Monday , December 11 2017

Замын-Үүд

ЗАМЫН -ҮҮД ЦАГ УУРЫН СТАНЦ

358

СТАНЦЫН ТҮҮХЭЭС

  zuud  Замын-Үүд станц нь түүхийн баримт бичигт тодорхойлсноор Монгол орны хамгийн ууган станцуудын тоонд байдаг боловч улсын төмөр замын сүлжээний хамгийн урд хязгаар БНХАУ-тай хил залгаа оршдог нутгийн төв суурин газар 1955 онд байгуулагдах үеэс суурьшиж ажилласан байна.
Замын-Үүд станц нь Сайншандаас 230 км, Улаанбаатараас 780 км, Монгол улсын хилээс 4.5 км зайд, 1110 54/ -.ын уртраг, 43044/ өргөрөгт, далайн түвшнээс дээш 983 метр өндөрт байрладаг.

Цаг уурын ажиглалт (агаар, хөрсний температур, чийгшил, даралт, хур тунадас, салхи, үүл, цаг агаарын үзэгдэл, өвөл цасны ажиглалт) Хөдөө аж ахуй (ХАА)-н цаг уурын ажиглалт, Цацрагийн түвшин  хэмжих хэмжилтүүдийг хийж байна.
1955 оноос механик багажаар /агаарын хуурай, нойтон, максималь, минималь термометрээр Хөрсний хугацаат, максималь, минималь термометрээр, флюгер, барометр г.м/ хэмжилт хийж байгаад анх 2009 оноос автомат багажаар ажиглалт хийж эхэлсэн.

Мэдээ мэдээллээ холбооны шугамаар дамжуулж байгаад 2006 оноос үүрэн холбооны сүлжээ, интернэтийн сүлжээгээр дамжуулдаг болсон. Тус станц нь 4-р зэргийн станц бөгөөд шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг явуулж байна.

2015 оны 02 сараас цаг агаар урдчилсан мэдээ, анхааруулга, сэрэмжүүлэг мэдээг малчид ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Масс мессеж, Facebook.com  хуудсаар дамжуулан хүргэж байна.

1955 оны 10 сарын 24 нд анх ашиглалтад орж, ЗХУ-ын техник төхөөрөмжийг ашиглан Оросын мэргэжилтнүүд ажиллаж, анхны даргаар Михайлов Л.П, ажиглагчаар Леонова Ё.Н, Сергеевна Л.И нар ажиллаж байжээ. Монголд ажиллаж байгаа ЗХУ-ын цаг уурын станцуудыг хүлээлгэн өгөх тухай хоёр улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1959 оны 6-р сард уг станцыг хүлээн авахад Данзангийн Гомбо гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Замын-Үүд станцын анхны даргаар ажиллаж эхэлсэн байна.

Станцын ажиглагчаар Андреев, 1964 оноос хойш станцын даргаар Дамдинсүрэн, Пунцагсүрэн /ЗХУ-ын техникум төгссөн/, Л.Жамбал, Н.Чүлтэм, Ё.Коля, станцын ажиглагчаар Батдорлиг, Нямхүү, Чардаг, Маам, Баяраа, Л. Батмөнх, Л.Чулуунбаатар, Дэлгэрсайхан, П.Балжинням, Л.Нэргүй, П.Чилхаасүрэн нар ажиллаж байсан.
1982 онд МХЗЭ/ Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл/-ын илгээлтээр Шарын голын цаг уурын техникумыг төгссөн, цаг уурын техникч мэргэжил эзэмшсэн Ч.Цэрэндолгор, Ө.Баасандулам, Г.Хандмаа, Н.Насантуяа нар тус станцад мэргэжлийн баг болон ажиллахаар томилогдон ирж ажиллаж байсан.
1980 аад оны сүүлчээс станцын даргаар Г.Алтанцэцэг, ажиглагчаар Санзайдорж нар гэр бүлээрээ тогтвор суурьшилтай, сайн ажиллаж байсан билээ. Мөн станцад ЗХУ-д цаг уурын техникум төгссөн Ю.Батцэцэг, туршлагатай ажилтан Ц.Гантөмөр Ш.Нэргүй нар даргаар ажиллаж байв.
2004  оны 11-р сараас -2014 оны 11-р сар хүртэл станцын даргаар Т.Энхбаяр, 2014 оны 11-р сараас 2015 оны 1-р сар хүртэл Ц.Бүдрагчаа нар ажиллаж байсан.

