Monday , December 17 2018

dornogovi.namem.mn

Орчны эрүүл мэнд сэдэвт зөвлөгөөнд оролцов

2018 оны 10-р сарын 19 ны өдөр  Орчны эрүүл мэндээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газраас Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан. Аймаг сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нар, байгаль орчны байцаагч нар, уул уурхайн төлөөллүүд, Чандмань-Илч ОНӨХХК, Байгаль орчны газар, Галба-Өөш Долоодын сав,газрын захиргаа, Хот тохижилт зэрэг газрууд оролцсон. Тус зөвлөгөөнд байгууллагаа төлөөлж Сайншанд хотын агаарын чанарын төлөв байдал сэдвээр  Ерөнхий инженер  Ш.Амарбилэг илтгэл тавьж оролцов.

Дэлгэрэнгүй

УЦУОШТөвийн түүхт 80-н жилийн ойн мэдээ мэдээлэл

Дорноговь аймгийн УЦУОШТөвийн түүхт 80-н жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10-дугаарын сарын 12,13 нд болж өнгөрлөө. ЦУОШГазар, УЦУОШХүрээлэн, Нисэхийн цаг уур, БОХЗТ лаборатори, Өвөрхангай, Хэнтий аймгуудын цаг уурын төв, БОАЖГазар, Долоодын усны сав газар, ажиллаж байсан инженер техникч, үе үеийн ахмадууд оролцсон.  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ДОРНОГОВЬ АЙМГИЙН СЭРГЭЭГДЭХ ...

Дэлгэрэнгүй

Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Шанд бороо -1” экспедиц үүлэнд нөлөөлөв

Дорноговь аймгийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Шанд бороо -1” экспедиц 2018.07.06-ны өдөр Сайншанд-Сайхандулаан чиглэлд үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус хугацаанд нийт 9 удаагийн харвалтаар 27 гр реагентээр үүлэнд нөлөөлөв. Цаг агаарт зориудаар нөлөөлсний үр дүнд Дорноговь аймгийн нутгаар 0,7-11,0 мм бороо орлоо. Сум Тунадасны хэмжээ Сайншанд 11.0мм Замын-Үүд 0.7мм ...

Дэлгэрэнгүй

Байгууллагуудын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

             Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Дорноговь аймагт цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн нэрэмжит ширээний теннисний “Байгууллагуудын аварга” шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 26-ны өдөрт Дорноговь аймгийн Сайншанд хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд  ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хосын төрөлд нийт 12 байгууллагын 41 тамирчин өрсөлдлөө. Үүнээс ...

Дэлгэрэнгүй

Өртөө харуулын техникч нарын сургалт семинар болов

Цаг уурын шинжилгээний  өртөө харуулын нэгдсэн сургалт  2018 оны 05-р сарын 24-25-ны өдрүүдэд төв дээр зохион байгуулагдаж, сургалтанд салбаруудын ажлын явц, тайлан, цаг уурын ажиглалтын технологи, нийтлэг гаргадаг алдаа, үүл үзэгдэл, шуурхай мэдээ, бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт,  хувь хүний зан төлөвийн тодорхойлолт, төрийн албан хаагчийн ...

Дэлгэрэнгүй