Tuesday , October 17 2017

Иххэт

ИХХЭТ ЦАГ УУРЫН ХАРУУЛ

617 saitad oruulah

 Энэхүү харуул нь Сайншанд сумаас хойд зүгт 175 км зайд 1100    05 /уртраг 460 22 /өргөрөгт, далайн түвшнээс дээш 1197 метр өндөрт байрладаг.

Иххэт харуул нь 1961 онд байгуулагдсан бөгөөд шинжилгээний ажлын хөтөлбөр дагуу хоногт 3 удаа /08,14,20 цаг/ ажиглалт хийж, мэдээг зохион АК-02 коодоор аймгийн холбооны шугамаар ус цаг уурын товчоонд дамжуулдаг байлаа. 1980 аад оноос аймгийн холбооны шугмаар, 2006 оноос гар утасны сүлжээгээр мэдээг дамжуулж солилцдог болов.

Тус харуулын анхны ажиглагчаар Ишиг гэдэг хүн ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш тогооч И.Дашдулам, 1977-1980 онд А.Өнөржаргал, 1980 аад оноос хойш Л.Чулуунбаатар, Ч.Майхант нар ажиллаж байсан.

Иххэт сумын төв нь дээд байгууллагын шийдвэрийн дагуу сумын төвөөс хойд зүгт орших Зүлэгт тосгонд нүүсэн учир 2001 оны 7 –р сард аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал Н.Чүлтэм, ХАА-н цаг уурын инженер Н.Энхмаа, ахлах техникч Ш.Галя, техникч Ю.Ганболд, жолооч Ө.Базар нар ирж харуулын тоног төхөөрөмж, шинжилгээний талбайн хашааг хураан авч зөөвөрлөн Зүлэгт тосгоны хойд захад газар сонгон талбайг шинээр байгуулж, багаж төхөөрөмжийг угсарч ашиглалтанд оруулсан байна.

Тэр үеэс тус харуулын ажиглагчаар Л.Чулуунбаатар, Б.Наранбаяр, Л.Баярцэнгэл 2006 оноос Ц.Шинэбаяр нар ажиллаж байна.

Иххэт сумын Эрээн уулын оройд 1972 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн АРМС цаг уурын автомат станцыг суурилуулж ашиглалтанд оруулаад 1980 аад оны эхээр хурааж авсан. Тус харуулын ажиглагч сумдын удирдлагад цаг уур болон хөдөө аж ахуйн цаг уурын мэдээ мэдээллээр шуурхай хангах чиг үүргийг хэрэгжүүлсээр байна. 2008 оноос үүрэн холбооны сүлжээ орж, мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.

2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна.

2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.

БОЛОВСОН ХҮЧИН

 Untitled-1 copy

                    Зургаанжин овогтой Оюунбадам миний бие Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1975 оны 4 сарын 10нд төрсөн.2001 –ээс 2005 онд тус сумын Хужирт станцад,Төв аймгийн Зуунмод станцад ажиллаж байсан.

             2015 оны 6 сараас Иххэт сумын Иххэт цаг уурын харуулд техникчээр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>