Monday , December 11 2017

Хөвсгөл

ХӨВСГӨЛ ЦАГ УУРЫН СТАНЦ

 100_5190

СТАНЦЫН ТҮҮХ

100_5235          Хөвсгөл станц нь Сайншандаас урагш 170 км-т 1090 38/ уртраг, 430 36 / ийн өргөрөгт, далайн төвшнөөс дээш 993 метр өндөрт байрладаг. Ажлын байр нь 4 айлын орон сууцны модон байшин юм. Хөвсгөл сумын ХАА-н цаг уурын харуулыг татан буулгаж, 1968 оны 11-р сард УЦУАУГазраас томилолтоор ирсэн. ЗХУ-ын мэргэжилтэн Берёзкин Н.Н, инженер байцаагч Д.Батдэлгэр, товчооны дарга Д.Жамсранжав, техник-байцаагч Чунаг нар багаж төхөөрөмжийг угсарч байрлуулан төмөр торон хашаа бүхий, 26х26 хавтгай дөрвөлжин метр талбайтайгаар ашиглалтанд оруулж байв.

Тус станц нь   4 дүгээр зэрэглэлтэй, уур амьсгалын 4 хугацааны ажиглалтыг хоногт хийдэг хөтөлбөртэйгээр үйл ажиллагааг 1968 оны 11-р сарын 15-ны өдөр 13 цагт анхны ажиглалтыг станцын анхны дарга, цаг уурын техникум төгссөн Т.Бямбажав хийж эхэлсэн.                       Станцын анхны ажиглагчаар Л.Мөнгөнчулуун, Ё.Коля, Ц.Хасбаатар, Зэндмэн нар ажиллажээ.

Цаг уурын станцын мэдээг дамжуулах зорилгоор Ус цаг уурын хүрээлэнгийн холбооны инженер Р.Нямцэрэн, ЗХУ-ын хоёр мэргэжилтний хамт ирж ЗХУ-д үйлдвэрлэсэн РСО-30 маркийн радиостанцыг 1968 онд угсарч суурилуулан ашиглалтанд оруулж байжээ.

1970 аад оноос холбооны шугамаар, 2000 аад оноос гар утасны сүлжээгээр мэдээг дамжуулах болжээ Тэрээр хожим дурсан бичихдээ: “Хөвсгөл суманд явж байхад Сүхбаатар аймгийн харъяат, урлагийн их авъяастан Бямбажав гэж хүн байсан” гэжээ.

Цаг уурын техникч П.Бямбажав ажил мэргэжилдээ сонирхолтой, нямбай, мэдлэг чадвартай мэргэжилтэн байсан төдийгүй бүх ард түмний урлагийн их наадамд оролцсон “ Мөнгөн медаль”-ийн шагналт, авъяаслаг дуучин залуу байсныг тэр үеийн мэргэжилтэн, ажиглагч нар сайн мэддэг байлаа.

Тус станцад суурилуулсан гелиограф багажаар нарны гийгүүллийг тасралтгүй хэмжилт хийж шинжилгээний үнэтэй материалын сан бүрдүүлж иржээ. Тус станцад хөтөлбөрийн дагуу ХАА-н цаг уурын ажиглалтаас гадна хөрсний чийгийн болон, цацрагийн түвшний ажиглалтыг тогтмол хийдэг байв.

1975 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн уур амьсгалын болон синоптикийн ажиглалтын хугацааны буюу хоногт 8 хугацааны ажиглалтыг хөтөлбөрөөр хийж гүйцэтгэдэг болжээ.        Улмаар тус станцын даргаар Л.Мөнгөнчулуун, Ё.Коля, Г.Алтанцэцэг, Ц.Гантөмөр, Б.Батжид, Ц.Цэцгээ, ажиглагч техникчээр Содномбиш, Хаданчулуун, Санзайдорж, Мөнхцэцэг, Маамаахүү, Цэзмаа, Дорждулам, О.Эрдэнэбат, Сансармаа, Г.Алтантуяа, С.Ганчимэг, У.Энхээ, О.Мөнхболд, Ц.Пүрэв, Б.Рагчаасүрэн, Батчулуун, Т.Цэндсүрэн, Баярцэцэг, Г.Байгалмаа, Өлзийдэмбэрэл, Адъяа, Мөнгөнчимэг, Онон нар ажиллаж иржээ.

Б.Батжид, Ц.Цэцгээ нар тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс бөгөөд Ц.Гантөмөр, Ц.Цэцгээ нар олон жил станцын даргаар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байлаа. 2007 онд станцын хуучин барилгыг буулган, төвийн дэмжлэгтэйгээр шинээр барьж байгуулан тохижуулах арга хэмжээ авснаар ажлын нөхцөл сайжирчээ.

            1983 оноос бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг хашаалсан, хашаалаагүй талбайд, 2002 оноос бэлчээрийн талхлагдалт, ургамлын өвчин хортны ажиглалтыг, 2001 оноос сумын баг бүсийн нутагт явуулын аргаар бэлчээрийн ургамлын ургацыг тодорхойлон, бэлчээрийн даац багтаамжийг зурган болон бичгийн хэлбэрээр мэдээллийг гаргаж сумын удирдлагуудад үйлчлэх ажил тогтмолжин хэвшил болсон байна. Сумын удирдлагын ажлын байранд үйлчилгээний ажлын байнгын самбар ажиллуулж, өдөр тутамд мэдээг шинэчлэн иргэд олон түмэнд шуурхай хүргэж байдаг.

2009 оноос үүрэн холбооны сүлжээ, 2012 оноос жи-мобайлын модем ашиглаж интернэтийн сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.

2012 оноос цаг уурын ажиглалтын эх мэдээг цахим тооцоолуурт оруулж Персона мис программд шивж тайланг бэлтгэж байна.

2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.

 СТАНЦЫН БОЛОВСОН ХҮЧИН

IMG693

     

      2015 оноос станцын даргаар Б.Мөнхцэцэг, техникчээр Ц.Цэцгээ, Г.Алтантуяа, М.Адъяа, Ундармаа нар ажиллаж байна.

 

 

АВТОМАТ СТАНЦ

 2012 онд УЦУОШАлбаны дарга,  инжөнер,  техникч нар,  Финланд улсын AWS 330 маркийн цаг уурын автомат станцыг суурилуулж цаг уурын ажиглалт хэмжилтүүдийг тасралтгүй хийж байна.

СТАНЦЫН ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТУУД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>