Tuesday , October 17 2017

Өргөн

ӨРГӨН ЦАГ УУРЫН ХАРУУЛ

ХАРУУЛЫН ТҮҮХ

Тус харуул нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 61 км зайд 1100 45/ уртраг, 440 42/ өргөрөгт, далайн түвшнээс дээш 1000 метр өндөрт байрладаг.

Өргөн харуул 1974 онд байгуулагдсан анхны ажиглагчаар Д.Төмөр ажиллаж байсан бөгөөд улмаар Уртнасан, Должинсүрэн, Д.Маамжамц, Л.Отгонбаяр нар ажиллаж байгаад нийгмийн өөрчлөн байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр 1990 оны 7-р сард татан буугджээ.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурийн мөрийн хөтөлбөр, аймгийн хөгжлийн хөтөлбөрийн заалт дагуу тус харуулыг шинээр сэргээн байгуулах шаардлагаар ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал Н.Энхмаа, ахлах инженер Н.Чүлтэм, уур амьсгалын автомат боловсруулалтын инженерын үүрэг гүйцэтгэгч Д.Маам, ахлах техникч Х.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2002 оны 11-р сард цаг уурын станцын жишгээр 20х16 метр квадрат талбай бүхий газарт шинжилгээний багаж төхөөрөмжийг суурилуулж үйл ажиллагааг дахин эхлүүлжээ. Энэ үед ажиглагчаар З.Болорцэцэг ажиллаж эхэлсэн байна.

Тус харуулд салхины зүг хурдыг хэмжих зориулалтаар Герман улсын VEB анемометрыг суурилуулан ашиглалтад анх оруулсан боловч ажлын шаардлагаар 2009 оноос Замын-Үүд станцын флюгерыг шилжүүлэн авч хүнд самбартай флюгерээр ажиглалтыг хийдэг болсон. Өргөн харуул нь анх мэдээг холбооны шугамаар төвд дамжуулдаг байснаа 2008 оноос үүрэн холбооны сүлжээ, 2010 оноос интернэтийн сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна. Цаг уурын ажиглалтыг хоногт 3 удаа хийж мэдээ, тайланг боловсруулан төвд тогтмол хүргүүлж байна. Мөн ХАА-н цаг уурын ашиглалтыг хөтөлбөрийн дагуу /бэлчээрийн ургац, талхлагдалт, ургамлын өвчин хортоны ажиглалт/ бүрэн хийж, сумын удирдлага, байгууллага иргэдэд цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээгээр байнга үйлчилж байна.2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.

БОЛОВСОН ХҮЧИН

30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>