Tuesday , October 17 2017

Дэлгэрэх

ДЭЛГЭРЭХ ЦАГ УУРЫН СТАНЦ

talbain zurag

СТАНЦ ТҮҮХЭЭС

Дэлгэрэх станц нь аймгийн төвөөс зүүн хойш 137 км зайд 111° 12‘ уртраг, 45° 48‘ ийн өргөрөг, далайн түвшнээс дээш 1072 метр өндөрт байрладаг.

         1961 оны 06-р сарын 17-нд Хөдөө аж ахуйн харуул анх байгуулагдаж ажиглагчаар Я.Ухнаа ажилаж байв.

       1976-1978 онуудад харуулын талбайг тулгуур хөл тор, тунадас хэмжигч, пүтек, хөнгөн самбарт флюгер тавигдсан.

         1993 оны 01-р сарын 01-ны өдрөөс тус сумын харуулыг татан буулгаж, шинжилгээний талбайг өргөтгөн 26х26 метр хавтгай дөрвөлжин хэмжээтэй байгуулж, станцын багаж төхөөрөмжийг угсарч хоногт 4 хугацааны ажиглалт хийх хөтөлбөртэйгээр үйл ажиллагаа эхэлсэн.

         1993 оны 07-р сарын 07-нд богино хугацааны ажиглалттай өртөө байгуулагдаж, хүнд самбарт флюгер, термограф, гигрограф, анериод барометр тавьж өргөтгөсөн.

         1983 оноос ХАА-н цаг уурын хашаалсан, хашаалаагүй талбайд ажиглалт хийж, 2001 оноос сумын нутгийн тогтоосон цэгт бэлчээрийн явуул судалгааны ажиглалтыг хийж сумын удирдлагуудад зураглал, бичвэрийн хэлбэрээр мэдээллийг өгч үйлчилж байна.

       1995 оны 01-р сарын 01-нд Аймгийн Засаг даргын шийдвэрээр өртөөг татан буулгаж, харуулын ажиглагчаар Я.Ухнааг томилжээ.

1998 оны 10-р сарын 07-нд урт хугацааны ажиглалттай 5 хүний бүрэлдэхүүнтэй станц болон өргөжиж одоог хүртэл ажиллаж байна.

       1998 онд цаг уурын станцын барилгыг ашиглалтанд оруулж, 1998 оны 11-р сарын 01-ны өдрөөс станцыг шинжилгээний ажлын хөтөлбөрийн дагуу дахин ажиллуулж эхэлсэн.

       Тус станц нь УЦУОШГазраас баталсан хөтөлбөрийн дагуу орон нутгийн байгль цаг агаарын байдал уур амьсгал болон ХАА-н ургамал зүйн ажиглалт, цасан бүрхүүлийн болон хортон шавьжийн ажиглалт зэрийг хийж байна. 2010 онд интернетийн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.     Мөн төвөөс өгөгдсөн урьдчилан сэргийлэх мэдээ, сарын урьдсилан мэдээ, 7 хоног, хоног тутмын цаг агаарын цаг агаарын урьдчилан төлөв мэдээгээр орон нутгийн засаг захиргаа, ард иргэдэд үйлчилдэг.

       Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Персона мисс программыг үйлдвэрлэлд нэвтүүлсэн үеэс эхлэн цаг уурын ажиглалтын тайлан материалыг шивэх, боловсруулах, шалгах чадварыг бүрэн эзэмшин анхан шатны техник шалгалтын чанарыг сайжруулж байна.Ажиглалтын материалыг сар бүрийн 3-ны дотор, мөн багаж хэрэгсэлийн тайлан, мэдээлэл үйлчилгээний тайлан, автомат станцад хийсэн харьцуулалтын дүн, цасны өдөр тутмын болон хээрийн хэмжилт, ХАА-н цаг уурын бэлчээрийн ургамлын ажиглалт зэргийг төвд дамжуулж хүргэдэг.

Станцын ахны даргаар тус харуулын анхны ажиглагч улсад 32 жил ажилласан ахмад цаг уурч Я.Ухнаа томилогдон ажиглагчаар нь Г.Цогбадрах, Б.Чулуунхүү, Б.Дэлгэрсайхан, нар ажиллаж байжээ.

1998 оноос станцын даргаар Я.Ухнаа, Г.Цогбадрах,техникчээр Г.Цогбадрах, Д.Доржшануу, П.Төгсжаргал, Р.Эрдэнэбаатар, У.Урантуяа, С.Од-эрдэнэ, Л.Төгсжаргал, Ж.Аюушжав, Б.Энх-Амгалан, Б.Цэнддоо, нар ажиллаж байсан.
БОЛОВСОН ХҮЧИН

IMG_4509 111111

   

      2006 оноос станцын даргаар Д.Уртнасан, техникчээр Н.Ангараг, Х.Алтантуяа, Б.Баярцэцэг, Р.Эрдэнболд нар ажиллаж байна.

АВТОМАТ СТАНЦ

ajlin huudas

            

          2008 оны 11-р сард БНХАУ-д үйлдвэрлэсэн CAMS-620 цаг уурын автомат станцыг суурилуулж цаг уурын элемэнтүүдийг минут тутамд хэмжин, цахим электрон хэлбэрийн архив үүсгэн ашиглаж байна.

 СТАНЦЫН ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТУУД

Ахмад цаг уурч Я.Ухнаа  “Алтан гадас” одон,  Ардын хувьсгалын ойн хүндэт медаль ЦУОШГазрын“жуух”-аар Н.Ангараг

“Баярын бичиг”-ээр,  Д.Уртнасан, Х.Алтантуя,  Б.Баярцэцэг нар шагнагдсан.

2005 онд Аймгийн тэргүүний станц

2011, 2012,2013 онуудад шинжилгээ мэдээллийн  ажлаараа 3-р байранд шалгарч байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>