Home / Түүхэн замнал

Түүхэн замнал

Чойбалсан станц нь анх 1936 оны 4 дvгээр сард Цаг уурын vндсэн 4 хугацааны ажиглалт хийх хөтөлбөртэйгээр байгуулагдаж, хуучнаар ЗХУ-ын мэргэжилтэнvvд ажиллаж байсан ба 1954 оноос vндэсний боловсон хvчин ажиллаж эхэлсэн байна. 1948 онд Гелиограф, 1955 онд Термограф, 1969 онд Гигограф байрлуулсан ба 1954 оноос станцын тvвшин дэх даралтыг аягат барометрээр, 1962 оноос хөдөө аж ахуйн ажиглалт, 1965 оноос нарны цацараг судлалын ажиглалт хийж эхэлсэн ба 1941-1977 онд Ус судлалын ажиглалт, 1978-1985 онд агаарын бохирдолтын ажиглалт, 1987-2001 онд цацарагийн тvвшний ажиглалт, 1964-1974 онд аэрологийн хөөргөлтийн ажиглалт хийж байгаад тус хөтөлбөрт ажиглалтууд нь тусгай салбар болон өргөжин ажиллаж байна.
1962 онд Дорнод аймгийн Ус цаг уурын товчоо, 1962-1970 онд Хэрлэн, Баян-уул, Гурванзагал, Дашбалбар, Матад, Чулуунхороот, сумдад, 1971-1975 онд Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн, Халх гол, Баянтүмэн сумдад Хөдөө аж ахуйн цаг уурын харуул, 1975 онд Матад, Дашбалбар суманд, 1987 онд Баян-Уул суманд Цаг уурын өртөөг байгуулагдан ажиллаж ирсэн байна.

1975 оны 1 дvгээр сарын 1-ээс цаг уурын vндсэн 4 хугацааны, синоптикийн 8 хугацааны ажиглалттай болж 1 дvгээр зэрэглэлийн станц болсон байна.
1998 оноос таримал ургамалын ажиглалт, 2003 оноос хөдөө аж ахуйн хашаалаагvй талбайн ажиглалт хийж ирлээ.
2003 оноос шинэ техник, технологи нэвтэрч салхины зvг, хурдыг хэмжигч М-63 автомат багаж, станцын тvвшин дэх даралт хэмжих РТВ-220 электрон барометр тавигдаж хэмжилт хийж байна. 2004 оны 6-р сард автомат станц ашиглалтанд орсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>