Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ЦАГ УУРЫН ДАШБАЛБАР ӨРТӨӨ, ЭРЭЭНЦАВ, ГУРВАНЗАГАЛ ХАРУУЛУУДАД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

ЦАГ УУРЫН ДАШБАЛБАР ӨРТӨӨ, ЭРЭЭНЦАВ, ГУРВАНЗАГАЛ ХАРУУЛУУДАД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Цаг уурын Дашбалбар өртөө, Эрээнцав, Гурванзагал харуулуудад шалган туслах ажлыг 2017  оны 7 дугаар сарын 27 –ноос 30-ныг дуусталх хугацаанд гүйцэтгэлээ.

Шалган туслах ажлыг УЦУОШГ-ын дарга М.Алтаннавч, ЦУ,ОТХэлтсийн дарга Б.Батцэцэг,  ЦУ-ын ерөнхий технологич Д.Туяа, АМДС-ын ерөнхий технологич А.Амарсайхан, Багаж, хэмжилзүй автомат төхөөрөмж хариуцсан инженер Б.Бат-Эрдэнэ, Салбар хариуцсан ахлах техникч Т.Солонго, Ж.Бумдарь, цаг уурын Чойбалсан өртөөний техникч Б.Наранцацрал, жолооч М.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй цаг уурын шинжилгээний өртөө, харуулуудад шалган туслах ажлыг хийж гүйцэтгэлээ.

ШАЛГАН ТУСЛАХ АЖЛААР ХИЙГДСЭН  АЖЛУУД:

  • Сумдын Засаг дарга нартай уулзан ажлын удирдамжаа танилцуулж, Сумын засаг дарга, УЦУОШГ-ын дарга, өртөө, харуулуудын техникч нартай хамтарч ажиллах  гурвалсан гэрээ байгуулсан.
  • Цаг уурын Дашбалбар өртөө, Эрээнцав харуул, Гурванзагал харуулуудын өртөөний дарга болон техникчид, усны харуулын техникчдийн Төрийн албан хаагчийн анкетны бүрдлийг шинэчлэн, ажилчдын судалгаанд баяжилт хийж хүний нөөцийн ажлыг хариуцан ажиллаж байгаа цаг уур, орчны технологийн хэлтсийн даргад жилд нэг удаа цахимаар хүргүүлж байхаар зааварчилга өгсөн.
  • Дашбалбар өртөөний цаг уурын автомат станцыг шинэ компьютерт холбуулах ажлыг хийсэн.
  • Архив мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич А.Амарсайхан Дашбалбар өртөөний дарга, техникчдэд цаг уурын автомат станцын мэдээг архиваас авч, мэдээ тайлангийн тасалдлыг шалгаж, цахимаар дамжуулах, цахим мэдээний акт хэрхэн үйлдэх талаар хичээл заасан.
  • Уур амьсгалын нөхөн бүрдүүлэлтийн шивэлт хийхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, шивэлт хийх зориулалтаар төвдөө ашиглагдаж байсан компьютерийг хүлээлгэн өгч програмуудыг суулгасан. Мөн шивэлт хийхэд гарч байгаа алдааны талаар тайлбарлаж өгсөн.
  • 1999-2016 оны цаг уурын горимын мэдээг “АРХИВ” үүсгэн суулгаж хадгалах ажлыг хийж, хүлээлгэн өгсөн.
  • Цаг уурын ажиглалтын алсын бараа,ажиглалтын дэс дараалал, хурын хувин, үүлшил, салхины технологи мөрдөлтийг шалгав.

ХАА-н ажиглалтын хашаалаагүй талбайн ажиглалт, ургамлын ургалтын үнэлгээ, Ургамлын ургац, бэлчээрийн ургамлын үнэлгээний технологи мөрдөлтийг шалгав.

  • Харуулуудын ажил байдалтай танилцаж, ажиглалт хэмжлийн технологийг шалган зааварчилгаа өгсөн.
  • ЦУ, ХААЦУ чиглэл тус бүрээр хичээл зааж түвшин тогтоох шалгалт авсан.
  • Цаг уурын өртөө, харуулуудын далайн түвшин дэх өндрийг улсын тэмдэгтэд холбосон.
  • Дашбалбар өртөө, Эрээнцав харуулуудад чийг, температурын эталон багажаар харьцуулан тоололт авав.
  • Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтанд хээрийн дадлагад гарав.
  • Бэлчээр, хадлан тэжээлийн талаар баримтлах бодлогод цаг уурын техникчийн           хийгдэх ажлын зааварчилгаа өгөв.

About root

Check Also

“Онон бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Дорнод аймгийн нийт сумдын нутгаар сүүлийн өдрүүдэд хур бороо бага, 35-40 градус хүрч халснаас хуурайшилт ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>