Saturday , June 23 2018

Өртөөдийн техникч нарт компьютер, автомат станцын сургалт хийлээ

Компьютер, автомат станц сэдэвт өртөөдийн  техникч нарт зориулсан

сургалтын удирдамж

Нэг. Үндэслэл

                  2018 оныг ЦУОШГ-аас “Хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлэх, технологийн шинэчлэл”-ийн жил болгох зорилт дэвшүүлсэнтэй, мөн ЦУОТХ-ээс салбаруудын 2017 оны 12 дугаар сарын ажлын үр дүнгээр хийсэн хэлэлцүүлэгтэй холбогдуулан, цаг уурын шинжилгээнд ашиглагдаж буй автомат станц, компьютер, бусад тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, үзлэг үйлчилгээг тогтмол хийж хэвшүүлэхэд чиглэсэн дотоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

Хоёр. Зорилго

                  Уг сургалтаар өртөөнд ажиллаж байгаа албан хаагчдад өөрсдийн цаг уурын автомат станц, компьютер тоног төхөөрөмжүүдтэй зориулалтын дагуу ашиглах талаар мэдлэгийг олгох, үзлэг үйлчилгээ, тохиргоог хийх ажлыг тухайн техникч нарт хариуцуулах, цаашид бусад техникч нартаа энэ талын мэдлэгээ хуваалцах, зааж сургах зорилготой.

Гурав. Хамрах хүрээ

Сайншанд, Замын-Үүд, Улаан-Уул, Хөвсгөл, Мандах, Дэлгэрэх өртөөдөөс тус бүр 2 техникч хамрагдана.

Дөрөв. Хугацаа, газар

2018 оны 2 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд УЦУОШГ-ын байранд зохион байгуулагдана.

Тав. Сургалтыг зохион байгуулж явуулах

Цаг уур, орчны технологийн хэлтэс, “Сургалтын баг”

 

Компьютер, автомат станц сэдэвт өртөөдийн  техникч нарт зориулсан

  сургалтын хөтөлбөр

Сэдэв Хугацаа Хариуцах /Хичээл заах/ хүн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
1 Бүртгэл 08:00-08:10 Г.Ганцэцэг
2 Автомат станцын ажиллах зарчим, програм хангамжууд 08:10-09:30 Ш.Амарбилэг
3 Автомат станцад гардаг нийтлэг гэмтэл, хийгдэх үзлэг үйлчилгээ, тохиргоо 09:30-10:40 Ш.Амарбилэг
4 Цайны завсарлага 10:40-10:50
5 Дадлага ажил (COM0-р логгерт холбогдох) 10:50-12:00 Ш.Амарбилэг
6 Үдийн завсарлага 12:00-13:00
7 Автомат станцын архив мэдээний хадгалалт, дамжуулалт 13:00-14:00 Ц.Отгонсүрэн
8 Цасан бүрхүүл, хөрсний гадаргын байдлын ажиглалт 14:00-15:00 А.Маралмаа
9 Хүчтэй салхи, салхи шуурганы үзэгдлүүд 15:00-16:00 А.Маралмаа
10 Цайны завсарлага 16:00-16:10
11 Автомат станцын тайлан хийх 16:10-17:00 А.Маралмаа
2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр
1 Компьютерын техник хангамж, ашиглалт 08:00-10:00 Ж.Шүрэнтуяа, Холбооны техникч нар
2 Цайны завсарлага 10:00-10:10
3 Компьютерт гарах системийн алдаа, формат хийх заавар 10:10-12:00 Ж.Шүрэнтуяа, Холбооны техникч нар
4 Үдийн завсарлага 12:00-13:00
5 Өргөн хэрэглээний програмуудыг суулгах, ашиглах 13:00-15:00 Ж.Шүрэнтуяа, Холбооны техникч нар
6 Цайны завсарлага 15:00-15:10
IMG_93507 Цаг уурын хэрэглээний програмууд дээр ажиллах 15:10-17:00 Ж.Шүрэнтуяа , А.Маралмаа, Л.Цэцэгдэлгэр, Т.Эрдэнэзул 

IMG_9354

IMG_9353

 

About dornogovi.namem.mn

Check Also

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин баярын мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>