Monday , December 9 2019

Говийн бүсийн спортын III наадмын арга хэмжээ Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

                  Ус цаг уурын ажилчдын говийн Говийн бүсийн спортын III наадмын арга хэмжээ, мэргэжил арга зүйн сургалт  Дундговь аймагт 3-р сарын 3-4 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалт, спортын наадамд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн УЦУОШАлбаны ажилчид оролцсон.Ус цаг уурын ажилчдын говийн 3-р бүсийн мэргэжил арга зүйн сургалт, спортын арга хэмжээ Дундговь аймагт 3-р сарын 3-4–ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалт, спортын наадамд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн УЦУОШАлбаны ажилчид оролцсон. Мөн ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, Уур амьсгалын секторын ерөнхий технологич  Баттөр, ХАА-н инженер Алтанцэцэг,  Агаар бохирдуулах эх үүсвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрмаа нараар ахлуулсан ажлын хэсэг ирж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, мэрэгжил арга зүйн сургалт зохион байгуулсан.

IMG_9578

IMG_9602

Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн УЦУОШАлбаны баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн спортын 4-н төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсоноос:

IMG_9693

Сагсан бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй баг  Говьсүмбэр аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр. Дорноговь аймгийн УЦУОШАлбаны баг 3-р байранд шалгарсан.

Эмэгтэй баг  Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Дундговь аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байранд шалгарсан.

Волейболын төрөлд:

Эрэгтэй баг Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр, Дундговь аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр, Дорноговь аймгийн УЦУОШАлбаны баг 3-р байранд шалгарсан.

Эмэгтэй баг Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг 1-р байр,Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг 2-р байр Дорноговь аймгийн УЦУОШАлбаны баг 3-р байранд шалгарсан.

Ширээний теннисний тэмцээнд:

Эрэгтэй баг Дорноговь аймгийн УЦУОШАлбаны ХХАА-ны инженер М.Алтангэрэл 1-р байр, Дундговь аймгийн УЦУОШАлбаны Говь-Угтаал өртөөний техникч Мөнхбат 2-р байранд шалгарсан.

Эмэгтэй баг  Дундговь аймгийн УЦУОШАлбаны БОЛ-ын техникч М.Баярмаа 1-р байр,

Дорноговь аймгийн УЦУОШАлбаны дарга Н.Энхмаа 2-р байранд шалгарсан.

 Шатар:

Эрэгтэй баг  Дундговь аймгийн УЦУОШАлбаныСайхан-Овоо өртөөны техникч Далай 1-р байр,

Дорноговь аймгийн УЦУОШАлбаны Замын-Үүд станцын дарга Батчулуун 2-р байранд шалгарсан.

Эмэгтэй баг Дундговь аймгийн УЦУОШАлбаны Хулд харуулын техникч Саранчимэг 1-р байр, Дорноговь аймгийн УЦУОШАлбаны уур амьсгалын ахлах техникч Т.Эрдэнэзул 2-р байранд тус тус шалгарсан.

Нийт спортын 4-н төрлийн багийн дүнгээр Дундговь аймгийн УЦУОША-ны баг  тамирчид 1-р байр, Өмнөговь аймгийн УЦУОШАлбаны баг тамирчид 2-р байранд, Дорноговь аймгийн УЦУОША-ны баг тамирчид 3-р байранд шалгарлаа.

IMG_9963

IMG_9940

IMG_9982

About dornogovi.namem.mn

Check Also

Dell маркийн компьютерууд хүлээн авлаа.

ЦУОШГазар нь орон нутгийн төвүүдэд Dell фермийн Optiplex маркийн компьютерууд өгч, мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга,  ...

Leave a Reply