Monday , December 11 2017

Мандах

МАНДАХ  ЦАГ УУРЫН СТАНЦ

СТАНЦЫН ТҮҮХ

348 BASHIN         Мандах станц нь Сайншанд хотоос баруун зүгт 170 км зайд 1080 14/ уртраг, 44 0 24 / өргөрөгт далайн түвшнээс дээш 1318 метр өндөрт оршдог.

     Тус сумын ХАА-н цаг уурын харуулыг татан буулгаж 1973 оны 10-р сарын 15-ны өдрөөс станцын шинэ байр ашиглалтанд орж, шинжилгээний багаж төхөөрөмжийг угсарч 26х26 хавтгай дөрвөлжин метр талбай байгуулан уур амьсгалын хугацааны хоногт 4 удаагийн ажиглалт хийж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Энэ станц нь 4-р зэрэглэлийн станцын хөтөлбөрөөр ажиллан          1975 оны 1-р сараас хоногт 8 хугацааны ажиглалт хийдэг болжээ. Станцын анхны даргаар ус цаг уурын товчооны даргын томилолтоор Ю.Ганболд ирж, ажиглагчаар тус харуулын ажиглагч байсан Т.Цэрэн, Р.Чунаасүрэн, С.Жүжигмаа, Н.Насанбуян нар ажиллаж байлаа.

Станцын дарга Ганболдыг шилжсэний дараа ажиглагч Т.Цэрэн уг ажлыг хүлээн авч, станцын шинжилгээ мэдээлэл, үйлчилгээний ажлын төлөвлөгөөт даалгаврыг ханган биелүүлэхэд өөрийн идэвх зүтгэлээр олон жил тогтвор суурьшилтай сайн ажиллаж байсныг дурьдахад таатай байдаг. Станцын дарга энэ эмэгтэй хэдийгээр бүрэн бус дунд боловсролтой байсан ч биеэ дайчлан идэвхитэй, уйгагүй ажилч хичээнгүй хандаж, ажиглагчийн мэргэжил эзэмшин мэдлэгээ байнга дээшлүүлэн хамт олныгоо сайн зохион байгуулж ажилласны дүнд товчоондоо ажлаар ямагт тэргүүлэх байранд ордог байв.

Станцын ажиглагч, техникчээр ахмад цаг уурч Р.Чунаасүрэн олон жил тогтвортой ажиллаж, бусдыгаа манлайлан, станцын даргыг хүртэл дэвшин ажиллаж байгаад хөдөлмөрийн гавъяаны амралтад гарсан билээ. Тус станцад ЗХУ-д цаг уурын техникум төгссөн Ю.Батцэцэг, Д.Маам, Шарын голын цаг уурын техникум төгссөн Н.Цэцэгсүрэн, Ц.Цэцгээ, Ш.Маам, Д.Байгалмаа нар ажиллаж байв.

Станцын даргаар дээрхи хүмүүсээс гадна Ш.Маам, Ю.Батцэцэг, Н.Цэцэгсүрэн, Д.Байгалмаа нар ажиллаж байсан ба одоо Ч.Оюунцэцэг ажиллаж байна. Станцын ажиглагчаар Шовгорцагаан, Цэенпил, С.Жүжигмаа, Ч.Саранцэцэг, Г.Гандулам, Хишигэрдэнэ, Г.Ганцэцэг, Наранцэцэг, Төмөрбаатар, Мэндсайхан нар ажиллаж байсан.Мандах станц нь эхний үе цаг уурын төрөл бүрийн мэдээг PCО-30 радио станцаар дамжуулдаг байснаа 1980-аад оноос холбооны шугмаар, 2000-аад оны эхнээс гар утасны сүлжээний шугмаар мэдээг дамжуулах тогтолцоонд шилжин ажиллаж байна. 2008 онд цаг уурын станцын конторын барилгад их засвар хийж тохижуулах арга хэмжээ авсан. 2010 онд интернэтийн сүлжээнд холбогдож, мэдээ мэдээллээ солилцож байна.2015 онд цаг агаарын урьчилсан, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг ард иргэд, малчдын гар утасанд “МАСС МЕССЕЖ” хэлбэрээр дамжуулж хүргэж байна.

БОЛОВСОН ХҮЧИН

     mandah zurag

    2003 оноос станцын даргаар Ч.Оюунцэцэг,     техникчээр О.Мөнхболд, Э,Жавхлантөгс,   Б.Нармандах, М.Саруул, О.Энхжаргал нар ажиллаж байна.

 

АВТОМАТ СТАНЦ

2012 онд УЦУОШГазрын мэргэжилтэн Ц.Довчин, Финланд улсын AWS 330 маркийн цаг уурын автомат станцыг суурилуулж цаг уурын ажиглалт хэмжилтүүдийг тасралтгүй хийж байна.

ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТУУД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>