Tuesday , October 17 2017

Хатанбулаг

 

 SAM_0535

ХАТАНБУЛАГ ЦАГ УУРЫН СТАНЦ

ХАРУУЛЫН ТҮҮХ

Хатанбулаг харуул нь аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км зайд 109008 / уртраг,

43009/ өргөрөгт далайн түвшнээс дээш 1007 метр өндөрт оршдог.

Уг харуул байгуулагдахын өмнө тус сумын төвөөс урагш 45 км зайд оршдог. Сулинхээр суманд 1962 оны 12 дугаар сард харуул байгуулж анхны ажиглагчаар Д.Эрдэнэцоо ажиллаж байв.

            УЦУАУГазрын 1976 оны 32-р тушаалаар Сулинхээр сум татан буугдсан тул тус харуулыг татан буулгаж одоогийн Хатанбулаг сумын төвийн хойд захад байгуулж ажиглалтыг хийж эхэлсэн байна. Харуулын анхны ажиглагчаар С.Чулуунцэцэг гэдэг хүн ажиллаж байгаад дараа нь Д.Эрдэнэцоо олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Эрдэнэцоо нь 1961 онд тус аймгаас 6 хүн Дорнот аймагт цаг уурын ажиглагч нарын 45 хоногийн курст суралцахад явж мэргэшил эзэмшиж ирээд 20 гаруй жил харуулын ажиглагчаар ажилласан.

            Тэрээр дурсамжиндаа: “Цаг уурын харуул ганц орон тоотой боловч ажиглалт шинжилгээг хоногт 3 удаа хийж мэдээг хоног тутамд, тайлан материалыг сар бүр төвд илгээдэг байлаа. Веф радиогоор өдөр бүр 13 цаг 30 минутанд цаг агаарын урьдчилсан мэдээг авч сум нэгдлийн даргад бичиж өгч, шуурхай үйлчилдэг байв.” гэж бичжээ.

2008 оноос үүрэн холбооны сүлжээ, 2010 оноос интернэтийн сүлжээгээр мэдээ мэдээллээ солилцож эхэлсэн.   2015 оноос МАСС МЕССЕЖ үйлчилгээнд шилжин цаг агаарын мэдээг хэрэглэгчдын гар утасанд хүргэж байна.     Ажлын хүрээ өсч хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалт /бэлчээрийн ургамлын үзэгдэл зүй, ургац, талхлагдалт, өвчин хортны г.м/-ыг тогтмол хийж, хөдөө аж ахуйн цаг уурын арав хоногийн тойм мэдээг бичиж үйлчилдэг. Тус харуулд 1982 оноос ажиглагчаар Т.Цэндсүрэн , 2006 оноос Ч.Тэгшдэлгэр ажиллаж байна.

БОЛОВСОН ХҮЧИН 

SAM_0599                                           

  

          Чулуу овогтой Тэгшдэлгэр нь Дорноговь  аймгийн Хатанбулаг суманд 1969 онд төрсөн. 1988-1999 он хүртэл Шинэ өрнөлт ХХКомпанид ажиллаж байгаад 2006 оноос одоог хүртэл Хатанбулаг сумын цаг уурын харуулын техникчээр ажиллаж байна.   2012 онд цаг уурын ажиглагчийн курст суралцаж байсан.

ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТ

2015 онд ЦУОШГазрын жуух бичгээр шагнагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>