Monday , December 11 2017

Алтанширээ

АЛТАНШИРЭЭ ЦАГ УУРЫН ХАРУУЛ

20151112_165149ХАРУУЛЫН  ТҮҮХ

Алтанширээ харуул нь аймгийн төвөөс зүүн хойш 90 км зайд 1100 28 /уртраг,                     450 32 /өргөрөгт далайн түвшнээс дээш 966 метр өндөрт оршдог.

Тус харуул нь 1971 оны 4-р сарын 1-ны өдрөөс эхлэн шинжилгээний ажлын талаар уур амьсгалын хугацааны ажиглалтыг хоногт 3 удаа /08,14,20 цагт / хийж, заавар дүрмийн дагуу ажиглалтын тайлан материалыг боловсруулан үйл ажиллагааг явуулж иржээ.

Харуулын анхны ажиглагчаар А.Бартаг гэдэг хүн ажиллаж байв. Тус харуул нь хөтөлбөрийн дагуу цаг уурын шинжилгээний ажиглалт болон хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтыг хийж, мэдээг сумын холбоогоор дамжуулж аймгийн цаг уурын товчоонд хүргэж байв.

Түүнчлэн цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээ болон бодит мэдээгээр сумын захиргаа, иргэд байгууллагад үйлчилж үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж иржээ.

2008 оноос үүрэн холбооны сүлжээ, 2010 оноос интернэтийн сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцож байна.

2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна. 2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.
2014 онд ажиглалтын талбайг 26*26 хэмжээтэй болгож томсгосон.Айраг харуул нь агаар хөрсны температур, харьцангуй чийг тодорхойлж, үүл үзэгдлийг нүдэн баримжаагаар тодорхойлж ажиллаж байна.

Харуулын ажиглагчаар С.Дарьсүрэн, О.Ичинхорлоо, Д.Урансугар, Г.Түмэнбаяр, 1978-2001 он хүртэл Ц.Оюунцэцэг, 2009 оноос Г.Сумъяа И.Эрдэнэцэцэг, Б.Баярсайхан 2015 оны 07 сараасБ.Баярнасан ажиллаж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>