Monday , December 11 2017

Айраг

АЙРАГ ЦАГ УУРЫН ХАРУУЛ

ХАРУУЛЫН ТҮҮХ

Айраг ХАА-н цаг уурын харуул нь Аймгийн төвөөс баруун хойш 135 км, Улаанбаатар хотоос 330 км зайд 109019*уртраг 45048/өргөрөгт далайн түвшнээс дээш 1238км өндөрт байрладаг.

Тус харуулыг анх 1969 онд сумын төвийн хойд хэсэгт 8*8 хавтгай дөрвөлжин талбайд шинжилгээний талбайг сонгон багаж төхөөрөмжийг суурилуулж цаг уурын ажиглалтыг хоногт 3 удаа /08,014,20/ цагт хийж эхэлсэн түүхтэй. Аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 100 дугаар тушаалаар Айраг суманд Түшиц харуулыг 3 хүний орон тоотойгоор байгуулж хоногт 4 хугацааны ажиглалт хийх хөтөлбөртөйгөөр үйл ажиллагаа эхлүүлсэн байна.Станцын даргаар н.Хаданчулуу, ажиглагчаар Д.Үнэнбилэг, Т.Энхбаяр,н.Баасансүрэн нар ажиллаж байлаа.Орон тооны цомтголоор уг салбарыг 1995 онд татан буулгаж харуул ажиллах болов.

2008 оноос үүрэн холбооны сүлжээ, 2010 оноос интернэтийн сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцож байна.

2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна. 2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.

2014 онд ажиглалтын талбайг 26*26 хэмжээтэй болгож томсгосон.Айраг харуул нь агаар хөрсны температур, харьцангуй чийг тодорхойлж, үүл үзэгдлийг нүдэн баримжаагаар тодорхойлж ажиллаж байна.

Харуулын анхны ажиглагч нь З.Удвалмаа гэдэг хүн ажиллаж байв.1975 оноос Ц.Хасбаатар, 1980-2012 оноос Д.Үнэнбилэг тасралтгүй он удаан жил ажилласан. 2008 оноос харуулын ажиглагчаар Б.Цэрэнбямба ажиллаж байна.

БОЛОВСОН ХҮЧИН

616           

    Буяндэлгэрийн Цэрэнбямба 1946 онд Дорноговь аймгийн Даланжаргал суманд төрсөн.1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.2002-2006 онд Айраг сумын “ Талын-Оч” хоршоонд нягтлан бодогчоор 2008 оноос одоог хүртэл Айраг сумын цаг уурын харуулын техникчээр ажиллаж байна.

ГАВЪЯА ШАГНАЛ, АМЖИЛТ

Ажлаараа тэргүүн байр эзлэж, УЦУАУГазрын болон аймгийн АДХГЗ-ны шагналаар шагнагдаж байсан.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>