Tuesday , October 17 2017

Улаан-Уул

УЛААН УУЛ ЦАГ УУРЫН СТАНЦ

ulaanuul

 СТАНЦЫН ТҮҮХ

Тус харуул нь аймгийн төв Сайншандаас зүүн урд зүгт 109 км зайд төмөр замын дагуу 1110 05/ уртраг, 440 26/ өргөрөгт далайн түвшинээс дээш 986 метр өндөрт оршдог.

Энэ харуул нь сумын уур амьсгалыг тодорхойлж, цаг уурын төрөл бүрийн мэдээ мэдээллээр төмөр замын тээврийн үйлчилгээ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үйлчлэх зорилгоор байгуулагджээ.

1987 оноос Дарханы Усны аж ахуйн техникум төгссөн цаг уурын техникч мэргэжилтэй Ч.Оюунгэрэл /нутгийн уугуул/ тус харуулын техникчээр томилогдон өнөө хүртэл тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байна. Нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн нөхцөлд Улаан-уул харуулыг өргөтгөн төхөөрөмжилж, хоногт 4 хугацааны ажиглалт хийдэг цаг уурын станц болгон өөрчилж, 1992 оны 1-р сарын 10-ны өдрөөс үйл ажиллагааг эхэлсэн түүхтэй.

Ажлын шаардлагаар харуулын ажиглалтын талбайг шилжүүлэн байршуулах зорилгоор аймгийн төвөөс ажлын хэсэг ирж ажиллан       2003 оны 3-р сард талбайг сумын төв хэсэгт сонгон багаж төхөөрөмжийг суурилуулан, ажиглалтыг үргэлжлүүлэн хийж байна.

1992 оноос Эрдэнэ сумын төвд Монгол АНУ-ын хүлэмжийн хийн судалгааны станцыг /Монголд ганц байдаг/ байгуулан судалгааны ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж шинэ мэдээллийн санг бүрдүүлж байсан.

1992-1995 онд станц татан буугдаж, ажлын шаардлагаар харуулын ажиглалтын шилжүүлэн байршуулах зорилгоор аймгийн төвөөс ажлын хэсэг ирж ажиллан 2003 оны 3-р сард шинжилгээний талбайг сумын төв хэсэгт сонгон багаж төхөөрөмжийг байрлуулан ажиглалтыг үргэлжлүүлэн хийж байв.

2012 оны 01-Р сарын 01-ны өдрөөс эхлэн Улаан-уул харуулыг автомат станц болгон 2013 оны 05-Р сарын 01-нээс Улаан-уул харуулыг станц болгон өргөжүүлсэн.

           1970 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ус, цаг уурын товчооны даргын 29 тоот тушаалаар харуулын ажиглагчаар Насанбуян Харуулын анхны ажиглагчаар тухайн үед бүрэн дунд боловсролтой Насанбуян гэдэг хүн ажиллаж байжээ. Тус харуулын ажиглагчаар Рэнцэнханд, Г.Оюунчимэг, Банзрагч, Н.Ухнаа, Ж.Хүрлээ, П.Алимаа, Д.Оюунхүү, Долгоржав нар ажиллаж байсан. 1985 оны 10 сараас Ч.Оюунцэцэг нар харуулын ажиглагчаар 1992-1995 он хүртэл станцын даргаар, 1995-2013 оны 04 сарын 30 хүртэл харуулын ажиглагчаар, 2013 оны 05-Р сарын 01-нээс хүртэл станцын даргаар ажиллаж ирлээ.

СТАНЦЫН БОЛОВСОН ХҮЧИН

zurag

  2013 оны 05-р сарын 01-нээс  станцын  даргаар Ч.Оюунгэрэл, техникчээр Б.Отгонбаатар, Д.Мөнгөншагай, М.Гэрэлтуяа, Н.Ариунцацрал нар ажиллаж байна.

АВТОМАТ СТАНЦ

2007 оноос БНСУ-ын тусламжаар 20 метрийн өндөрт цаг уурын элементүүд болон шар шороон шуурганы хэмжилт хийх цаг уурын автомат станцыг тус сумын төвд суурилуулан үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Орчин үеийн цаг уурын автомат станц нь сумын уур амьсгалыг тодорхойлоход үнэлж баршгүй өндөр ач холбогдол өгч  байна.

СТАНЦЫН ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТУУД

Ардын хувьсгалын ойн хүндэт медаль, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Тус харуул нь 2009, 2010, 2012 онуудад тэргүүний харуулаар шалгарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>