Дорноговь аймагт 11 дүгээр сарын 9-11-ний хооронд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдсан. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд олон талт ажлууд зохион байгуулж, мэргэжлийн анги, байгууллага, ард иргэд идэвхтэй оролцож сайн үнэлгээ авсан байна.
Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээлэх албанд байгаль орчин газар, ус цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчид оролцсон.