Monday , December 11 2017

Сайхандулаан

SAM_0847

САЙХАНДУЛААН ЦАГ УУРЫН ХАРУУЛ

ХАРУУЛЫН ТҮҮХ

Тус харуул нь аймгийн төвөөс баруун зүгт 98 км зайд 1090 31/ уртраг, 440 42/ өргөрөгт далайн түвшнээс дээш 1238 метр өндөрт байршдаг.
Цаг уурын харуул нь 1963 оны 7 дугаар сард сумын төвийн баруун хойд захад 8х8 метрийн хэмжээтэй, модон хашаатай ажиглалтын талбайг байгуулж, тоног төхөөрөмжийг стандартын дагуу суурилуулан үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. Уур амьсгалын судалгааг тогтмол хийх зорилгоор багажийн болон нүдэн баримжааны арга зүйгээр ажиглалтыг хоногт 3 удаа /08, 14, 20 цагт/ хийж, мэдээг боловсруулан аймгийн төвд холбооны телефон сувгийн шугмаар дамжуулдаг байлаа. 1978 онд Шарын голын Цаг уурын техникум төгссөн, цаг уурын техникч А.Өнөрмөнх/нутгийн уугуул/ тус харуулын ажиглагч, техникчээр томилогдон очиж, он удаан жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж иржээ. Тус харуулд цаг уурын шинжилгээний ажлын хөтөлбөр дагуу хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтыг заавар аргачлалыг баримтлан хийж, бүх төрлийн мэдээг холбооны телефон сувгийн холбоогоор аймгийн төвд дамжуулдаг.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж, сэргийлэх мэдээгээр болон бусад мэдээгээр сумын удирдлага, аж ахуйн нэгжид тогтмол үйлчилж, сумын конторт үйлчилгээний самбар ажиллуулдаг байна.
2008 оноос үүрэн холбооны сүлжээ орж, мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.
2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна.
2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.
Харуулын анхны ажиглагчаар Р.Чунаасүрэн ажиллаж байсан бөгөөд улмаар С.Дуламжав, Батчулуун, Б.Шинэтуяа, Оюундэлгэр нар ажиллаж байсан. 2007 оноос Х.Мөнхжаргал харуулын ажиглагчаар ажиллаж байна.

БОЛОВСОН ХҮЧИН

SAM_0837

                        Хоохой овогтой Мөнхжаргал нь 1967 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн.Улаанбаатар хотын худалдааны техникум эдийн засагч мэргэжилээр төгссөн. 1996-1997 онд Өргөн сумын “Худалдаа бэлтгэл” ангид эдийн засагч, 1996-1997 онд нийгмийн даатгалд нягтлан бодогч, 1997-2006 онд ЗДТГазарт төрийн сангийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2007 оноос Сайхандулаан сумын цаг уурын харуулын техникчээр ажиллаж байна.

ГАВЪЯА ШАГНАЛ, АМЖИЛТ

2004 онд Дорноговь аймгийн засаг даргын жуух бичиг,

Дорноговь аймгийн 80-н жилийн ойн медаль, сангийн яамны 100-н жилийн ойн хүндэт тэмдэг,

Дорноговь аймгийн цаг уурын 90-н жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдаж байсан.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>