Tuesday , June 25 2019

2019 оны Дэлхийн Цаг уурын өдөр

2019.03 дугаар сарын 23 ны өдөр

Дэлхийн Цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Тааласын илгээлт

Дэлхийн цаг уурын байгууллага, түүний гишүүн орнууд 1963 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 23-нд тухайн үеийнхээ тулгамдсан нэгэн чухал сэдвийн дор дэлхийн цаг уурын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

 2019 оны дэлхийн цаг уурын өдрийн сэдвийг ДЦУБ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн 70 дугаар чуулганаар “Нар, Эх дэлхий, Цаг агаар” хэмээн тогтсон билээ.

Нар бол дэлхий дээрх бүхий л амьдралын эх булаг болох эрчим хүчийг өгдөг бөгөөд цаг агаар, далай тэнгисийн урсгал болон усны эргэцийн хөдөлгөгч хүч болж байдаг. Нар бидэнд сэтгэлийн баяр цэнгэлийг өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөн, дуу хөгжим, уран зураг, урлагийн шинэ санаа өгөх сэдэл болдог.

Дэлхийгээс ойролцоогоор 150 сая километрийн зайд орших Нар хэмээх од нь манай дэлхийн амьд организмуудыг дулаанаар тэтгэж байдаг бөгөөд нарны системийн гол цөм юм. Энэхүү плазман халуун бөмбөлөг 4.5 тэрбум жилийн туршид дэлхий дээрх амьдрал болон цаг агаар, уур амьсгалыг жолоодогч хүчин зүйл байсаар ирсэн билээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн хиймэл дагуулын хэмжилтүүдээс харахад нарны эрчим хүчний хэмжээ нэмэгдээгүй бөгөөд сүүлийн үед дэлхий дээр ажиглагдаж байгаа дулаарлыг нарны идэвхжлийн өөрчлөлтөөр тайлбарлах боломжгүй юм.

Дэлхийн далайн усны дулаан агуулалтыг нэмэгдүүлж, мөстлийг хайлахад хүргэж байгаа дэлхийн дундаж температурын өсөлт нь агаарт удаан хугацаагаар хадгалагддаг хүлэмжийн хийн ихсэлттэй холбоотой юм. Нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 2017 онд нэг саяд 405.5 нэгжид (ppm) хүрсэн бөгөөд улам бүр нэмэгдсээр байна.

Үүний улмаас 1990 оноос хойш уур амьсгалын дулааралд хүргэж байгаа хүлэмжийн хийн цацрагийн ачааллын нийт хэмжээ 41%-аар өссөн байна. Өнгөрсөн арван жилд цацрагийн ачааллын өсөлтийн 82% -ийг зөвхөн нүүрсхүчлийн хий эзэлж байна.

Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийн өсөлтийн одоогийн чиг хандлага хэвээр үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж агаарын температур 3-50C-аар нэмэгдэх болно. Энэ нь дэлхийн дундаж температурын өсөлтийг 20C-аас бага байлгах, болж өгвөл 1.50C-ын дотор барих зорилт тавиад байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн зорилтоос дээгүүр байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалтыг нэмэгдүүлж, орон нутгийн түвшинд төдийгүй үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хоногийн агаарын температурын шинэ  дээд хэмжээг буй болоход хүргэж байна. Дулааны долгион эрт эхэлж, оройтож дуусдаг болж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр түүний эрчим болон давтамж нь нэмэгдэж байна.

Дэлхийн уур амьсгалын загваруудын тооцоогоор манай гарагийн ихэнх бүс нутагт дундаж температур нэмэгдэх, хүн ам ихээр суурьшсан бүсүүдэд хэт халуун болох, зарим бүс нутагт эрчимтэй хур тунадас ордог болох, хур тунадасны хомсдол болох буюу гандуу болох магадлал нэмэгдэж байна. Уур амьсгалаас үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, усан хангамж, нийгмийн аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөд учрах эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байна.

Нар бол үүлэрхэг цаг агаартай үед ч  ашиглаж болох сэргээгдэх эрчим хүчний  нэг чухал эх үүсвэр. Нарны эрчим хүчийг өдгөө ч дэлхий даяар хэрэглэж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, эсвэл дулаацуулах, усыг цэвэршүүлэх зэрэгт хамгийн түгээмэл эх үүсвэр болоод байна.

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын үзэгдлүүдэд Нар хэрхэн нөлөөлж буйг ойлгох нь тогтвортой хөгжилд ДЦУБ-аас оруулах хувь нэмрийг дээшлүүлэхэд маш чухал юм.

 Дэлхий системд суурилсан ДЦУБ-ын хамтын нийгэмлэгийн бодлого нь улс орнуудыг цаг агаар, уур амьсгал, ус судлал, далай болон хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэхэд нь хамгийн сайн шинжлэх ухааны болон шуурхай үйлчилгээний дэмжлэг болж өгөх юм.

About dornogovi.namem.mn

Check Also

Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь авто машинаа хүлээн авлаа

Leave a Reply