Friday , November 15 2019

Хүний нөөц, бичиг хэрэг, байгууллагын архивын асуудал хариуцсан албан хаагчдын сургалт боллоо

 2019 оны 02 дугаар сарын 20-21-ний өдөр ЦУОШГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө. Сургалт, семинарт Улаанбаатар хот дахь харьяа мэргэжлийн байгууллагууд болон Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн нийт 30 албан хаагч хамрагдсан юм.

Хүний нөөц, бичиг хэрэг, байгууллагын архивын асуудал хариуцсан албан хаагчдад зориулсан Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн шинэчлэл, Байгууллагын соёл, Хөдөлмөрийн бүтээмж, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, баримт бичиг зохион бүрдүүлэх арга зүй сэдэвт сургалт, семинар болж өндөрлөлөө.

Уг сургалтаар Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох хууль тогтоомж /Захиргаа, аудитын хэлтсийн дарга Н.Галцог/, Баримт бичгийн стандарт, баримт бичгийн боловсруулалт /Архивын ерөнхий газрын Ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн, Б.Дариймаа/, Байгууллагын соёл, Хөдөлмөрийн бүтээмж сэдвээр Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академиийн багш Н.Бат-Отгон, Төрийн албаны хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн боловсруулахад анхаарах асуудал тус газрын мэргэжилтэн Л.Чагнаадорж, Хүний нөөцийн бодлого, зохицуулалт сэдэвээр тус газрын мэргэжилтэн Ч.Пунцагдорж нар хичээл зааж тус газрын бүх хэлтсүүд хэлтсийн үйл ажиллагааны талаархи танилцуулга хийлээ.

About dornogovi.namem.mn

Check Also

Dell маркийн компьютерууд хүлээн авлаа.

ЦУОШГазар нь орон нутгийн төвүүдэд Dell фермийн Optiplex маркийн компьютерууд өгч, мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга,  ...

Leave a Reply