Saturday , August 15 2020

Дорноговь аймгийн бэлчээрийн даацын мэдээг тооцоолж гаргав

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2015 ОНЫ ЗУНШЛАГЫН БАЙДАЛ

             belcheer Дорноговь аймгийн хэмжээнд 2015-2016 онд 1686793 толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 26 хувь нь зуншлага хэвийн, 39 хувь нь гандуу, 35 хувь нь гантай байна.

            8 дугаар сарын 20-ны байдлаар Иххэт сумын Зүлэгт баг, Баян багийн хойд хэсэг, Алтанширээ сумын Тойг баг, Дэлгэрэх сумын Аманшанд баг, Даланжаргалан сумын Бичигт баг, Айраг сумын Нүдэн багийн өмнө хэсэг, Өргөн сумын Сүмбэр баг, Эрдэнэ сумын Дөрвөлж баг, Замын-Үүд сумын 3-р баг, Улаанбадрах сумын Нүдэн, Аргалант баг, Мандах сумын Алхантээг, Сэрвэнбаянхошуу баг, Өехий багийн зүүн хэсгээр зуншлага хэвийн буюу бэлчээрийн ургац 1,6-6,0 ц/га, Даланжаргалан сумын Элдэв, Цомог баг, Иххэт сумын Бүрдэнэ баг, Баян багийн баруун өмнө хэсэг, Алтанширээ сумын Зараа, Хаяа багийн өмнө хэсэг, Дэлгэрэх сумын Хонгор, Цагаан хад баг, Бумбат багийн баруун өмнө хэсэг, Өргөн сумын Сэнж баг, Баянмөнх багийн зүүн өмнө, Сүмийн булаг багийн хойд, Сайншанд сум, Сайхандулаан сумынӨлзийт баг, Жаргалант багийн зүүн хойд хэсэг, Эрдэнэ сумын Улаан-Уул, Еншөөв баг, Цагаан хөтөл багийн өмнө хэсэг, Улаанбадрах сумын Баянбогд, Сангийн далай баг, Хөвсгөл сумын Хөвсгөл, Чулуут баг, Жавхлант багийн ихэнх хэсэг, Хатанбулаг сумын Амна-Ус, Сулинхээр баг, Агаруут багийн өмнө хэсгээр гантай буюу бэлчээрийн ургац 0.0-0.7 ц/га, бусад нутгаар гандуу буюу 0.8-1.5 ц/га бэлчээрийн ургацтай байна.

 Дорноговь аймгийн 2015-2016 оны өвөл, хаврын

бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

belcheer.2                  Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын А/319-р захирамжийн дагуу Дорноговь аймгийн 14 сумын 53 багийн нутагт 2015 оны 08 дугаар сарын 9-нөөс 20-ны хооронд ургац тодорхойлох ажлыг тусгайлан сонгож авсан цэгүүдэд хийж гүйцэтгэлээ.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2015-2016 оны өвөл,хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар дараах байдлаар тооцоолж гаргасан байна.

             Сум багаар авч үзвэл:Даланжаргалан сумын Элдэв, Өнгөт баг, Айраг сумын Сайн-Ус баг, Алтанширээ сумын Хаяа баг, Дэлгэрэх сумын Бумбат, Аманшанд баг, Өргөн сумын Сүмийн булаг баг, Эрдэнэ сумын Еншөөв баг, Замын-Үүд сум, Улаанбадрах сумын Сангийн далай баг, Хөвсгөл сумын Элстэй баг, Хатанбулаг сумын Агаруут, Сулинхээр багийн нутгаар даац 1-3 дахин хэтэрсэн, Даланжаргалан сумын Цомог баг, Алтанширээ сумын Зараа баг, Сайхандулаан сумын Өлзийт баг, Хатанбулаг сумын Амна-Ус багийн нутгаар даац 3-5 дахин хэтэрсэн, Иххэт сумын Зүлэгт, Бүрдэнэ баг, Алтанширээ сумын Чулуунгишгэр баг, Дэлгэрэх сумын Хонгор, Цагаан хад баг, Өргөн сумын Сэнж баг, Сайншанд сумын 2-р баг, Эрдэнэ сумын Улаан-Уул баг, Улаанбадрах сумын Баянбогд баг, Хөвсгөл сумын Хөвсгөл, Чулуут багийн нутгаар даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

About dornogovi.namem.mn

Check Also

Сайншанд сумын агаарын чанарын хязгаарлалтын бүс тогтоох судалгаа хийх тухай

Leave a Reply