Sunday , February 18 2018

Цаг уурын алсын барааны тэмдэгтийг гүйцээх судалгаа, туршилтын ажил хийгдлээ

         Цаг уурын алсын барааны  тэмдэгтийг гүйцээх судалгаа, туршилтын ажлаар ЦУОШГазрын ахлах мэргэжилтэн Ч.Пунцагдорж   2016 оны 5-р сарын 23-27-ны өдрүүдэд  Сайншанд, Замын-үүд, Мандах өртөө, Сайхандулаан, Алтанширээ, Айраг  харуулд  тус тус ажиллалаа.

     Алсын барааны тэмдэгтийн дутууг “Агаарын будангийн зэрэг” болон “Гурвалсан харьцуулалтын арга”-аар нөхөх  боломжийг  газар орон дээр нь ирж судалж туршаад  Мандах өртөөнд “Алсын барааг тодорхойлох өнгө ялгарлыг харьцуулах” аргаар, Сайхандулаан , Алтанширээ, Айраг харуулд алсын барааг “Агаарын  будангийн зэрэг” –ийн аргаар тодорхойлох туршилтыг тус тус  хийсэн.

Замын-үүд өртөөнд   алсын барааг сонгох байгалийн тэмдэгт байхгүй, хиймэл тэмдэгт суурилуулах орон зай олдохгүй байсан тул шинэ Эрээн хотын Музейн  цамхагийг 20 км-ийн тэмдэгтээр шинэчлэн  сонгосон.

Орон нутгийн өртөөний дарга, харуулын техникч нарын  нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Ахлах  мэргэжилтэн Ч.Пунцагдорж  Алсын барааны тэмдэгтийг сонгох аргуудын талаар, “Үүл, үзэгдлийн ажиглалт түүний уялдаа холбоо”  сэдвээр онолын   хичээл зааж,    сургалт амжилттай болсон.

About dornogovi.namem.mn

Check Also

Өртөөдийн дарга нарын сургалт боллоо

                  Сургалтанд тус газрын өртөөдийн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт, хүйтний улирлын ажиглалтын технологи, мэдээлэл үйлчилгээний ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>