Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

7-р сарын 1-ний байдлаар Дорнод аймгийн гол , нууруудын усны түвшин өмнөх 10 хоногоос 3-17 см-ээр нэмэгдсэн хэдий ч олон жилийн дунджаас бага байна. Цаашдаа гэнэтийн аадар бороо болон үргэлжилсэн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голууд богино хугацаанд үерлэх , жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер бууж болзошгүй тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид , тариаланчид ,аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

About root

Check Also

2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ АВАХ АЖИЛЛАГАА ЯВАГДСАН.

ТУС ТӨВИЙН ОРОН НУТГИЙН ӨРТӨӨ ХАРУУЛЫН НИЙТ 27 АЛБАН ХААГЧ ЦАГ УУРЫН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАНД ...