” гэж нэрлэгддэг. Хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг. Өнөөдөр ажиглагдсан нөөлөг салхины үзэгдэл  Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв АЙМАГ, Улаанбаатар хот,  Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар ажиглагдсан бөгөөд хамгийн хүчтэй салхи нь Дундговь аймагт дундаж салхи 15-16 м/сек, өрөвхийлөл нь 24-28 м/сек хүрч салхилсан байна.

Оройн 18 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газраас лавлахад  ямар нэгэн хохирол гарсан тухай мэдээлэл ирээгүй байна гэж мэдэгдлээ.

About Dundgovi Us tsag uur

Check Also

2017 оны бүтээлч ажил-4

2017 оны 05-о сарын 6-нд Дундговь аймгийн Нисэх буудлаас хойш зам хүртэлх талбайн хогийг, 05-р ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>