АВТОМАТ СТАНЦ БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Шар шороон шуурганы автомат станц

gg        Монгол Япон 2 улсын техник технологийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2007 оны 08 дугаар сард Замын Үүд суманд станцад шар шороон шуурганы төхөөрөмжийг суурилуулсан.
Төхөөрөмжийг суурилуулсан зорилго нь шар шороон шуурганы хэвтээ болон агаар мандлын босоо чиглэл дэх тархалт, түүний үүсэл, хувирал өөрчлөлтийг судлах, Монгол оронд сүүлийн жилүүдэд шороон шуурганы давтагдал, улмаар нөлөөлж буй явц, өөрчлөлт зэргийг тодорхойлж судалгааны ажилд ашиглаж байна. Агаар мандлын бүх төрлийн тоос тоосонцор, салхины зүг, хурд агаарын температур хэмжигч багаж ажиллаж байна.

Автомат станц

          2008 онд УЦУОШГазрын мэргэжилтэн Ц.Довчин, байгаль орчны лабораторийн инженер Түдэвдагва нар CAMS-620 маркийн цаг уурын автомат станцыг суурилуулж 2009 оноос цаг уурын ажиглалт хэмжилтүүдийг тасралтгүй хийж байсан.

         2013 оны 9-р сарын 24-ны өдөр УЦУОШАлбаны инженер, техникч нар CAMS-620 маркийн цаг уурын автомат станцыг татан буулгаж, Финланд улсын AWS 310 маркийн цаг уурын  автомат станцыг суурилуулж цаг уурын ажиглалт хэмжилтүүдийг тасралтгүй хийж байна.

Автомат станцын ажлын дэлгэц358СТАНЦЫН БОЛОВСОН ХҮЧИН

2015-12-04 12.15.15

             2015 оны 2-р сараас станцын даргаар Э.Батчулуун нар ажиллаж байна.Техникчээр С.Адъяасүрэн, Т.Энхбаяр С.Агиймаа, Б.Энхтүвшин, Г.Пүрэвдорж нар ажиллаж байна.

СТАНЦЫН ГАВЬЯА ШАГНАЛ, АМЖИЛТУУД

     Манай станц нь 2006 оны дэд байр 2009, 2010, 2011, 2013 онуудад аймгийн тэргүүний станцаар шалгарч байсан.

 

Гавьяа шагналууд

 

 

 

Ц.Гантөмөр /өндөр настны тэтгэвэр/-техникч

1991 он Аймгийн хөдөлмөрийн аварга
2002 он “Байгаль орчны яамны жуух”
2003 он “УЦУОШГазрын хүндэт жуух”
2006 он “Байгаль орчны яамны жуух”
2006 он “Байгуулагын хөдөлмөрийн аврага”
2007 он “Байгаль орчны тэргүүний ажилтан”
2007 он Улс тунхагласны 80, 90н жилийн ойн медаль
2011 он “Хөдөлмөрийн хүндэт медаль”
2013 он “Монголын рейк”-ийн холбооны гавъяат зүтгэлтэн
2014 он Алтан гадас одон
С.Адъяасүрэн – техникч 2003оны 8-сарын 7 “Газрын жуух”
2008-оны 3-р сарын 17 “Яамны жуух”
2011оны 9-р сарын 12 “Байгаль орчны тэргүүний ажилтан”
Ардын Хувьсгалын 90 жил ойн медальДорноговь аймгийн 80жил ойн медальЗамын-Үүд сумын 100 жил ойн медаль

Т.Энхбаяр – техникч

2006онд “Газрын баярын бичиг”
2009 онд “Газрын жуух”
2014 онд “Яамны жуух”
С.Агиймаа- техникч 2012 онд “Газрын жуух”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>